Танд нүдээ боолгосон үсчингээр үсээ засуулах зориг бий юу?

0

Танд нүдээ боолгосон үсчингээр үсээ засуулах зориг бий юу?


Нийтлэлийн маань гарчигийг уншсан таны толгойд хэрхэвч үгүй, тэгж ч хоёр навчнаасаа салаад юу хийх вэ гэсэн бодлууд орж ирж болох юм. Гэхдээ хүний авьяас чадвар, эзэмшсэн дадалд эргэлзэлгүй итгэх хэрэгтэй үе байдаг ажээ. Украйны Севастополь хотын үсчин Олег Максаков нэгэн зэрэг хоёр хайчаар үс засахаас гадна нүдээ боож байгаад үйлчлүүлэгчдийнхээ үсийг засах өвөрмөц онцгой арга барилтай. Олонх хүмүүс үсчинд орохдоо үс засалт нь онцгүй болох вий гэж санаа зовдог бол Олегийн үйлчлүүлэгчид хоёр чихнээсээ салчих вий гэсэн айдастай түүний өмнө суудаг байна.Арав гаруй жилийн турш үс засаж байгаа залуу үсчин эр саяхнаас энэ аюултай гэмээр үс засалтын хэлбэрийг хийж эхэлсэн ба энэ талаараа хэлэхдээ “Би өөрийн ур чадварын түвшинг шалгахыг хүссэн.” гэжээ. Эхлээд тэрээр зүүн гараараа үс засахыг сурсныхаа дараа нэгэн зэрэг хоёр гараараа хоёр хайч барин засч сурсны эцэст одоо нүдээ боож байгаад үс засах болсон байна. “Энэ нь нэг талаараа бясалгалтай адил. Үс засалт бүр миний хувьд онцгой байдаг. Үсний бүтэц, өөр өөр хүмүүс гээд бүх зүйл нь үс засах бүр өөр өөр арга замаар явагддаг.” хэмээн өгүүлэх нүдээ боолгосон Олегийн анхны үйлчлүүлэгч нь түүнд хамгийн ихээр итгэдэг хүн болох ээж нь байжээ. Ердөө аравхан настайдаа Терминатор киног үзээд үс засах анхны алхмаа хийсэн тэрээр Санкт-Петрбургт цэргийн сургуульд сурч байхдаа үсчний ур чадвараа улам төгөлдөржүүлсний зэрэгцээ бүхий л амьдралынхаа туршид хийхийг хүсэж байгаа зүйл нь юу болохыг ойлгож ухаарсан гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Alexandro

    2013/03/15 at 21:25

    mergeshsen humuus l iim bdg bh tolgoi us barisaar bgd

  2. Зочин

    2013/03/15 at 23:15

    haachaaraa tolgoig n hed hed nudraad awlaashdee araichdee emegtei bol owdoj baigaa hedii ch il gargahguishde !

  3. aristokrat

    2013/03/16 at 01:33

    ene yahav haachindan ni bas yum bgaa bhoo zoolov ch ntr ch yum uu

  4. Зочин

    2013/03/16 at 16:03

    сонин л юм

  5. capaa7g

    2013/03/17 at 15:42

    araw garui jiliin tursh us zasaj bgam chn argagui bz

  6. jerry-man

    2013/03/19 at 17:20

    hmmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *