Ах дүү гурван жаал аалзанд хазуулбал Хүн-Аалз шиг мундаг болно гэж бодоод хазуулж орхижээ. Гэвч тэдний биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна

0

Боливын баруун өмнөд хэсэгт орших Чаяанта гэх газар амьдардаг 8, 10 болон 12 настай, нэр нь тодорхойгүй ах дүү гурав “Marvel”-ийн супер баатрын тухай, Peter Parker-ын гол дүрд нь тоглосон киног шимтэн үзэх дуртай аж – киноны гол дүр аалзанд хазуулж, улмаар аалзны чадваруудыг эзэмшдэг. Харамсалтай нь тэд киног дуурайж байгаад бүтэлгүйтсэн байна.

Гэрийнхээ хонийг хариулж явсан ах дүү гурав бэлэвсэн хар аалзтай (Black widow) тааралдсан бөгөөд тэд аалзанд хазуулах юм бол, хүн аалз болж хувирна гэж боджээ, тэд Хүн-Аалз шиг болохыг хүссэн аж.

Colombia Pictures

Ах дүү гурав Хүн-Аалзны чадваруудтай болох бус харин ч эсрэгээрээ хор биед нь нэвтэрч, булчин өвдөх, хэвлийгээр хатгуулах болон зүрхний хэм алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрчээ.

Бэлэвсэн хар аалз бол хамгийн хортойд тооцогддог бөгөөд могойноос 15 дахин илүү хортой байдаг аж.

Хэдий тийм боловч, зарим хүмүүс аалзанд хазуулаад ноцтой гэмтэл авдаггүй бол, балчир насны хүүхдүүд эсвэл ахмад настнууд амь насаа алдах эрсдэлтэй байдаг байна. Бэлэвсэн хар аалз тийм ч догшин шавьж биш бөгөөд өөрийгөө хамгаалах зорилгоор хаздаг. Ах дүү гурав аалзыг саваагаар оролдсон нь тэднийг хазахад хүргэсэн бололтой.

Pixabay

Хүүхдүүдээ аалзанд хазуулах үед хажууханд нь мод түүж явсан ээж нь тэднийг чанга дуугаар уйлахад яаран очсон бөгөөд удалгүй Чаяанта дахь эрүүл мэндийн төв рүү яаралтай 3 хүүхдээ хүргэж, эмчилгээ хийлгүүлжээ.

 

 

Хүүхдүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдал дээрдэхгүй байсан тул, тэднийг Боливын нийслэл Ла Паз дахь хүүхдийн эмнэлэг рүү хүргэсэн байна.

Pixabay

Өвчний тархвар судлалын тэргүүн, Эрүүл Мэндийн Сайд Virgilio  Pietro хүүхдүүдэд одоог хэр нь булчин өвдөх, хөлрөх, халуурах шинж тэмдгүүд илэрсээр байгаа талаар хэлжээ. Тэднийг бүрэн эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхээр болсон аж.

Харин 5 өдрийн дараагаар хүүхдүүдийн биеийн байдал эрс сайжирсан тул, эмнэлгээс гарахыг зөвшөөрсөн байна.

Peitro хэвлэлийн бага хурлын үеэр эцэг эхэд нь туслахаа амлаж, “Хүүхдүүдийн хувьд бүх зүйл бодит юм шиг санагддаг, мөрөөдөл биелэх юм шиг бодогддог, тэд бол хүүхдүүд, тэднийг буруутгах аргагүй.” гэжээ.

CEN

Хүүхдүүдийн бие удахгүй бүрэн эдгэрч, аалзанд хазуулснаар хүн аалз болдоггүй юм байна гэдгийг ойлгоно гэж найдъя.

28
ХарамсалтайХарамсалтай
22
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *