Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө

1

Ариун цэврийн өрөө нь нас, хүйс, шашин шүтлэг, арьс өнгө, үндэстэн зэргээс үл хамааран ямар ч хүний хэрэгцээ шаардлагыг хангах газар юм. Гэвч улс орон бүр адилгүй байдаг байна.

Япон

Японы ариун цэврийн өрөөнд цаасан алчуур байдаггүй гэнэ. Япончууд ихэвчлэн өөрсдөө гарын алчуур авч явдаг ба үүнийгээ зөвхөн бие зассаны дараа л хэрэглдэг байна. Ариун цэврийн өрөөнд орохдоо зориулалтын гутал өмсөнө, Япончууд гэртээ хүртэл гэрийн гуталтайгаа ариун цэврийн өрөөндөө ордоггүй байна. Японы ариун цэврийн өрөөнд мини-шүршүүр болон дуутай, халдаг суудалтай өндөр технологийн суултуур байдаг.

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө 1

Турк

Туркийн уламжлалт ариун цэврийн өрөө нь явган суудаг суултуур юм. Туркийн бие засах өрөөнд 00-ийн цаас байдаггүй бөгөөд бие зассаны дараа заавал усаар угаах хэрэг гардаг. Мэдээж зарим бие засах өрөөнд 00-ийн цаас байдаг ч энэ нь гараа угаасны дараа арчих зорилгоор л хэрэглэдэг гэнэ.

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө 3

Англи

Хамгийн анхны нийтийн бие засах газар Лондон хотод баригдсан байдаг байна. Өнөө үеийн Лондонгийн нийтийн бие засах газрууд хуучныхаасаа ялгараад байх зүйлгүй: бүгд төлбөртэй, цэвэр биш мөн олоход хэцүү. Ганц ялгаа нь гэвэл орчин үеийн нийтийн бие засах газрууд нийтийн өмчид халдагчдын бай болдог байна.

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө 2

Энэтхэг

Сүүлийн үед Энэтхэгийн олон нийтийн бие засах газар суудалтай жорлон бий болж байгаа ч, 00-ийн цаасны оронд ус ашигладаг. Энэтхэгийн бие засах газар ихэвчлэн зориулалтын уусмалтай ус байдаг ба харин илүү цэвэр орчинтой газар нь гар ариутгах шүршигч байдаг гэнэ.

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө 4

Сингапур

Сингапурыг хамгийн цэвэр хотуудын нэг гэж үздэг бөгөөд бие засах өрөө нь ч мөн адил шаардлага хангахуйц байдаг ажээ. Энд бие зассан бол заавал усаа тат гэсэн хууль байдаг гэнэ. Хэрэв цагдаа таныг усаа татаагүй гэдгийг илрүүлвэл та торгууль төлөх шаардлага гарна.

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө 5

Тайвань

Хэрэв бие засах үед чинь эмэгтэй хүн ороод ирвэл битгий гайхаарай. Учир нь Тайваний ихэнх үйлчлэгч нар эмэгтэй байдаг ба таныг байгаад тэд санаа зовж ичихгүй, тэд зүгээр л ажлаа хийх гэж орж ирсэн хүмүүс шүү дээ. Та 00-ийн цаас ашиглаж байгаа бол жорлон руу биш харин хогийн саванд хийсэн нь дээр, учир нь тэндэхийн бохир усны хоолой нь маш хэврэг байдаг.

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө 6

Хятад

Ихэнх зүүний орнуудын нэгэн адил Хятадын жорлон явган сууж бие засдаг. Нийтийн бие засах өрөө нь хаалгагүй байдаг ба ихэвчлэн эрэгтэй эмэгтэй хамаагүй 1 кабинд ордог гэнэ.

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө 8

Малайз

Малайзын эрэгтэй, эмэгтэйчүүд өөр өөр өрөөнд залбирдаг ч тэд нэг бүхээгт бие засдаг нь маш хачирхалтай юм. Бараг бие засах газар бүр хувийн хэсгээ цэвэрлэж болох жижиг шүршүүртэй бөгөөд заримдаа энэ нь зүгээр л жижигхэн угаалтуур байдаг байна.

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө 7

Нидерланд

Амстердам болон бусад томоохон хотуудад гадаа гудамжинд эрэгтэй бие засах газар хялбархан олж болно.

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө 9

Герман

Германд ер бусын хэлбэртэй жорлонг олж харах боломжтой. Хэдийн ийм загварын жорлон тухгүй ч Германд энэ загвар эрэлт хэрэгцээтэй байгаа ажээ.

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө 10

2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/09 at 11:56

    hytaduud arai2

  2. Зочин

    2015/08/12 at 10:40

    hytaduud arai goy haragdaj bna 1 tanidag hunii helsneer jorlonguud n urt sunjirsan urt jorlonguud baidag gesen tegsnee 1-1niihee bogsii haraad baadag unen balai 00 toi gesen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *