Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд

2

Хүний нурууны үе тухайн хүний байдлыг нүдэн дээр ил тавьсан мэт, мөн нурууны булчингууд хэрхэн ажиллаж буйг илтгэнэ. Нурууны үений согог нь муухай харагдуулахаас гадна эрүүл мэндэд бусад сөрөг үр дагавартай: амархан ядрах, бие сулбайх, толгой өвдөх, нуруу орчим болон хүзүүгээр байнга өвдөх зэрэг болно.

Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд 1

Нурууны үений согогийг хэрхэн бие даан оношлох вэ?

Та урьд нь нуруундаа тийм ч их анхаарал тавьж байгаагүй бол таны нурууны үе чухам ямар байдалтай байгааг зүйрлэхэд маш бэрх. Ингээд өөрийнхөө нурууг үнэхээр асуудалтай байна уу эсвэл ямар ч өө сэвгүй тэгш нуруутай байна уу гэдгийг одоо өөрсдөө тодорхойлъё.

Юуны түрүүнд биеийн бүхий л үеийг тодорхой харуулах бариу сунадаг материалтай хувцас өмсөөрэй. Хөл нүцгэн шалан дээр зогсоод нуруугаа тэгшилнэ, гэхдээ тэгшхэн болох гэж биеэ чангалах хэрэггүй ердийн зогсдгоороо л зогс. Илүү бодит үр дүнд хүрэхийн тулд байран дээрээ нүдээ анин хэд алхаад хөдөлгөөнгүй тэгш зогсоод хажууд байгаа хүнийг зураг авахыг хүсээрэй. Таныг гурван ракурсаар авна – өмнөөс, араас мөн хажуугаас.

Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд 2

Асуудал 1. Толгой мөрнөөс урагшилсан байдал

Сунгалт: алгаа дээш харуулан гараа аль болох хоёр тийш сунгана. Толгойгоо сунгасан гар руугаа ээлжлэн эргүүлж харна. Цээж, хүзүү болон эрүүг чөлөөтэй байлгахыг хичээнэ.

Дасгал: Хүзүү хэсгийн үндсэн дасгалууд.

Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд 3

Асуудал 2. Доод хэсгийн хам шинж

Бэлхүүс хойш суусан, аарцаг урагш болсон.

Сунгалт: Өвдгөө цээжиндээ авчраад аль болох аарцаг хэсгийг сунгах таталт хийнэ. Фитбол дээр “пирамид” хийнэ.

Дасгал: гүүр, гимнастикийн бөмбөгтэй гүүр, “мэлхий”, хөлөө өргөж гар дээрээ эргэлдэх.

Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд 4

Асуудал 3. Биеийн дээд хэсгийн хам шимж

Мөр огцом урагш унжсан, нурууны дээд хэсэг маш их бөгтийлттэй, толгой урагш унжсан

Сунгалт: гараа сунгасан таталтууд, гимнастикийн бөмбөгтэй цээжний таталт, сандал дээр сууж хийх таталт, эрүү, цээж, хүзүүний булчин суллах сунгалтууд.

Дасгал: хүзүүний урд хэсгийг ажиллуулах үндсэн дасгалууд, суугаа трос татах дасгал, мөрөнд ачаалал өгөх дасгалууд.

Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд 6

Асуудал 4. Толгой нэг тийш хазайсан байдал

Сунгалт: бүх биеийг суллах, хүзүүний сунгалт, цээж хэсгийн сунгалтууд.

Дасгал: хүзүүний хоёр талд адилхан ачаалал өгөх өдөр тутмын үндсэн дасгалууд, хүзүүний сул булчинтай хэсэгт илүү ачаалал өгөх тусгай дасгалууд.

Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд 5

Асуудал 5. Тэгш бус мөр

Сунгалт: хүзүү суллах сунгалтууд

Дасгал: мөрний хоёр талд адил ачаалал өгөх өдөр тутмын биеийн хүчний дасгалууд, мөн нэг гар дээр ачаалал өгөх зорилгоор хүндийн спортоор хичээллэх.

Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд 7

Асуудал 6. Аарцагны ясны согог

Энэ тохиолдолд хөл урт богино харагддаг.

Сунгалт: өгзөгний сунгалтын дасгалыг суугаа байдлаар гүйцэтгэх, бүжгийн, гүйлтийн сунгалтууд, мөн өгзөгний булчингийн сунгалтууд

Дасгал: аарцагны яс байрандаа очтол огцом ачаалал өгөх болон давтагдах дасгал хийхээс зайлсхийгээрэй.

Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд 8

Асуудал 7. Хөлийн тавхай дотогш эргэсэн байх

Сунгалт:  өвдөгний сунгалтууд

Дасгал: арагш алхах, гуяны булчин чангалагчтай суугаа дасгал.

Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд 9

Асуудал 8. Аль нэг хөлийн тавхай гадагш эргэсэн байх

Сунгалт: хэвтээ гүйлт, өгзөгний суугаа сунгалт, өвдөгний сунгалтууд, өгзөгний булчин суллах сунгалтууд, бүжигчний сунгалтууд

Дасгал: өлмий дээрээ зогсох, фитбол дээр эргэх.

Нурууны үений согог ба түүнийг засах дасгалууд 10

4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sampil Munkhzaya

    2015/12/24 at 01:00

    Туршиж үзнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *