Байгалийн чийдэн: шөнийн харанхуйд гэрэлтэж, гайхалтай гэрлийн шоу үзүүлж чадах 10 амьтан

3

Хүн төрөлхтөн цахилгааныхаа учрыг бүрэн шийдэж чадаагүй байхад байгаль эх ангайлгамаар гэрлийн шоу зохион байгуулж чадаж байна. Амьд гэрлүүдийн ачаар тэр – биолюминесценцтэй амьтад. Эрдэмтэд харанхуй шөнөөр гэрэлтэж чаддаг 800 нэр төрлийн амьтдыг олж илрүүлжээ.

Эдгээр ан амьтдын зарим нэг нь олзоо барьж авахыг тулд уг чадвараа ашиглана, харин нөгөө нь харилцаа холбоондоо ашиглах бол мөн өнгөлөн далдлалт болгон ашиглах нэгэн ч байна. Харин бидний хувьд энэ нь бүхэл бүтэн гэрлийн шоу шиг санагдах ажээ.

Бяцхан хавчнууд

Alvaro_Bejarano
Alvaro_Bejarano

Үгүй ээ, тэнгэрийн одод далайд унаагүй юм шүү. Энэ нь ердөө л биолюминесценцийн планктон байгаа юм – хавч төрлийн Vargula hilgendorfii гэдэг нэртэй бяцхан хавчнууд. Чухам эдгээр амьтад далайн усыг гэрэлтэх хөх өнгөөр чимнэ. Японы далайн эрэг орчмын усаар илүү үзэгдэх ажээ.

 

Усны замаг

zare333

Мөн Noctiluca scintillans усны замаг адил зарчмаар далайн усыг гэрэлтүүлдэг. Байгалийн энэ гэрлийг асаах тун амархан – юугаар ч хамаагүй өдөөхөд л ийн хариу үйлдэл үзүүлнэ.

 

Arachnocampa мөөгний шумуул

Jordan Poste

Үнэндээ Arachnocampa мөөгний шумуулын авгалдайнууд байгаа юм. Авгалдайнууд цэнхэр ногоон өнгөөр гэрэлтэж австрали болон шинэ зеландын агуйнуудыг чимэглэдэг. Энэ гэрлээрээ шумуул өөрийнхөө олзыг урхиддаг – мэдээж өөрөөсөө биеэр жижигхэн хорхой шавжийг.

 

Гэрэлт цох

Kei Nomiyama

Гэрэлт цохыг дурдахгүй өнгөрвөл шударга бус явдал болно. Гэрэлт цохны төрөл 2000 гаруйгаар тоологддог бөгөөд бүгд шөнийн цагаар гэрлийн гайхалтай шоу үзүүлдэг ажээ. Тэд гоо сайхны төлөө гэрэлтээд байгаа бус харин илүү ахуйн зориулалттай – харилцаа холбоо болон нэгдэхийн тулд.

 

Далайн залхаг

THAIFINN

Зарим нэг төрлийн далайн залхаг шөнийн харанхуйд гар чийдэн шиг гэрэлтдэг. Үүнд Aequorea victoria, Crossota ба Pantachogon төрлийн залхгийг хамруулан ойлгож болно.

 

Арваалж

Schmidt Ocean

Эрдэмтэд арваалжийн 70 гаруй төрөл биолюминесцен болохыг илрүүлжээ. Эдгээрийн дундаас үлэмж томд тооцогдох Taningia danae төрөл дээд амжилтыг тогтооно. Тэрээр 60 кг орчим жинтэй, 2,3 орчим метр урттай юм.

 

Далайн чөтгөр загас

Hal Rondo

Далайн чөтгөр загасны тухай мэдээлэл их байдаг. Гүн усны аймшигтай араатан загас толгой дээрээ анхаарал татах гэрэлтэй. Олзоо олж идэхэд ашигладаг гэсэн таамгийг эрдэмтэд тавьсан. Мөн үржлийн үед хосоо олох зориулалттай байж болохыг ч үгүйсгэхгүй. Тэгээд мэдээж далай тэнгисийн гүн, харанхуй усанд орон зайн баримжаагаа авахад тустай л байж таарна.

 

Гүн усны загас

Joshua Lambus
Про все

Дан ганц далайн чөтгөр загас гэрэлтдэггүй ажээ. Далайн гүн зөвхөн аймшигтай араатнаараа баялаг төдийгүй мөн гэрэлтэх гоёмсог загасаараа ч гайхагдана. Дэлхийн далай тэнгист ойролцоогоор 180 нэр төрлийн гэрэлтдэг амьд биет амьдардаг болохыг тогтоожээ. Далавчтай загас, гэрэлтдэг жижигхэн анчоус, далайн мөгөөрснүүд …

 

Сибирийн гэрэлтдэг хорхой

Alexander Semenov

2020 онд эрдэмтэд сибирийн нутгаас нэгэн онцгой зүйл олж илрүүлжээ … гэрэлтдэг хорхой. Олдворыг Fridericia heliota гэж нэрлэсэн байна. Уг бяцхан амьтан гаднын нөлөөнд хариу үйлдэл үзүүлж ногоон-цэнхэр өнгөөр гэрэлтэж 10 минутын турш өнгөө хадгалж чаддаг ажээ.

 

Мөөгнүүд

Tim Flatch

Ойролцоогоор 16 төрлийн мөөг гэрэлтдэг. Өөрөөр хэлбэл маш ховор бөгөөд этгээд үзэгдэл юм. Ялангуяа тэд ногоон өнгөөр гэрэлтдэг, маш цөөн тохиолдолд цэнхэр өнгөөр гэрэлтдэг.

Харин эндээс та бүхэн урт наслахын (магадгүй үхэшгүй мөнхийн) нууцыг олж мэдсэн 15 амьтантай танилцаарай.

31
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *