Өөрт таалагдсан хуримын даашинзыг сонгоорой: таныг ирээдүйд ямар гэрийн эзэгтэй болохыг хэлж өгөх болно

5

Би нөхөрт гарвал маш даруухан хуримын даашинз л сонгоно гэж боддог. Харин найз эмэгтэй маань тансаг, хээнцэр урт хормой, нөмрөгтэй даашинз өмсөхийг мөрөөддөг. Саяхан нэгэн сэтгэл зүйн сонжоо олж уншлаа л даа. Бүсгүйчүүд яагаад өөр өөр хуримын даашинз сонгодог вэ гэдэг талаар. Хүн болгоны сонголт өөр, тэдний хийсэн сонголтоор тухайн хүний зан чанарыг олж мэдэж болно. Яаж гэдгийг энэхүү нийтлэлээрээ танилцуулах гэж байна.

© Pexels

Хуримын энгийн даашинз

Сонгосон загварын даашинз нь сүйт бүсгүйн тухай ихийг өгүүлж чадна. Нөхөрт гарсан ч гэсэн хуримын даашинзнаас сонгоорой. Яагаад төсөөлж болохгүй гэж, тийм биз дээ?

Ямар даашинз эзнээ хэрхэн илэрхийлэхийг сонирхоцгооё. Сэтгэл зүйн сонжоо эхлэхэд бэлэн боллоо.

 

Сэтгэл зүйн сонжооны үр дүн

1. Эхний даашинзыг маш даруухан, эмзэг бүсгүйчүүд сонгодог. Танд тав тух, харилцааны тэнцвэрт байдал чухал. Та эд баялаг, өндөр статусын араас хөөцөлддөггүй. “Хайртай хүнтэйгээ хөл нvцгэн дэлхий ертөнцийг тойроход ч бэлэн” гэдэг эмэгтэйчүүдийн төрөл. Сайн гэрийн эзэгтэй, халамжит ээж, хайртай эхнэр.

© Depositphotos

Гэр бүл бат бөх харилцаатай байх нь таны хувьд чухал. Яг ийм байлгахын тулд та чадах бүхнээ хийнэ. Аливаа нэг хэрүүл уруулыг хурдхан шийдэхийг хүснэ. Таны дэргэд байгаа хүмүүс өөрийгөө хамгаалагдсан мэт мэдэрдэг. Гэхдээ эрчүүд таны сайн талыг тэр болгон зөв үнэлдэггүй харин ч бүр ашиглаж болох талтай. Тиймээс болгоомжтой байгаарай.

2. Хоёр дахь даашинзыг сониуч, сээтгэнэх дуртай бүсгүйчүүд сонгоно. Та нэг газраа удаан сууж чаддаггүй нэгэн бололтой. Тиймээс гэр бүлийн жирийн, тайван амьдрал танд тохирохгүй. Аливаа нэг харилцааг адал явдал гэж харах нь элбэг. Таны хайрлаж явдаг залуу үүнийг сайн ойлгосон бол таны гэрлэлт хэзээ ч уйтгартай байхгүй.

3. Гурав дахь даашинз нь өөрийнхөө үнэ цэнийг сайн ойлгосон эмэгтэйг илэрхийлнэ. Тэд гэрийн эзэгтэйн дүрд хувирахыг огт хүсэхгүй. Ийм эмэгтэйчүүд ажил төрөлдөө амжилт гаргахыг тэмүүлдэг, зорилгодоо ч хүрч чаддаг. Мөн хайртаасаа ч гэсэн ийм эр зориг, тэмүүллийг хүснэ.

Хэрвээ танд энэ даашинз таалагдсан бол шаардлага өндөртэй, маш зарчимч хүн байх нь. Та эрчүүдээс шийдэмгий зан хүлээдэг, тэдний анхаарлын төвд байх дуртай. Тантай цуг хуримын ордонд очсон нэгэн таны шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх нь дамжиггүй.

4. Дөрөвдүгээр даашинзыг эмзэг, хээнцэр эмэгтэйчүүд сонгоно. Тэдний хувьд гэрлэлт амьдралынх нь мөрөөдөл болжээ. Хэрвээ та энэ даашинзыг сонгосон бол та бүх зүйл өөгүй өв тэгш, төгс байгаасай гэж хүсдэг байх. Та бүх зүйлийг нарийвчлан урьдчилан тооцоолсон байх ажээ.

© Depositphotos

Гэрлэлтийг ч гэсэн тэгж л төсөөлдөг. Хайртай хүнтэйгээ нэг долгион дээр – таны харилцаанд энэ л чухал. Нөхрийнхөө төлөө та юу ч хийхэд бэлэн. Мөн нөхрөөсөө ч гэсэн ийм хэмжээний зүйл хүсдэг.

5. Тав дахь даашинзыг эрх чөлөөт эмэгтэй сонгоно, тэд нөхөрт гарахад бэлэн бус хүмүүс. Харилцааны эхэнд л өөрийнхөө ирээдүйн амьдралыг яаж төсөөлж явдгаа шулуухан хэлнэ. Амьдралын төсөөлөл нийлэхгүй бол харилцааг цааш үргэлжлүүлэх хэрэггүй гэж үзнэ дээ.

6. Зургаадугаар даашинзыг мөрөөдөмтгий эмэгтэй сонгоно. Бага байхдаа ханхүүтэй суухыг мөрөөддөг байсан гэхэд нэг их буруудахгүй. Сүртэй ёслол, хэдэн зуун зочид гийчид, хуримын ёслолд зориулсан шөнийн салют – сүйт бүсгүйн хувьд зүүдний хурим болох юм.

© Depositphotos

Энэ төрлийн эмэгтэйчүүд туршилт хийх дургүй, тэд гэр бүлийн сонгодог хувилбарыг эрхэмлэнэ. Өөрийнхөө ажил төрлийг гэр бүлийнхээ төлөө золиоcлоход бэлэн. Тэд гэр бүлийн гайхалтай эзэгтэй, халамжит ээж нь болж чадна.

Та хуримын даашинзыг ямар шалгуураар сонгож авсан эсвэл авах вэ гэдгээ бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

73
ХөөрхөнХөөрхөн
23
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
14
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *