
Аливаа зүйлс цаг ямагт бидний хүссэн ёсоор болдоггүй нь хорвоогийн жам билээ. Гэсэн ч бүтэлгүйтэлдээ уурлаж бухимдах нь ахин алдаа гаргах магадлалыг нэмэгдүүлж байдгийг судалгаагаар нотолсон байдаг ажээ. Иймээс уншигч та энэхүү нийтлэлийн эзэд болсон хүмүүсийн нэгэн адил аливаа таагүй зүйлсээс ч хөгжилтэй, эерэг талыг нь олж харж, аливааг эрүүл, сийрэг ухаанаар шийдвэрлэхийг эрхэмлээрэй.
1. “Хуримын бөгжний маань очир эрдэнийн шигтгээ өнөөдөр уначихлаа. Нөхөр бид хоёрын хуримын 10 жилийн ой өчигдөр тохиож, бөгжний маань 10 жилийнх нь баталгаа яг өчигдөр дууссан юм…”

2. “Бяслагтай макарони халааж байгаад нойрмоглочихжээ…”

3. “Нойрмоглож явахдаа пиццаны үлдэгдлээ авахын оронд түүхий гахайн мах аваад иржээ…”

4. “Өнөөдөр аадар бороо орно гэдгийг сонсоод усны гутлаа гаражаас гаргаж тавьсан ч мартаад үлдээчихжээ.”

5. “Рок хөгжимд сэтгэл хөдлөөд толгойгоо савтал зөөврийн компьютерын ирмэгт нүдээ цоxьчихсон.”

6. “Энэ шошгийг ойроос харж байгаагүй юм байна.”

7. “Хэмжигч саваа угаатал хэмжээс бичсэн тэмдэглэгээ нь арилчихлаа.”

8. “Хэргийн эзэн хэргийн газраа эргэж яваа нь…”

9. “Эхнэр маань хэд хоногийн өмнө нэхмэлийн зүүгээ алга болгочихсон юм. Гэтэл тэр зүү нь хаанаас олдсон гэж санана?”

10. “Компьютерын гар дээрээ санамсаргүй ус асгачихсан юм. Түүнийгээ хатаах гээд үсний сэнсээр үлээлгэчихсэн чинь…”

11. “Нэгэн шатахуун түгээх газарт зарагдаж байсан жигнэмэг.”

12. “Эгч маань Amazon сайтаас аяга таваг угаагчид хийж цэвэрлэх боломжтой гэсэн заавартай амтлагчны сав захиалсан боловч бараа нь ирэхдээ цаасан аягатай иржээ.”

13. “5 настай зээ дүү маань хөргөгч дээрх зурагнуудыг янзалжээ.”

14. “Аялалд яваад иртэл кактус маань…”

15. “Amazon сайтаас Magneto-гийн дуулга худалдаж авлаа.”

16. “Манай оронд эрүүл амьдралаар амьдрах боломжгүй гэж үү?”

17. “Бүтэн өдрийн турш араас нь хөөцөлдөөд aлж чадалгүй түр амсхийтэл…”

18. “Буусан буудлын маань толь цантахаас хамгаалсан хуулгатай юм байна. Харамсалтай нь над шиг намхан хүмүүст зориулагдаагүй бололтой.”

19. “Хэдэн цагийн өмнө нүдний эмчийн үзлэгт орсон ээж маань миний үсийг зассан юм. Анхандаа ээжээр засуулах нь буруу гэж бодсон боловч тэр намайг ятгаж дөнгөсөн юм.”

20. “Хуванцар банданг шарах шүүгээнд хийж хайлуулсны дараа…”

Хамгийн сүүлд таны сэтгэлийг гонсойлгохын зэрэгцээ инээдийг тань хүргэсэн зүйл юу байсан бэ?







