Хятадын стример шууд дамжуулалтынхаа үеэр хэд хэдэн шил согтууруулах ундаа уусны улмаас нас баржээ

0

34 настай блогер Sanqiang шууд дамжуулалтын үеэр долоогоос багагүй Baijiu архи уужээ. Дагагчдынхаа тоог нэмэх гэж оролдсон ч түүний санаснаар болсонгүй.

Хятадын видео блогер согтууруулах ундаа хэтрүүлэн уусны улмаас шууд дамжуулалтаас хойш хэдэн цагийн дараа нас баржээ. Sanqiang энэ удаад Douyin (TikTok-ийн хятад хувилбар) дээр зарласан байсан шууд дамжуулалтын челленжид оролцсон байна. Тулаанд “нүүр тулан үзэх” гэх нэрийг өгсөн бөгөөд хоёр блогер шууд дамжуулалтын тодорхой хугацаанд хэдэн дагагч нэмж чадахаа үзэхээр шийджээ. Хожигдсон нь архи уух ёстой болов.

Болгоомжтой! Уг бичлэг нь согтууруулах төрлийн ундааны хэрэглээг харуулна. Дуурайж үл болно.

Sanqiang-ны уусан цагаан архины тоогоор бол тэр ганцхан удаагийн челленжид хожигдоогүй бололтой. Энэ түүх даанч харамсалтайгаар дуусжээ. Шууд дамжуулалт шөнийн нэг цагт дууссан, харин хэдхэн цагийн дараа блогерийг амьсгал хураасан байдалтай байхад нь гэр бүлийнхэн нь олжээ.

Sanqiang-ны үхлийн дараа төр засаг блогерийн шууд дамжуулалтад хязгаар тогтоох ёстойг ухамсарлан арга хэмжээ авч эхэлсэн байна. Өнгөрсөн онд гэхэд л 16-аас доош өсвөр насныхныг стрим хийж хандив нэрээр санхүүгийн орлого олохыг нь хориглосон. Үүнээс гадна өсвөр насныхан 22:00 цагаас хойш шууд дамжуулалт хийхийг хориглож хязгаар тогтоож өгчээ.

vladtime.ru

Хятадын видео, телевизийн үндэсний хороо, түүнчлэн Соёл урлаг, аялал жуулчлалын яамнаас “стримерүүдийн зүгээс гаргаж үл болох 31 үйлдэл”-ийг баталсан бөгөөд уг журмыг зөрчсөн этгээд торгууль төлөхөөр зохицуулалт хийсэн байна. Төрийн мэдлийн Global Times-ийн мэдээнээс харахад хууль журам зөрчсөн бас нэгэн үйлдэлд “бусдыг бүдүүлэг зан авирт уруу татах, түгээх, эсвэл хов жив тараах байдлаар бусдыг үзэх ядахад хүргэх” ч багтаж байна. Тун удахгүй сурталчилгааны компаниудыг ч цэгцлэх бололтой. Сурталчилгааны компаниуд өөрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг эрс нэмэгдүүлэхийн тулд блогеруудтай нягт хамтран ажилладаг. Ямартай ч гоо сайхны бүтээгдэхүүн сурталчлах нэг хэрэг, мөн архи, согтууруулах төрлийн ундаа сурталчлах тэс өөр хэрэг болно. Тэгээд ч Хятадын төр засаг TikTok платформд төдий л нааштай хандаж байгаагүй. Нэгийгээ үхэлд хүргэх челленжээс хойш асуудал бүр ч тодорхой болж байх шиг.

fox-guide.ru

Өнгөрсөн жил өсвөр насны нэг хүү “Benadryl Challenge”-д оролцоод нас барсан харамсалтай явдал гарсан. Бас нэг хүүхэд “Blackout Challenge”-д оролцоод энэ хорвоог орхижээ. Эхний челленжид сошиал сүлжээ хэрэглэгчид харшлын “Бенадрил” гэх нэртэй эмийг ихээр ууж – харамсалтай нь зарим нэгийнх нь хувьд уг челленж уй гашуудлаар дууссан байдаг. Хоёр дахь флешмобын хувьд өсвөр насны хүүхдүүд амьсгалаа түгжих тэмцээнд дундаа зохион байгуулжээ. Сошиал сүлжээ хэрэглэгчид аль болох удаан хугацаанд амьсгаагаа түгжих ёстой. Зарим нэг хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд ороолт, зангиа тэр бүү хэл олс ашиглаж хоолойгоо боожээ. Челленжид оролцсон нэг оролцогчоос бусдын хувьд тэмцээний үр дүн тодорхой болсон юм. TikTok-ийн удирдлагууд уг утгагүй тэмцээн өөрсдийнх нь платформ гарч ирэхээс өмнө сошиал сүлжээнд байсан гэж өөрсдийгөө өмгөөлж нэрээ цэвэр авч үлдэж чадсан юм гэнэ. Тэгээд яагаад амь насанд аюутай челленж өөрсдийнх нь платформоор вирус шиг тарж байхад таслан зогсоогоогүй юм бэ? Энэ асуулт тодорхойгүй үлдсэн байна.

28
БурууБуруу
21
ХарамсалтайХарамсалтай
16
Ха ХаХа Ха
14
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *