Танай гэрт тог цахилгаантай холбоотой асуудал байгааг илтгэх 6 шинж тэмдэг. Цаг алдалгүй эдгээрийг засаж янзлах хэрэгтэй!

0

Судалгаагаар ихэнх байшингууд тог цахилгааны гэмтэл болон галын аюулаас урьдчилан сэргийлэх аюулгүйн дүрэм журмыг дагаж баримталдаггүй болох нь тогтоогджээ. Ихэвчлэн цахилгааны буруу суурилуулалт болон хяналт алдагдсантай холбоотой асуудал үүсдэг байна. Аз болоход зарим нүдэнд ил харагдах шинж тэмдгүүд бидэнд асуудал хяналтаас гарахаас өмнө засах боломжийг олгодог.

Бид танай гэр доторх тог цахилгаантай холбоотой аюултай хүчин зүйлсийн жагсаалтыг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв та эдгээрийг олох юм бол тэр даруйд нь засаарай.

1. Цахилгаан залгуурууд хүрэхэд бүлээн байх

Энэ нь зарим төхөөрөмжүүдийг хэрэглэж байх үед түгээмэл илрэх боловч, сайны шинж биш юм. Төхөөрөмж халахаас илүү цахилгааны залгуурууд халах нь ноцтой асуудал. Залгуур эсвэл разетка сул байгаа нөхцөлд залгуураар дамжин илүү их хүчдэл цахилгаан хэрэгсэлд очно гэсэн үг. Улмаар их хэмжээний хүчдэл халж, цахилгааны залгуурууд халахад хүрдэг байна. Хэрэв танд ийм зүйл тохиолдвол, утсыг залгуураас салгаж, асуудлыг шийдтэлээ дахин залгаж болохгүй.

© Unsplash.com

 

2. Тодорхой шалтгаангүйгээр гэрлүүд анивчих

Үгүй ээ, та чөтгөр шүглэсэн байшинд амьдардаггүй нь лав. Гэрэл анивчих нь цахилгааны сул холболттой холбоотой байж болно. Асуудлыг олохын тулд нийт хэчнээн гэрэлд энэ асуудал илэрч байгааг мэдэх хэрэгтэй. Хэрэв та ердөө ганц гэрэл олох юм бол асуудал танай утаснуудад байна гэсэн үг. Гэхдээ хэрэв илүү олон гэрэл ийм асуудалтай байвал, асуудал цахилгаан дамжуулалтын эргэлтэд байж болзошгүй. Мөн та унтраалгыг эсвэл гэрийнхээ цахилгааны шит-ийг шалгаж үзэхэд буруудахгүй.

© Depositphotos.com

 

3. Ханын залгуурууд сайн бэхлэгдээгүй байх

Хогтой байхаас гадна, ханын залгуурууд сул байх нь маш аюултай. Хэрэв хангалттай бэхлэгдээгүй байх юм бол, цахилгааны утас ил гарч ирж, тогонд цохиулах, цахилгааны богино холболт үүсэх, тэр ч бүү хэл гал алдах гэх мэт эрсдэлтэй.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

4. Гэрийн чинь ойролцоо хархнууд байх

Хэдийгээр тэд жижигхэн хэмжээтэй боловч, хархнууд олон хүний амьдралд заналхийлэх боломжтой. Хэрэв та цахилгааны утсандаа анхаарал тавьж байгаа бол, өөр бас эмээх ёстой шалтгаан байна. Эдгээр бяцхан мэрэгч амьтад цахилгааны утсыг мэрж, ажиллагаагүй болгох эсвэл тог хангалттай дамжуулах хэмжээг алдагдуулж, доголдуулж орхидог.

© Depositphotos.com, © Unsplash.com

 

5. Цахилгааны утсыг хөнгөн цагаанаар хийх

Хөнгөн цагааныг өнгөрсөн хугацаанд цахилгааны утас хийхэд ихээхэн ашигласаар ирсэн. Харин 1960-аад оны дунд үеэс эхлэн зэсийг ашигладаг болжээ. Гэвч АНУ-д үндэстэн даяар хийгдсэн санал асуулгын үр дүнд олон айл өрхийн цахилгаан утас одоог хүртэл хөнгөн цагаан хэвээрээ байгаа нь батлагдсан байна. Хөнгөн цагааны исэлдэлт цахилгааны утасны залгуур, разетка болон гэрлийн хэрэгсэл зэрэгт хүрмэгцээ хэт их халдаг. Үүнээс болж гал алдана.

© Shutterstock.com, © Depositphotos.com

 

6. Гэр дотор түлэгдэж буй мэт үнэр гарах

Та цахилгааны дамжуулалт эсвэл зуухан дахь жигнэмэгт санаа зовохын аль нь ч байж болно, гэхдээ түлэнхий үнэр гарах нь сайны шинж яавч биш. Цахилгааны утас халах ёстой хэмжээнээсээ давж, гаднах хуванцар бүрхүүл нь хайлах үед түлэнхий үнэр гардаг. Хэрэв ийм зүйл тохиолдвол, та хамгийн эхний ээлжинд гал алдахаас сэргийлэх хэрэгтэйг санаарай.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дээрх асуудлуудын алинтай нь та нүүр тулгарч байсан бэ? Цахилгаантай холбоотой өөр асуудал та мэдэх үү?

18
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *