Байгаль эхийн урт удаан наслах нууц: итгэмээргүй урт насалдаг 15 амьтан

0

Хүн төрөлхтөн мөнх оршихыг эртнээс мөрөөдөж ирсэн билээ. Эрдэмтэд хүний насыг уртасгах арга олохын тулд хичээн ажилласаар л байна. Тэдний хичээл зүтгэл ч үр дүнгээ өгч байгаа нь тодорхой, учир нь хүний нас арван жил тутамд уртассаар байна.

Гэхдээ байгаль эх бидний өмнөөс бүгдийг зохион байгуулсан байдаг. Та бүхэндээ итгэмээргүй урт насалдаг амьтдыг сонирхуулахаар бэлдлээ. Зарим нэг амьтад нэг хүний амьдралыг үзээд зогсохгүй бүр хэдэн үеэр нь ч үзэх ажээ. Магадгүй хүн төрөлхтний хөгжлийг зуунаар үзэж харсан амьтад ч байгаа нь сонирхол татна.

Ара тоть болон аллигатор, 60 нас – 10 дугаар байр

adilsonkarafa
Pfüderi

10 дугаар байрыг ара тоть болон аллигатор хоёр хуваан эзэлж байна. Хоёр тэс өөр амьтад, гэхдээ адилхан урт насыг насалдаг – 60 жил.

 

Арфикийн заан, 70 нас – 9 дүгээр байр

designerpoint

Заанууд – гайхалтай амьтан. Ой санамжаараа гайхагдахын зэрэгцээ мөн баруун, солгой гэж хуваагддаг, түүнчлэн хүүхдэдээ үнэхээр хайр халамжтай эцэг эхэд тооцогддог. Тэд бас урт насалдаг амьтад ажээ.

 

Гренладын халим болон гаттерия гүрвэл, 150 нас – 8 дугаар байр

inokean
animalworld

Гренландын халим – хөxтөн амьтан дотроо урт насалдгаараа толгой цохино.

Харин гаттерия гүрвэл – эртний хэвлээр явагчдын шууд удам, мөн 80 орчим сантиметр дунд зэргийн биеэрээ бусад төрлөөсөө өөр ажээ.

 

Яст мэлхий, 180 нас – 7 дугаар байр

Gianluigi Guercia/AFP

Урт удаан насалсан яст мэлхийн тухай түүхийг бид сонсож л байсан. Ихэвчлэн заан эсвэл галапакоссын, мөн үлэмж том яст мэлхий урт насалдгаараа алдартай. Зарим нэг төрлийн яст мэлхий 200 гаруй жил насалсан байдаг, гэхдээ албан ёсоор тэдний дундаж наслалтыг ойролцоогоор 180 гэж үздэг ажээ.

 

Зөөлөн явдалт болон кои карп, 200 нас – 6 дугаар байр

jon80
Lancier

Зөөлөн явдалт – ойролцоогоор 1 миллиметрийн хэмжээтэй хорхой нь итгэмээргүй хүнд нөхцөлд ч амьд гарах чадвартай. Эрдэмтэд энэ амьтанд радиацийн өндөр тун өгч үзсэн, хэт ягаан туяагаар шарсан, нүүрсхүчлийн хий болон өөр бусад хорт хийгээр хордуулсан, шатааж бас хөлдөөх гэж оролдсон – тэгсэн ч гэсэн амьд үлджээ. Aлж устгах боломжгүйн хажуугаар, ойролцоогоор 200 жил орчим насалдаг.

Харин үзэсгэлэнтэй кои загас яагаад саруул ухааны бэлгэ тэмдэг болсон бэ? Учир нь 200 жил насалдаг учраас. Энэ загас эздээ хэдэн үеэр нь үзэх ажээ.

 

Гренландын туйлын акул болон хөндий өт, 300 нас – 5 дугаар байр

Saul Gonor/Oceans Image
12019

Тавдугаар байранд гренландын туйлын акул болон хөндий өт орж байна. Энэ үлэмж том биетэй загас яагаад урт насалдгийг эрдэмтэд одоогоор мэдэж чадаагүй л байна. Гэхдээ таамаг бий – усны бага хэмээс болж бодисын солилцоо нь маш удаашралтай явагддагтай холбоотой байж болох юм гэжээ.

Харин хөндий өтний урт наслах нууц маш энгийн: тэд араатан амьтанд огт сонин биш, тийм учраас тэднийг урт наслахад юу ч саад болдоггүй (магадгүй бас аз жаргалтай амьдрахад).

 

Далайн венус, 400-500 нас – 4 дүгээр байр

Eneman, Eddy

Далайн энэ амьтан Атлантын усанд амьдардаг. Өөрийн төрөлдөө өндөр наслалтаараа дээд амжилт тогтоосон нэгнийг Исландын эргээс 2006 онд олжээ – тэрээр 507 насалсан байв.

 

Leiopathes шүр, 4000 нас – 3 дугаар байр

photolib

Гуравдугаар байранд гүн усны Leiopathes төрлийн шүр орж байна. Шүр дундаа дээд амжилтыг тогтоогоод зогсохгүй мөн амьд ертөнцөд ч дээд амжилтуудын нэг хэмээгдэнэ.

 

Зургаан туяат спонж, 11,000 нас – 2 дугаар байр

NOAA Photo Library

Шилээр урласан гоёл чимэглэл шиг харагдах уг амьтан зөвхөн гадаад төрхөөрөө гайхагдаад зогсохгүй мөн урт насалдгаараа ч гайхагдана. Эрдэмтдийн олж илрүүлсэн Monorhaphis chuni төрлийн зургаан туяат спонж ойролцоогоор 11 000 жилийн настай байжээ.

 

Үxэшгүй мөнхийн далайн мөгөөрс болон гидра – 1 дүгээр байр

Takashi Murai
Proyecto Agua

Далайн мөгөөрсний үxэшгүй мөнх байх онцлог маш энгийн – өөрөө хэзээ ч үxэхгүй. Түүний амийг зориудаар л таслахгүй юм бол тэр Япон болон Дундад тэнгисийн усанд мөнх амьдарсаар л байх болно. Өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадварт түүний мөнх насны нууц орших ажээ.

Ийм чадвартай бас нэгэн амьд биет бий – гидра. Сээр нуруугүй тэрээр өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай, үxэшгүй мөнхийн. Түүнийг махны машинаар машиндлаа гэхэд тэр өөрийн биеийн хэсгүүдийг эргэж нийлүүлээд л дахин амьдарна. Түүнд ямар ч асуудал тулгарсан бай хамаагүй үргэлжлэн амьдарсаар л байх болно.

Харин эндээс та бүхэн халуун орны хурц өнгө үзэмж, өдтэй 10 шувууг сонирхоорой.

83
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *