
Та агаарт хаашаа ч явсан хамаагүй шувууны жиргэх чимээ танд сонсогдож чихэнд чимэг болно. Шувуу гэхээр л бидэнд саарал, хар эсвэл бор өнгөтэй гэсэн төсөөлөл орж ирдэг. Гэхдээ манай гарагийн өнцөг булан бүрт үнэхээр хурц, өнгөлөг өдтэй шувуунууд байдаг ажээ. Тэдний харсан хүн болгон биширч дуу алдахад хүрнэ.
Эдгээр шувуунууд яагаад ийм хурц өнгөтэй байдгийг хэлж мэдэхгүй юм. Магадгүй, хурц өд тэднийг араатнаас хамгаалдаг ч юм билүү?
Ягаан малиновка


Энэ хөөрхөн шувуу Автсралид амьдардаг.
Диваажингийн тангара


Өнгө өнгөөр алагласан энэ шувууг Өмнөд Америкаас харж болно.
Шинэ Зеландын туи


Энэ шувуу Шинэ Зеландад тархан суурьшсан нь нэрнээсээ тодорхой харагдана. Тус бүс нутагтаа хамгийн уянгалаг жиргээтэй шувуунд тооцогддог.
Индигогийн амазилия


Эрээн далт бяцхан шувууны бүлд багтах хөөрхөн шувуу. Колумб болон Коста-Рикад тархан амьдардаг.
Нил ягаан өнгийн гренадер буюу ягаан астрильд


Африкийн хаа нэгтээ үүрээ барин амьдарна.
Хөx цээжит сизонворонк


Энэ үзэсгэлэнтэй шувуу Африкт амьдардаг. Далдуу модны дээр үүрээ засах дуртай.
Бадмаараг өнгийн урт хошуут мөн Гурван сарвуут ойн урт хошуут ч гэж нэрлэгддэг


Энэ бяцхан шувуу Өмнөд болон Зүүн-Өмнөд Азид амьдардаг юм.
Богино сүүлт тодол шувуу


Африкийн ширэнгэн ойн дуулаач шувуу.
Гульдийн амадина


Австралийн хамгийн өнгөлөг шувуу.
Солонгон хөx бух шувуу


Энэ солонгорсон өнгийн шувууг Хятад, Энэтхэг, Казахстан, Балба, Пакистан, Орос, Таджикистан болон Туркменээр явж байхдаа харах боломжтой.







