Амьдрахад заавал мөнгө хэрэгтэй юу?

0

Амьдрахад заавал мөнгө хэрэгтэй юу?


29 настай Рафаэл Феллмер болон түүний гэр бүлийнхэн туйлын хямд төсөр амьдралын хэв маягийг сонгосон гэр бүл. Тэд бараг юунд ч мөнгө зарахгүйгээр амьдардаг. Тэд хоол хүнсээ органик хүнсний дэлгүүрүүдийн хогийн савнаас цуглуулж, айлуудад хэрэгтэй зүйлийг нь хийж оронд нь өөрсөддөө хэрэгтэй байгаа зүйлийг авах солилцооны аргаар амь зуудаг. Зөвхөн ямар ч сонголтгүй болсон тохиолдолд л мөнгө хэрэглэдэг энэ гэр бүлийн тэргүүн Германы боломжийн гэр бүлд төрсөн бөгөөд түүний эцэг нь амжилттай архитекторч нэгэн бол ээж нь урлагийн сэтгэлзүйч эмч нэгэн.Голландын Хагуе хотноо Европын сургууль дүүргэсэн залуу эр хэдэн жилийн өмнөөс хорвоо Дэлхий дээр мөнгөнөөс илүү үнэтэй цэнэтэй зүйл байдгийг ухаарсан байна. Рафаэл ямар нэгэн төлбөр хийх шаардлагагүй зүйлсийг өөрөө хийх замаар зарлагаа танаж эхэлжээ. Эдийн засгийн хямрал, Дэлхийн хүнс болон ундны усны хомсдол, цаг уурын өөрчлөлт, энэ бүхэн түүнийг хямд төсөр амьдралын хэв маягийг сонгоход нь нөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч түүнийг хогийн савнаас гэр бүлээ тэжээдэг, өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй паразит байдлаар амьдардаг гэж үзэх хүмүүс байдаг ч Рафаэлын үзэл бодлыг маш ихээр хүндэтгэн үзэж, түүнийг мөнгөгүй амьдралын хөдөлгөөний анхдагч, удирдагч гэж үзэх хүмүүс ч олон болж түүний алдар нэр Герман даяар түгээд байгаа юм. Рафаэлын хувьд мөнгөгүй амьдралынх нь эхлэл хоёр жилийн өмнө Мексик рүү хийх аялалаар нь тавигдсан байна. Мексикт байдаг түүний нэг найз Рафаэлыг хуримандаа урьснаар Рафаэл болон түүний хоёр найз арван цент ч зарцуулахгүйгээр аялахаар шийджээ. Тэрээр замын унаанд дайгдаж, тээврийн хөлсний оронд сэлүүрт завин дээр ажил хийж, гудамжин дахь ачааны машин, сургууль, галын депод унтаж явсаар 11 сарын дараа Мексиктэй хил залгаа Гватемальд хүрсэн байна. Бразилийн эрэг рүү хоёр итали хүний дарвуулт завиар явж, хоол хийж, завины тавцан зүлгэх гэх мэт Төв Америкын дундуур Мексик хүрэх бүхий л арга замаар явсан нь түүнийг мөнгөгүй амьдралаа эхлүүлэх шийдвэрт хүргэжээ. Мөн ингэж явахдаа Төв Америкт эхнэр Ниеветэйгээ танилцсан ба Ниеве удалгүй жирэмсэн болсон нь мөнгөгүй амьдралын төсөл тасалдах шалтгаан болжээ. Нэгэн вэбсайт дээр нисэх буудлын ажилтан нэгэнтэй гэрээ хийснээр ердөө 150-хан еврогоор Герман руу буцсан залуу хосууд байр байшин хамгаалах, хоол хийх, цэвэрлэх, компьютерын засвар үйлчилгээ тэр ч бүү хэл гэрийн тэжээвэр амьтан асрах гэх мэт түрээсээр үйлчилгээгээ төлж болох байр олох хүртлээ Рафаэлын эцэг эхтэй хамт амьдарчээ. Одоо Берлиний ойролцоо цэцэрлэг арчлах, тохижуулах ажил хийн жижигхэн байранд амьдардаг тэдний цорын ганц санаа зовох асуудал нь цахилгаан болон усны төлбөр тооцоо байдаг аж. Гэхдээ гарцаагүй хэрэгтэй үедээ л ашигладаг учир эдгээрт маш багыг төлдөг хэмээн Рафаэл хэлсэн. Мэдээж хэрэг тэдэнд мөнгө төлөх тохиолдлууд байдгаас жишээ болгон өгүүлэхэд Ниевег жирэмсэн байх үед эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхийн тулд эрүүл мэндийн даатгал төлөх ёстой болж байсан гэх мэт. “Бид төгс биш. Бид ямар ч утга учиргүйгээр мөнгөний шоронд хоригдож амьдардаг.” гэх энэ үг бол Рафаэлын үг. НҮБ-ын Хүнс, газар тариалангийн байгууллага Европ болон Америкт хоол хүнсний гуравны нэгээс тал хувь нь хогийн саванд хаягддаг ба энэхүү хаягдлын 30 хувийг огт нээж онгойлгоогүй, бүрэн бүтэн хоол хүнс эзэлдэг гэсэн тооцоог гаргасан байдаг. Рафаэлын хувьд энэ нь жинхэнэ солиорол бөгөөд хоол хүнсний үйлдвэрлэлд өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүсийг хохироож байгаа хэрэг гэж үздэг. Олонх органик хүнсний дэлгүүрүүдийн хогийн савнаас олдог хоол хүнснүүд нь бүрэн идэж болохоор хоол хүнс байдаг учир тэдний гэрийн хөргөгч болон гал тогооны бусад сав суулга үргэлж хүнсээр дүүрэн байдаг гэнэ. Хог хаягдлаас хоол хүнсийг аврах түүний аялал долоо хоногт 3-4 удаа, толгойд зүүдэг гар чийдэн, том үүргэвчээр тоноглосноор хийгддэг байна. Хэдийгээр Германд супермаркетуудын өмч хөрөнгө, газар руу орох нь хуулиар хориглогдсон байдаг ч Рафаэл шиг хүмүүст олонх компаниуд асуудал үүсгэж ханддаггүй. Тэр ч бүү хэл зарим ажилтнууд нь идэж болмоор хоол хүнсийг ялгаж авахад нь зааварчилгаа тусламж өгөх явдал ч байдаг. Германы жижиг хотуудад Рафаэл шиг мөнгөгүй амьдралын хэв маягийг сонгогчид улам олон болж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Alexandro

    2013/03/15 at 21:21

    mongold
    mongold bl hodo tgj amidarch blhiin
    [ зассан: alexandro , өдөр 2013/3/15 21:21 ]

    [ Зассан: Alexandro , өдөр 2013/3/15 21:22 ]

  2. Зочин

    2013/03/15 at 23:47

    ingej jijighen hotod shavj haraal yeruuluu ursgaj booj uheh gej stresstei amidarch bhaar aminii heden maltai belcheer huuguud nuuj yawah n saihan yum daa yeruusuu malchin bolnoo mongoloor duuren darga nar baigaad uudulsun n haa bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *