Ахуйн зөвлөгөө хэзээ ч илүүдэхгүй. Хүн амьдралынхаа турш туршлага хуримтлуулж хойч үедээ залгамжлан үлдээдэг. Энэ нь бидний амьдралыг хичнээн их хялбарчилж байгааг та төсөөлнө бизээ. Ахуйн жижиг гэлтгүй дараах зөвлөгөөг та мэдээд авахад илүүдэхгүй шүү.
1. Илүү амттай котлет хийх
Машиндсан махыг давс, сонгино болон бусад амтлагчаар амтлаад 5-6 цаг хөргөгчид тавина. Маханд амт шингэж котлет илүү сайхан амттай болно шүү.
2. Хоолойн өвчнийг намдаах
Кардамоны үртэй халуун сүү – хоолой өвдөж эхлэхэд үрэвслийг дарах үйлчилгээ үзүүлнэ.
3. Гал амархан асаах
Галаа амархан асаахыг хүсч байвал чипс ашиглаарай. Гал асаах тусгай бодисоос ч илүү хурдан асах бөгөөд нойтон түлээг ч асаана.
4. Түлэнхийд шүдний оо ашиглах
Өнгөц түлэгдсэн газарт багахан шүдний оо түрхэхэд хорсож, эвгүй оргих нь багасна.
5. Төмс хурдан болгох
Төмс чанах гэж буй савандаа багахан цөцгийн тос хийгээрэй.
6. Өндөгний шинэ эсэхийг шалгах
Маш амархан: шинэ өндөг хүйтэн устай савны ёроол руу орно, харин хуучин нь хөвж гарч ирнэ.
7. Нарийн боовны зуурмагийн өндгийг орлох
Жигнэмэг, пирогны зуурмагт хийх өндөгний оронд гадил хийж болно. Тал гадил 1 өндөгтэй дүйцнэ.
8. Шилэн дээрх цавууг арилгах
Хүнсэнд хэрэглэдэг ургамлын тос ашиглаарай. Цавуутай хэсэг дээр тос түрхэж 10 минут орчим байлгасны дараа алчуураар арчаарай.
9. Шошийг хурдан болгох
Шош, вандуйгаа дэвтээхээ мартсан байна уу? Давсгүй усанд чанана, гэхдээ 7-10 минут тутамд хоолны халбагаар хүйтэн ус нэмээд байна. Хурдан болгох шилдэг арга.
10. Хувцсан дээрх будагны толбо арилгах
Танд ацетон тус болно. Будагтай хэсэг дээр ацетон түрхсэний дараа толбо арилтал нашатырийн спиртээр арчина.
11. Хагарч цуурсан өндгийг яах вэ
Арга бий: өндгийг ууранд болгоод хачиртай талх, салатанд хэрэглэж болно.
12. Гутал хатаах
Давс хэрэг болно. Давсаа халааж оймсонд хийж халуунаар нь гутландаа углаж орхиорой. Эхний халуун давсаар гутал хатаагүй бол дахиж болно.
13. Сүүг хурдан буцалгах хэрэгтэй бол
Чимх сахар нэмэхэд сүү хурдан буцална.
14. Бяслаг хэрчих энгийн арга
Хатсан бяслаг зүсэх гэж байгаа бол хэрчигчийг ургамлын тосоор тослоорой. Бяслаг наалдахгүйгээр барахгүй амархан хэрчигдэнэ.
15. Гал тогооны өрөөний эвгүй үнэрээс салах
Маш амархан: 1 хоолны халбага уксусыг ширгэтэл нь зуухан дээр халаана.
16. Хатсан нимбэгийг сэргээх
Устай саванд хэдхэн цаг байлгахад хатсан нимбэг шинэ юм шиг л болно.
17. Шинэ гутал өмсөх
Шинэ гутлыг хөлд эвтэйхэн болгох арга бий: зузаан оймстой гутлаа өмсөөд 10 минутын турш халуун сэнсээр гутал руугаа үлээлгээрэй.
18. Толгойн өвчин намдаах
Лугшиж өвдөөд байгаа толгойн духыг зүсэм нимбэгээр арчаарай. Цитрус жимсний үнэр тайвшруулдаг юм.
19. Хагарсан шилний хэлтэрхийг цуглуулах
Баримлын шавраар хагарсан шилний хэлтэрхийг амархан түүнэ.
20. Амархан тайвшрах арга
Хэрвээ тайвшрах шаардлагатай байгаа бол хамар, дээд уруулын дунд хэсэгт эрхий хуруугаараа 3 секунд орчим дараарай. Сэтгэл санаа таагүй үед үр дүнтэй арга юм.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Biba Shalom
2015/09/22 at 16:37
.
Зочин
2015/09/22 at 20:55
Bayarlalaa.
ХРРГААЖМИООХА
2015/09/22 at 21:40
Сэтгэгдэл *ХЯЛБАР АРГА БАЙНА
Зочин
2015/09/24 at 10:56
Сэтгэгдэл *more of those advices plz
Зочин
2015/09/30 at 10:51
saihan medee baina