Түгээмэл байдаг өвчнийг эмчлэх цорын ганц зүйл нь сонгино юм. Сонгиноор эмчилгээ хийх 12 арга

3

Сонгино нь хоолны хачир, салатны амтлагч боловч зарим нэг нь түүнээс илүүтэй эмнэх шинж чанартай гэж маргаж болох юм. Антибиотик болон антисептик шинж чанартай учир энэ нь байгалийн маш хүчтэй хэрэгсэл бөгөөд хүхэр ихээр агуулдаг байна. Мөн сонгино нь хорт хавдар болон бусад архаг өвчний эх суурь болох бие дэх чөлөөт радикалын эсрэг тэмцэхэд тусална.

Сонгино нь биеийн дархлааг сайжруулж, огиудас хүрэхийг зогсоон, ходоод гэдэсний зарим өвчнийг анагааж, чихрийн шижингийн эмчилгээнд сайнаар нөлөөлж, зүрхний өвчин, холестерины хэмжээг багасгах, цусны даралт эмчлэх зэрэгт их сайн үйлчилгээтэй байна.

Индианчууд энэ ногоогоор ханиад томуугаа эмчилж байсан ба ДЭМБ нь сонгиныг амьсгалын замыг халдвараас сэргийлэх, бронхит, ханиалга зэрэг өвчнийг эмчлэх шинж чанартай гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Зарим нэг түгээмэл дэлгэрсэн өвчинд сонгиныг хэрхэн хэрэглэж өвчнөөс салж болох тухай хэд хэдэн арга:

Ханиалга дарах

Сонгиноо арилгаад дундуур нь хувааж хэсэг болгон дээр бор элсэн чихэр тавиад цаг гаруй болгоно. Үүнийгээ өдөрт хоёр удаа идэж ханиалгаас сална. Сонгинод байх хүхэр нь бактерийн эсрэг үйлчилгээтэй учир ханиалгын бактериудыг устгадаг байна.

Хүхэр мөн хорт бодисыг зайлуулах үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү үрэвслийн эсрэг шинж чанар нь ханиалгын үед үүсэх жижиг үрэвслийг дардаг билээ.

Халзралтын эсрэг

Сонгинотой усаа буцалгаад энэ шингэнээ үс унахаас сэргийлэх шампунийн өмнөх хэрэгсэл болгон ашиглана. Түүний микробын эсрэг шинж чанар нь хаг устган шинэ үс ургах нөхцлийг сайжруулах ба антиоксидант нь үс шинээр унахаас сэргийлнэ.

Цээж бөглөрөхийг багасгах

Сонгиноо бяцалж нунтаглан зутан хэлбэртэй болгоод дээр нь кокосын тос нэмнэ. Энэ шингэнээ цээжин дээрээ түрхээд даавуугаар бүтээнэ. Сонгино нь байгалийн антибиотик хэлбэрээр үйлчлэн дархлааны системийг сайжруулдаг байна. Сонгиноос үүсэх уур нь цээжний цэр болох ханиалга үүсгэдэг зүйлсийн үйлчилгээг сулруулдаг билээ.

Нялх хүүхдийн уйлах үед

Нялх хүүхэд шөнөөр уйлахыг зогсоохын тулд сонгины ханд бүхий цайг цайны халбагаар тайвшрах хүртэл нь уулгана. Сонгино нь булчин суллах, ходоод чангалах, хоол боловсруулах үйл ажиллагааг жигдлэх үйлчилгээтэй.

Шар сонгины хэсгийг бага зэрэг усанд хийж сайтар буцалгаад хөргөх ба уулгахын өмнө шүүх хэрэгтэй.

Хорхой шавьж хазсан газарт

Ямар нэг хорхой шавьжид хазуулсан газраа сонгины нэг хэсгийг тавь. Үрэвслийн эсрэг үйлчилгээ нь үрэвсэл үүсэх, загатнах, өвдөх зэрэг зовиурыг үгүй болгоно.

Чихний халдвар

Сонгиноо жижиг хэсэг болгон хэрчээд жижиг уутанд хийж амыг нь утсаар бооно. Энэ боодол бүхий сонгиноо чихэндээ хийж хэсэг байлга. Өвчин намдтал байлгах хэрэгтэй.

Зүсэлт, шарх

Сонгины нэгэн давхаргыг хуулан авч зүсэгдсэн шархан дээр тавь. Халдварын эсрэг үйлчилгээ үзүүлэн цус хурдан тогтооно. Антибиотик болон үрэвслийн эсрэг үйлчилгээ нь шарх эдгэхэд тустай бол микробын эсрэг шинж чанар нь элдэв халдвараас сэргийлнэ.

Хоолойн өвчин дарах

Сонгины хальсаар ханд хийнэ. Ууж хоолойгоо зайлах хэрэгтэй. Хоёр цайны халбага хэмжээтэйг ууж, хоолой зайлна. Хэрвээ амт нь хэцүү байвал дээр нь нимбэг, зөгийн бал нэмж болно. Сонгины үрэвслийн эсрэг шинж чанар нь хоолойн өвчнийг дарах билээ.

Бөөлжих

Сонгины шүүсийг шахаж авна. Гааны цай хийж хөргө. Цайны халбагаар хоёр удаа сонгины шүүс ууж таван минут хүлээнэ. Дараа нь хоёр цайны халбага гаатай цай уу. Бөөлжих зогсох хүртэл ингэж ууна.

Агаар цэвэрлэх

Сонгино нь бактери болон вирусыг сорон авч агаарыг цэвэрлэдэг.

Түлэгдэлт эмчлэх

Шинэ сонгиноор түлэгдсэн газраа арчиж халдвар орохоос сэргийлнэ. Хүхэрлэг бодис нь арьсны нөхөн төлжих үйл явцыг түргэсгэн хорсох, улайлтын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Халуурах

Сонгиноо нарийхан хэсэг болгон хэрчинэ. Хөлийн доод хэсгийг бага зэрэг кокосын тосоор тослоод дээр нь сонгины хэрчмээ тавь. Дээгүүр нь гялгар уутаар бүрээд оймс өмсөнө. Сонгино хорт бодисыг нь сорж авч бактери болон өвчин нь шөнийн туршид гадагшлана.

11
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Булган Хангай

    Булган Хангай

    2018/05/07 at 08:35

    Oyun-Erdem Jiidee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *