Тархины уян хатан чанарыг хэрхэн хөгжүүлэх вэ?

0

Тархийг бүрэн чадлаар нь ажиллуулна гэсэн дасгалуудын ихэнх нь үр дүн багатай. Тархины хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нейрон уян хатан чанарыг хөгжүүлэх хэрэгтэй.

“Бидний тархи аливаа асуудлыг шийдэхийг чармайдаг. Олон жижиг эсүүдээс нэг дүр зураг гаргаж ирэхээр ажиллана. Энэ үед нейроны уян хатан чанарт өөрчлөлт явагдана” гэж BrainHQ тархины дасгал зохиогчдын нэг Хенри Манке хэлжээ.

Үр дүнд нь шинэ нейрон зам бий болно – өөрөөр хэлбэл тархины хэлбэр өөрчлөгдөх ажээ. Эдгээр зам нь дотоод өдөөгчийг бий болгож тархины жирийн дасгалаас илүү үр дүнтэйгээр тархины уян хатан чанарыг хангаж чадна. Нейрон уян хатан чанарыг хөгжүүлэхийн тулд Манке тархийг байнга ачаалалд оруулж, шинэ даалгавар өгөхийг зөвлөж байна.

1. Хүнд бөгөөд шинэ эрдэмд суралц

Манкегийн хэлснээр, нэг л үйл хөдлөлийг байнга давтан хийгээд байвал тархинд ачаалал болж чадахгүй. Жишээ нь, үгийн сүлжээ 10 жил бөгөлж байгаа ч гэсэн тархинд ирэх ашиг тун бага. Тэс өөр шинэ зүйлийг турш, жишээ нь хөгжмийн зэмсэг тоглож сур, долоо хоногтоо ядаж 2-3 цаг хичээллээд үзээрэй.

2. Гэр рүүгээ өөр замаар явж, замд тааралдах шинэ содон бүхнийг сонирх

Тархийг хөгжүүлэх бас нэгэн арга – аялал. Талх авах, автобусны буудал явах шинэ зам сонго. Байнга аялах боломж байхгүй бол ажлаасаа гэр рүүгээ өөр замаар яв. Орж заншаагүй өөр дэлгүүр орж худалдан авалт хий, цэцэрлэгт хүрээлэн рүү өөр замаар яв, өөр үнэр, амтыг мэдэр, хотоо өөрөөр төсөөлөөд үз.

Хэдхэн хоногийн дараа шинэ зам танд танил болно, дахиад соль. Энэ нь гиппокампыг идэвхжүүлэх буюу тархины сургалт, ой санамж хариуцсан хэсгийг идэвхжүүлдэг ажээ.

3. Их хөдөлж, сайн хоолло

Нийгмийн хөгжлийн дарамтыг даван гарах эсвэл өвчинтэйгөө тэмцэхэд эрч хүч ихээр зарцуулж байвал таны тархины сэтгэн бодох чадвар багасна гэсэн үг. Тиймээс зөв хооллож амьдралын зөв хэв маяг баримтлаарай. Явганаар аял, биеийн тамираар хичээллэ. Бие махбодь төдийгүй тархинд ачаалал өгөхийг хүсэж байвал өөр өөр замаар явганаар яваарай.

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *