Бид яагаад дежавюг мэдэрдэг вэ?

0

Нийт хүмүүсийн 60-80 хувь нь “энэ зүйл өмнө нь болж байсан билүү” гэж гайхдаг шүү дээ. Яагаад энэ зүйл тохиолддог талаар дараах хэд хэдэн онолыг танд хүргэе.

Алдаа

Таны тархинд зүгээр л богино авалцал болж өнгөрдөг юм. Мэдрэхүй тань гэнэт ачааллаж ой санамжийг гацаадаг, өөрөөр хэлбэл таны оюун ухаан танаар тоглодог гэсэн үг.

Яагаад бидэнд зүүд биелж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? 1

Сануулга

Объект, үнэр, дуу чимээ таны өмнө нь болж байсан зүйлсийг сануулдаг. Иймээс танд энэ зүйл яг энэ хугацаанд болж байсан мэт мэдрэмж төрүүлдэг, үнэндээ ийм зүйл болоогүй байхад шүү дээ.

Яагаад бидэнд зүүд биелж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? 2

“Эмхэлж цэгцэлсэн” дурсамж

Та адил хэв загварыг таньдаг. Хүний оюун ухаан хэв загвар бий болгох гайхалтай чадвартай байдаг. Хэрхэн цэцэрлэг ургаж байгааг харах, тэр ч бүү хэл танил дуу хоолой сонсоход танд өмнө нь энэ зүйл болж байсан мэт мэдрэмж төрнө.

Яагаад бидэнд зүүд биелж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? 3

Түгшүүрийн дохио

Хэрэв та эпилепситэй (унадаг өвчтэй) бол үүнийг мэдэх хэрэгтэй, тархины чамархайн хэсэгт эпилепсийн үйл ажиллагааны төв идэвхжихэд энэ явдал өмнө нь болж байсан юм шиг санагддаг.

Яагаад бидэнд зүүд биелж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? 4

Хэтэрхий их мэдээлэл хүлээн авах

Таны тархи ердөө ачаалласантай холбоотой. Та ямар нэг зүйлийг анх удаа харах үед тэр зүйл чамархайн хэсэгт хадгалагддаг. Харин дараа нь танил зүйлээ дахин харахад өөр нэг чамархайн хэсэгт хадгалагдана. Хэрэв эдгээр нь нэгэн зэрэг дохио өгвөл тархи ачааллах болно. Энэ нь таныг төөрөлдүүлэн шинээр харсан зүйлээ дахин харж байгаа мэдрэмж төрүүлдэг.

Яагаад бидэнд зүүд биелж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? 5

“Хавтас” андуурах

Таны тархи буруу “хавтсанд” мэдээлэл “байрлуулжээ”. Яг л та бичиг баримтын хавтсанд зургаа хадгалсантай адил. Та ямар нэг шинэ зүйл харахад богино хугацааны санах ойнд орох ёстой байтал тархи чинь удаан хугацааны санах ойд хийчихдэг. Иймээс танд танил, сонин мэдрэмж төрдөг байна.

Яагаад бидэнд зүүд биелж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? 6

Хэтэрхий их зовних

Эрдэмтэд Британийн нэгэн хүн дээр судалгаа хийж шинэ онол нээсэн гэнэ. Тэр хүнд бүх зүйл танил мэт мэдрэгддэг байсан бөгөөд бүр шинээр гарсан телевизийн шоу, шинэ түүх хүртэл танил байсан гэнэ. Судлаачид энэ мэдрэмж хэт их зовнилоос үүссэн гэж үзэж байгаа ажээ.

Яагаад бидэнд зүүд биелж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? 7

Харилцааны асуудал

Таны тархины тал бөмбөрцөг нөгөө талынхтайгаа харьцахад асуудал гарсан байна. Таны тархи мэдээллийг нэгээс нөгөөд шилжүүлэхдээ сааталд ордог гэж зарим эрдэмтэд тайлбарлаж байна. Тархины тал бөмбөрцгийн нэг тал нь 2 удаа ижил мэдээллийг хүлээн авах үед өмнө нь болсон юм шиг мэдрэмж төрж болно.

Яагаад бидэнд зүүд биелж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? 8

Хуурамч дурсамж

Шизофрени өвчтэй хүмүүс хуурамч дурсамжтай тулгардаг – тэдэнд ямар нэг зүйл хийсэн мэт санагдаж эсвэл мэдрэгддэг боловч тэд үнэн хэрэгтээ огтхон ч хийж үзээгүй байдаг. Ийм нөхцөл байдлыг дежавю (өмнө нь болж байсан мэт санагдах)-д тооцдог байна.

Яагаад бидэнд зүүд биелж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? 9

Анхаарал сулрах

Эрдэмтэд “гар утас” хэмээх онол дээр ажилласан юм. Гол утга нь таны оюун ухаан өөр зүйл дээр сатаарсан байх үед оюун ухаанд чинь мэдээллэхгүйгээр ухамсар маш хурдтайгаар мэдээллийг хуримтлуулдаг. Харин дараа нь та эргэн тойрондоо анхаарлаа төвлөрүүлэхэд та өмнө нь харж байсан мэдрэмжээ авна.

Яагаад бидэнд зүүд биелж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? 10

28
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. bagi576

    2015/08/08 at 23:58

    Сонирхолтой мэдээлэл байна. Гэхдээ миний бодлоор Дежаву бол ой ухаан дурсамжны удамшил байж болох. Мэдэхгүй хүмүүст нь инээдтэй байж болох ч ой ухаан дурсамж удамших боломжтой, бүр удамшилтыг нь судлаж байсан талаар зүйлсийг судлаж уншиж байсан. Английн нэгэн их сургууль дээр тэрхүү туршилт нь болж судлагдаж байсан. Үнэхээр урьд өмнө нь болж байсан эсвэл одоо болох гэж байгаа мэт санагддаг ч эсрэгээр тийм зүйл болдоггүй. Яагаад гэвэл тэр болж өнгөрсөн зүйлс нь хэрэггүй эсвэл бүтэлгүй “амьдрал” нь байсан байхыг үгүйсгэж болохгүй. Хэн нь энэ талаар 100% хариулт өгч чадахгүй ч бодоод үзэхэд эсвэл шинжлэх ухаанд гарч ирж байгаа санаа эсвэл нээлтүүдээр ор тас үгүйсгэх бас боломжгүй зүйл.

  2. Enig Tailbarla

    2015/08/09 at 01:46

    Dejavu medreh uede daraachin boloh uil yavtsig medej baival yah ve 4 5 sarda gants udaa tegdeg yum nadtai adilhan humusig bi medne

  3. Shizo

    2015/08/09 at 04:24

    Daraa n boloh vil yavdaliig zarimdaa sanaad l bdg yumdaa zarimdaa bol bvr hudlaa bolood bdg Ene n tgd yag zvvd shig sanagddag yaltchguil bolson met bi bvvr tgd shizotoi bolj taarlaa kkk

  4. Билгээ

    Билгээ

    2015/08/09 at 12:00

    Шууданч Зөгий

  5. Bodol

    2015/08/09 at 12:44

    er ni bol Tarhinii aldaa ym shig bga ym yag bolj bui uil yavtsiig damjuulah esuud tarhind 2 udaaa ard ardaas ni ilgeesnees uideltei ym secundiig 100 huvaasnii negtei tentshuits hugatsaanii zaitaaigaar ard ardaas ni davtaj ilgeehed hun umnuh 2dahi medeelliig dald uhamsartaa bolson zuil gej oilgodgoos uideltei gej unshij bsim bn ene barag dohoh ym shig bgaamaa :D

  6. haha

    2015/08/10 at 11:21

    daraachiin uild yawdliig n meddeg bol poker toglooch yawj

  7. туслаач :)))

    2016/09/15 at 08:54

    өөртөө тохиолдоод байгаа энэ хачирхалтай зүйлээс салмаар байна. бүр сүүлдээ их айх болсон. дараагийн үйл явдлаа мэддэг байлаа гээд зөнч болчино гэсэн үг биш. бас өөрийгөө их тайвшруулж зүгээр л тэгэж санагдаж байгаа юм гэж өөртөө хэлдэг болсон. энэ байдлаас яг яаж гарах вэ. надтай адилхан хүмүүс байвал зөвлөөч.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *