Дөнгөж төрсөн нялх хүүхдийн талаар бидний төдийлөн мэддэггүй 15 сонирхолтой баримт

0

Нярай хүүхдийн өтгөн шар, ногоон зэрэг олон янзын өнгөтэй гарах зэргээр биднийг гайхшруулдаг зүйлс маш олон. Харин бор хоолонд орж эхлэх үеэс тэдний өтгөн насанд хүрсэн хүнийхтэй ижил өнгө, үнэртэй болдог байна. Манай сайт уншигч танд нярай хүүхдийн тухай бидний тэр бүр мэддэггүй 15 сонирхолтой баримтыг хүргэж байна.

1. Нярай хүүхэд тойггүй байдаг

© shutterstock.com

Энэ л шалтгаанаар хүүхдийн хөл маш уян бөгөөд гэмтэх магадлал ч их байна. Улмаар яс бэхжиж эхлэх үеэс тойгны яс бэхжиж бүрэлдэж эхэлдэг ажээ.

 

2. Хүүхдэд насанд хүрсэн хүнээс илүү олон тооны яс байдаг

© shutterstock.com

Нярай төрөх үедээ 300 орчим буюу насанд хүрсэн хүний биед байх ясны тооноос даруй 100 гаруй ясаар олон ястай байдаг. Улмаар тэд өөр хоорондоо нийлж, ургаж, бэхжиж эхэлснээр ясны тоо цөөрдөг ажээ. Хүний яс 25 нас хүртлээ ургаж, томорч байдаг.

 

3. Хүүхэд их уйлдаг ч нулимс ялгаруулах чадамжгүй байх нь бий

© depositphotos.com

Нярай уйлсан ч нулимс гарахгүй байвал энэ нь хэвийн үзэгдэл ажээ. Учир нь хүүхдийг төрсний дараа ч нулимс ялгаруулах хэсэг бүрэлдсээр байдаг гэнэ. Иймээс ихэнх нярай хүүхдүүд төрөөд 2 долоо хоногоос 2 сар хүртэлх хугацааны дараанаас эхлэн нулимс ялгаруулж уйлж эхэлдэг байна. Мөн тэд өдөрт 2-3 цагийг ямар ч шалтгаангүйгээр уйлж өнгөрүүлдэг нь бусадтай харилцахыг хүсч байгаагийн нэгэн илрэл байдаг аж.

 

4. Тэд давс амтлах чадамжгүй байдаг

© depositphotos.com © depositphotos.com

Нярай хүүхэд давсанд хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэд 2-6 сартайгаас эхэлж давсыг амталж эхэлдэг байна.

 

5. Хэлний амтлах булцуу насанд хүрсэн хүнийхээс өргөн зайд тархсан байдаг

© depositphotos.com

Хэлний булцууны тоо ижил боловч хүүхдийн хувьд илүү өргөн зайд тархсан байдаг. Насанд хүрэгчдийн хэлний доод хэсэгт л амтлах үүрэгтэй булцуу байрладаг бол хүүхдийн хэлний бүх талд байрлаж байдаг ажээ.

 

6. Хэвлийд байхад нь амтагдаж байсан зүйлсээ тэд санадаг

© depositphotos.com © depositphotos.com

Хэвлийд бойжиж байх үедээ хүүхэд усан бүрхүүл дунд байдаг бөгөөд уг усан бүрхүүлэнд эхийн идэж, хэрэглэж байгаа зүйлсийн амт шингэсэн байдаг аж. 21 долоо хоногтойгоос эхлэн хүүхдийн амтлах мэдрэхүй бий болж, хүүхэд эхийн идэж, ууж буй зүйлсийн амтыг мэдэрч эхэлдэг байна. Иймээс төрснийхөө дараа хүүхэд хэвлийд байхад нь ээжийнхээ идэж байсан зүйлсийг идэхийг илүүд үздэг байна.

 

7. Тэд мөн гадаад орчны чимээг сонсож байдаг

© depositphotos.com © depositphotos.com

Судалгаагаар хүүхэд хэвлийд байхдаа сонсож байсан ая, хөгжимдөө хариу үйлдэл үзүлж, тархины үйл ажиллагаа нь эрчимжиж байдаг нь батлагдсан байдаг. Тэд 4 сар хүрэх хүртлээ хэвлийд сонссон зүйлсээ санаж байдаг аж.

 

8. Нярай охидод багахан хэмжээний сарын тэмдэг илэрдэг

© depositphotos.com

Эмэгтэй хүүхэд төрснөөс хойш 2-3 хоногт маш бага хэмжээний сарын тэмдэг ирдэг байна. Энэ нь хэвлийд байхад ялгарсан дааврыг гадагшлуулж байгаа биологийн үзэгдэл тул санаа зовох хэрэггүй ажээ.

 

9. Биеийн бусад хэсэгтэй харьцуулбал xөх үл ялиг том байдаг

© depositphotos.com

Нярай хүүхдэд хүйс харгалзахгүй xөх, цээжний хэсэг нь биеийн бусад хэсгээс том байх хандлага ажиглагддаг. Энэ нь хэвлийд байх үедээ эхийн биед ялгарч байгаа дааврыг хуваалцаж байдагтай шууд холбоотой ажээ.

 

10. Зарим нярайн xөх сүү ялгаруулдаг

© depositphotos.com

Нярай хүүхдийн xөхнөөс сүү гарч байхыг та харж байсан биз дээ? Энэ нь өмнөх баримттай холбоотой. Эхийн биед ялгарч байсан дааврын нөлөөгөөр xөхөнд нь сүү ордог бөгөөд 2 сартайгаас хойш энэ үйл явц ажиглагдахаа больдог байна.

 

11. Сэвх суух, нүүрээр юм гарах магадлал их байдаг

© depositphotos.com

Эхийн хэвлийд байхдаа авсан дааврын нөлөөгөөр нярай хүүхдийн нүүрээр юм гарах, батгаших байдал илрэх нь бий. Төрөөд удаагүй хүүхдийн арьс ч бүрэн бүрэлдэж дуусаагүй байдаг тул гадны аливаа бохирдол хурдан орж, тууралт үүсгэж байх ч магадлалтай.

 

12. Зарим нярайн толгойны хэлбэр хэвийн бус байдаг

© depositphotos.com

Төрөх үедээ шахагдах, төрсний дараа зөвхөн дээш харж хэвтэх зэрэг шалтгаанаас үүдэлтэйгээр нярайн толгойн хэлбэр хэвийн бус харагдах нь бий. Мөн зулай хэсэгт гавлын яс бүрэн бүрэлдэж дуусаагүй байдаг тул толгойны хэлбэр ийн харагддаг ажээ.

 

13. Нярай хүүхэд найтаах нь элбэг байдаг

© depositphotos.com

Нярай хүүхэд хамрын хөндийгөө насан хүрэгчдээс илүү хурдан давтамжтай цэвэрлэж байдаг учраас тэд ойр ойрхон найтаах хандлагатай байдаг. Ингэж тэд хамрын хөндийд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэж байдаг ажээ.

 

14. Нүд нь солир харагдах магадлалтай

© depositphotos.com

Нярайн нүдний дотор хэсэгт илүү арьсны хэсэг байдаг бөгөөд 3 нас хүртэл хамар нь идэвхтэй ургаж томрох үед нь тухайн хэсгийн арьс татагдаж нүдний байрлал хэвийн болсон мэт ажиглагддаг байна.

 

15. Нүд нь нээлттэй унтаж чаддаг

© depositphotos.com © depositphotos.com

Нярай хүүхдийн гүн нойрсох хугацаа насанд хүрэгчдийнхээс илүү удаан байдаг бөгөөд тархины үйл ажиллагаа төлөвшиж байх үед энэ хоёр хүчин зүйлээс хамаарч нүдээ нээлттэй унтах магадлал нэмэгддэг байна.

Нярай хүүхдийн өөр ямар байдал таны анхаарлыг их татдаг вэ? Хүүхэдтэй болохоосоо өмнө өөр ямар зүйлсийг мэдэх хэрэгтэй гэж та боддог вэ?

48
ГоёГоё
16
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *