Байнга компьютерийн ард сууж ажилладаг хүмүүс нүднийхээ ачааллыг хэрхэн багасгах вэ?

3

Дэлгэцийн тохиргоо, нүд арчилгаа болон хараа хамгаалах дасгалуудын тухай энгийн зөвлөгөөнүүд.

Нүд ядрах, анхаарал төвлөрөлт буурах, булчингийн ачаалал авах, толгой өвдөх – энэ бүх таагүй шинж тэмдэг дэлгэцийн ард удаан суухад илэрч болно. Мэдээж бид компьютер болон нөүтбүүк хэрэглэхээс татгалзаж чадахгүй, харин эдгээр төхөөрөмжөөс эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах бүрэн боломжтой ажээ. Үүний тулд та хэдхэн дүрэм л баримталж хэд хэдэн дасгал хийхэд л хангалттай.

20-20-20 гэсэн дүрмийг баримтал

Энэхүү дүрмийг баримтлахын тулд та 20 минут тутамд компьютерийн дэлгэцээс 20 секундээр 6 метрийн цаана байгаа зүйл дээр анхаарлаа хандуулан ширтэнэ. Энэ дүрмийг баримтлахын тулд тусгай вэб-аппликейшн ч ашигласан болно, 20 минут тутамд танд нүдээ амраах цаг боллоо гэсэн сэрүүлэг өгөх юм. Protect Your Vision гэх нэртэй уг аппликейшн Chrome, Firefox болон Safari зэрэг браузер дээр ажиллана.

 

Дэлгэцийн байрлалыг өөртөө тохируул

Мониторын дэлгэц танаас 45-70 см-ийн зайд байрлаж байх ёстой. Мөн нүд дэлгэцийн дээд хэсэгтэй нэг шулуунд байрласан байхыг анхаарна уу. Хэрвээ дэлгэцийн өндрийг тохируулах боломжгүй бол доор нь хатуу хавтастай ном тавьж болно. Мөн сандал, ширээний өндрөөр тохируулах хэрэгтэй. Хамгийн гол нь дэлгэцийн төв хэсэг нь нүдний түвшнээс 15-20 градусаар доош байрласан байхыг анхаараарай.

 

Текстийн хэмжээ, өнгийг тохируул

Энд үйлчлэх нэг л сайн дүрэм бий: дэлгэц 50-75 см-ийн зайд байрласан байхад текстийн хэмжээ таны харах хамгийн доод хэмжээнээс 3 дахин том байх ёстой юм. Өнгөний зохицлын хувьд аль болох цагаан дэвсгэр дээр хар текстээр бичнэ, эсвэл арын хэсэг нь бага зэрэг шаргал байж болно. Бусад хувилбарууд гэвэл цайвар өнгийн дэвсгэр дээр хар текстүүд байх боломжтой. Хамгийн гол нь контраст багатай текст, арын хэсгээс зайлсхийгээрэй.

 

Нүдээ арчилж байгаарай

Хэрвээ та контакт линз зүүж компьютерийн ард ажилладаг бол таны нүд бүр ч их ачаалал авч ядрах болно. Ядаж долоо хоногтоо нэг эсвэл хоёр удаа линзээ харааны шилээр сольж компьютерийн ард ажиллаж байхыг хичээ. Хэрвээ зөвхөн шил зүүдэг бол шилэндээ гэрэл ойхоос хамгаалах наалт нааж нүдээ хамгаална. Хараа сайжруулах ямар хэрэгсэл хэрэглэж байгаагаас үл хамааран нүдний дусаалга дусаахаа мартаж болохгүй. Дусаалга нь нүд ядрах, аргаж загатнахаас хамгаалдаг ажээ.

 

Дэлгэцийн гэрлийг тохируул

Дэлгэц гэрлээс нүдэнд өгөх ачааллыг бууруулахын тулд дэлгэцийн гэрлийг эргэн тойрны гэрэлтүүлэгтэй адилхан болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл текстийн арын цагаан хэсгийг орчинтойгоо тохируул. Хэрвээ таны дэлгэцээс гарч байгаа гэрэл орчин тойрныг гэрэлтүүлж байвал гэрэл нь ихэдсэн байна гэж ойлгоно. Хэрвээ саарал эсвэл бүүдгэр байвал бага зэрэг нэмэх хэрэгтэй.

Бас өөр тохиолдолд буюу цонхны дэргэд суудаг эсвэл тасалгааны олон төрлийн гэрэл энэ тэндээс тусдаг бол гэрэл ойлголтыг бууруулах тусгай шүүлтүүр хэрэглэж болно. Ийм зориулалтын шүүлтүүрийг шууд дэлгэцэнд тогтоож ашиглах боломжтой.

 

Өнгөний хэмийг тохируул

Ихэнх мониторт дэлгэцийн өнгийг гар аргаар тохируулах горим байдаг. Харанхуй өрөөнд илүү зөөлөн (шаргал) туяа ашиглана, харин сайн гэрэлтүүлэгтэй газар – илүү хүйтэн (цэнхэр) туяаг сонго. Өөрийн мониторын өнгийг тохируулах маш энгийн арга – F.lux-ийг ашиглаарай. Уг программ нь автоматаар өдрийн цаг болон эргэн тойрны гэрэлтүүлгийг мэдэрч мониторын өнгийг тохируулж өгдөг. Windows, Linux болон Mac компьютеруудад ашиглаж болно.

Android-ын хувьд цэнхэр өнгийг шүүх төрөл бүрийн хэрэгслүүд байдаг, ингэснээр нүдэнд ирэх ачааллыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой. iOS-ийн хувьд ийм төрлийн аппликейшн байхгүй, учир нь хөндлөнгийн хөгжүүлэгчид шөнийн горимд тохирох системийг хөгжүүлж чадахгүй байгаа ажээ. Тиймээс iPhone болон iPad-ын хэрэглэгчид зөвхөн нүдний дасгал хийж хараа шалгахад зориулсан аппликейшн л ашиглах боломж үлдэж байна.

10
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. muhsin sk

    2023/09/18 at 17:53

    Компьютер ашиглаж байхдаа нүдний ядаргаа багасгахын тулд гэрэлтүүлгийг зөв тохируулж, гэрэл гэгээ, текстийн хэмжээ гэх мэт дэлгэцийн тохиргоог тохируулж, 20-20-20 дүрмийг дагаж (20 минут тутамд 20 фут зайд байгаа зүйлийг 20 секундын турш хараарай), биеэ зөв барь. ядрах, тав тухгүй байдлаас урьдчилан сэргийлэх эргономик тохиргоо.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *