Бид яагаад номын хуудасны үнэрт дуртай байдаг вэ? Үүнд химийн шинжлэх ухааны зүгээс дараах тайлбарыг өгчээ

0

Хүн болгонд үнэртэх дуртай үнэр гэж байдаг, тэр нь хүн болгонд адилгүй. Гэхдээ олон хүн дуу нэгтэйгээр үнэртэх дуртай гэж хэлэх нэг үнэр бий: энэ бол номын үнэр. Номын дэлгүүрт ороход, ялангуяа номын санд ороход л биднийг сүрчиг шиг хoвсдох үнэр үнэртэнэ.

Унших номоо гаргаж ирээд хуудсыг нь эргүүлэхэд сэтгэлд дотно тэр л үнэр үнэртэнэ – энэ яг юуны үнэр вэ?

tanjila ahmed/flickr

Номын үнэр хаанаас үнэртээд байгаа юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй төрдөг: Энди Бруннинг номын үнэрийн химийн орц найрлагыг судалжээ. Бруннинг чадвартай эрдэмтэн тул үнэрийн үйл явц, нэгдлийг судалж энэ тухайгаа өөрийн блог дээр бичсэн байна. Номонд үндсэн хоёр үнэр байна: шинэ хэвлэгдсэн болон хуучны ном.

Шинэ номын хувьд тодорхой нэгдлийг шууд хэлэхэд амаргүй, яагаад гэвэл номын төрлөөс хамаарч хэдэн мянган төрлийн нэгдэл ашигладаг ажээ.

 

Номын үнэрт үндсэн гурван орц нөлөөлдөг: ном хэвлэхэд ашигласан цаас болон бодис, мөн бэх, тэгээд наахад ашигласан цавуу.

James Bold/unsplash

Хуучин номын хувьд үнэрийг тодорхойлоход амархан: цаасны целлюлоз болон лигнин органик нэгдэл үүсгэнэ, энэ нь хэвлэх явцад бидний танил үнэрийг бий болгодог. Энэ үнэрийг бий болгох орц нь ваниль, бүйлсэн самрын үнэрийг санагдуулам бензальдегид, мөн этилбензол болон этилгексанолоос ялгарах нялуун үнэр байна.

Шинэ болон хуучин номын үнэрийн ялгаа нь өнөөдрийн хэвлэлд ашиглаж байгаа сайн чанарын цааснаас болж байгаа юм. Нэг талаасаа илүү байгальд ээлтэй цаас ашиглах болсон, нөгөө талаасаа бага “үнэртэй” цаас хэвлэлд ашиглаж байна.

Электрон ном уншдаг болсон өнөө үед уламжлалт номын үнэрийг санагалзах хүн олон болжээ. Энэ хүслийг тусгай шүршлэгээр дарж болно – номын үнэртэй шүршлэг гарсан гэнэ. Хүмүүс юу эсийг бодож олдог юм бэ дээ?

Та номын үнэрт дуртай хүмүүсийн нэг мөн үү?

14
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *