Өөрөөсөө асууж оюун ухаанаа чөлөөлөх 50 асуулт

0

Доорх асуултанд ямар нэгэн зүйл бодолгүй шууд хариулах хэрэгтэй. Хариулт нь зөв, буруу гэсэн зүйл байхгүй.

Дараах асуултууд хүний ухамсарт үлдэж хэрэггүй бодол санааг цэвэрлэх үүрэгтэй. Энгийн бөгөөд маш үр дүнтэй.

Өөрөөсөө асууж оюун ухаанаа чөлөөлөх 50 асуулт 1

1. Өөрийнхөө насыг мэдэхгүй байхдаа та өөрийгөө хэдэн настай гэх вэ?

2. Аль нь дор вэ: амжилтаа алдах уу, эсвэл туршаад үзэх хэрэггүй юу?

3. Амьдрал богинохон гэдгийг мэдсээр байж бид яагаад дургүй зүйлдээ их цаг зарцуулаад, дуртай зүйлдээ бага цаг зарцуулдаг юм бэ?

4. Хийх ёстой ажлаа хийж дуусгаад, хэлэх ёстойгоо хэлээд, гүйцэтгээд дууссаны дараа эргээд харахад аль нь их байна вэ – яриа юу ажил хэрэг үү?

5. Дэлхий дээр ганцхан зүйл өөрчлөхийг танд зөвшөөрвөл та юуг өөрчлөх вэ?

6. Аз жаргалыг үндэсний валют болговол ямар ажил таныг баян болгох вэ?

7. Та итгэж байгаа зүйлээ хийдэг үү, эсвэл итгэх гэж ямар нэгэн ажил хийдэг үү?

8. Хэрвээ хүний дундаж наслалт 40 жил гэж тооцвол та өөрийнхөө амьдралын юуг өөрчлөх вэ?

9. Өөрийнхөө амьдралд тохиолдож буй үйл явдлыг та аль хэр хянаж чаддаг вэ?

10. Юунд илүү санаа зовдог вэ: хийж буй зүйлээ зөв хийх гэж үү, эсвэл зөв зүйл хийх гэж үү?

11. Та үнэлж, хайрлаж явдаг гурван хүнтэйгээ цуг хооллож байна. Таны дотны найзыг тэд шүүмжилж эхэлнэ, гэхдээ таны найз гэдгийг тэр гурав мэдэхгүй. Шүүмжлэл нь бодит биш бөгөөд доромжлолтой санагдах тул та юу хийх вэ?

12. Амьдралдаа балчир хүүхдэд ганц л удаа зөвлөгөө өгөх бол та юу зөвлөх вэ?

13. Хайртай хүнээ аврахын тулд та хууль дүрэм зөрчиж чадах уу?

14. Тухайн үед тэнэг мэт санагдах боловч дараа нь үгүй байжээ гэж бодогдох үе байсан уу?

15. Бусад хүмүүсээс өөрөөр хийдэг зүйл танд бий юу?

16. Таныг аз жаргалтай болгож байгаа ч, бусдыг аз жаргалтай болгож чадахгүй байгаа нь яаж байгаа хэрэг вэ?

17. Та хийхийг үнэхээр хүссэн ч одоо болтол хийж чадаагүй байгаа зүйл байна уу? Танд юу саад болсон бэ?

18. Аль хэдийн тавьж явуулах ёстой зүйлийг та одоо болтол атгасаар л байна уу?

19. Хэрвээ та харийн орон руу шилжин суурьших бол ямар улсыг яагаад сонгов?

20. Лифт дуудах товчийг та нэгээс олон удаа дардаг уу? Ингэснээр лифт хурдан ирнэ гэж боддог уу?

21. Та хэн байхыг хүсэх вэ: бухимдалтай гоц ухаантан уу, эсвэл аз жаргалтай тэнэг үү?

22. Та – яагаад та байна вэ?

23. Хэрвээ та өөрөө өөр хүн болбол, өөртөө өөр шигээ найзтай болохыг хүсч байна уу?

24. Аль нь дор вэ: дотны найз чинь алс хол өөр улсад амьдрах уу, эсвэл хөрш зэргэлдээ амьдрах уу? Гэхдээ та хоёрын найзын харилцаа тасарсан үед шүү.

25. Энэ амьдралын юунд та илүү талархаж явдаг вэ?

26. Алийг нь сонгох вэ: өнгөрсөн ой санамжаа мартах уу, эсвэл дахиж хэзээ ч шинээр санахгүй байх уу?

27. Тэмцэхгүйгээр үнэн шударгыг тогтоож болох уу?

28. Таны мөнхийн айдас бодит болбол яах уу?

29. Таван жилийн өмнө ямар их сэтгэлээр унаж байснаа санаж байна уу? Одоо энэ хамаатай юу?

30. Хүүхэд насны хамгийн аз жаргалтай дурсамж юу вэ? Аз жаргалтай болгосон зүйл нь?

31. Өнгөрсөн амьдралын ямар үйл явдал таныг өнөөдөр амьд, бодит гэдгийг танд мэдрүүлж байна вэ?

32. Одоо биш бол хэзээ?

33. Хүрэх гэсэн зүйлдээ хүрч чадаагүй бол алдах зүйл байна уу?

34. Хэн нэгэнтэй цуг байхдаа юу ч яриагүй юм шиг мөртлөө, дараа нь бодоод байхад таны амьдралын хамгийн сайхан яриа өрнөсөн гэдгийг ойлгох үе танд байсан уу?

35. Ямар нэгэн эргэлзээгүйгээр аль нь сайн, аль нь мууг тодорхойлох боломж байна уу?

36. Танд сая доллар өгвөл та ажлаасаа халагдах өргөдлөө өгөх үү?

37. Юуг илүү хүснэ вэ: хийх ёстой маш их ажил уу, эсвэл хийхэд тааламжтай бага ажил уу?

38. Өнөөдрийн энэ өдөр урьд өмнө хэдэн зуун удаа давтагдаж байсан юм шиг танд санагддаг уу?

39. Толгойдоо өчүүхэн санаа төрөхөд өөртөө бүрэн итгэлтэйгээр хэзээ хамгийн сүүлд идэвхтэй ажилласан бэ?

40. Таныг таньдаг хүмүүс бүгд маргааш нас барна гэвэл та өнөөдөр хэнийг эргэх вэ?

41. Дэлхийн алдартай, нэртэй хүн болохын тулд өөрийнхөө амьдралын 10 жилийг солих уу?

42. Амьдрах, оршин тогтнох хоёрын ялгаа юу вэ?

43. Хэзээнээс эрсдэлээ тооцож, бодит гэсэн зүйлээ хийж эхэлсэн бэ?

44. Бид алдаанаасаа суралцдаг мөртлөө яагаад алдаа гаргахаас айдаг вэ?

45. Хэн ч таныг буруушаахгүй гэдгийг мэдэж байгаа үед та юуг өөрийнхөөрөө хийж чадах вэ?

46. Та хамгийн сүүлд хэзээ өөрийнхөө амьсгалыг сонссон бэ? Бас зүрхний цохилт?

47. Та юунд хайртай вэ? Таны хамгийн сүүлийн үйлдэл тэр хайрыг илэрхийлсэн үү?

48. Сүүлийн таван жилийн турш өдөр болгон юу хийж байснаа санах уу? Өчигдөр, уржигдар? Гурав хоногийн өмнө?

49. Яг одоо шийдвэр гаргаж байна. Асуулт: та өөрөө шийдэж байна уу, эсвэл хэн нэгэн таны өмнөөс шийдэж байна уу?

50. Өөртөө өгсөн хамгийн том бөгөөд чухал амлалт юу вэ?

 

16
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Oogii Ganbold

    Oogii Ganbold

    2015/09/23 at 00:37

    Bolohgui bna

  2. Пунцаг

    2015/09/23 at 01:54

    Сэтгэгдэл *

  3. tuushka

    2015/09/25 at 16:31

    Сэтгэгдэл*hun bolgon ene 50 asuultand hariulj uzeerei bas l ih ym bodogduulsan asuultuud bna

  4. Зочин

    2015/09/26 at 18:05

    Сэтгэгдэл *Ene chin bolhku bna shd ee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *