iPhone 11 утасны бүх л шинэ функцууд нь Android-д аль дээр л бий болчихсон байсан зүйлс

0

iPhone утасны шинэ загварт нэмэгдсэн зүйлүүд хүмүүсийн сэтгэлд хүрсэнгүй.

Android хэрэглэгч нар сүүлийн үед “Apple-д нэмэгдэж байгаа шинэ зүйл гэдэг нь Android утсанд бий болоод хоёр жил болж байгаа зүйлийг хэлдэг” гэж хошигнодог болжээ. Энэ жил харин энэ хошигнол урьд өмнөхөөсөө илүү үнэн, бодит мэт харагдаж байна.

Шинэ iPhone

9-р сарын 10-ны өдөр танилцуулсан гурван шинэ iPhone нь:

  • Сайжруулсан камер
  • Илүү хурдтай чип
  • Ус нэвтрэхгүй байх чанар нь илүү сайжирсан
  • Илүү бат бөх шил
  • Цэнэг барих хугацаа нь илүү урт болсон
APPLE

Хэрвээ танд хуучин iPhone байдаг бол (ялангуяа хоёр болон түүнээс дээш жил барьсан утас бол) эдгээр сайжруулалт нь мэдээж мэдэгдэхүйц зүйл байх болно.

Гэтэл яг үнэндээ бол шинэ iPhone-д Android-д байхгүй ямар ч зүйл үгүй юм байна. Тэр тусмаа зарим шинэ гээд байгаа функц нь Android-д олон жилийн өмнө бий болчихсон зүйлс байжээ.

 

Android болон iPhone 11-ийг харьцуулсан нь

1. Гурвалсан камер

Stephen Lam/Reuters

Гурвалсан камер нь топ утасны стандарт болоод бараг жил болж байна:

  • Huawei P20 Pro-д ийм камер өнгөрсөн жилийн 4 сард бий болсон
  • LG V40 ThinQ-д энэ нь 2018 оны 10-р сараас эхлэн тавигдсан

Сонирхолтой нь iPhone 11 Pro/Pro Max-д буй хэт өргөн линз болон зүүм нь LG-ийн ийм төхөөрөмжтэй маш адилхан юм байна.

2. Шөнө зураг дарах боломж

redd

Нэгэн үе Google Pixel-ийн ийм боломж нь iPhone-оос дээр байсан үе бий. Саяхнаас Samsung болон Huawei шөнийн цагт зураг авах чанараараа илүү болсон байдаг.

Үүнийг мэдэхийн тулд та их үнэтэй топ утас харах хэрэггүй бөгөөд iPhone нь энэ талаар Android-оос ихээхэн хоцорч байгаа нь тодорхой юм.

Xiaomi Redmi Note 8 Pro утас нь ард талдаа 64 мегапикселийн 4 камертай, 20 мегапикселийн нэг камер нь урдаа байдаг. Энэ утасны үнэ 195$-оос эхлэх билээ. Apple-ийн шинэ iPhone утасны урд, ард талын аль аль камер нь ердөө л 12 мегапиксель.

3. Утсаа утасгүй цэнэглэгч болгон ашиглах

idownloadblog

Шинэ iPhone-д ийм боломж байхгүй. Компанийн төлөөлөгчийн хэлснээр бол энэ нь компанийн стандартад тохирохгүй байсан гэнэ. Үнэхээр тэд өндөр стандарттай байж болох ч Huawei  болон Samsung ийм технологийг аль эрт нэвтрүүлээд, тэр нь ямар ч асуудалгүй ажиллаж байгаа билээ.

Өөр мэдэгдэхгүй байгаа зүйл юу байна?

iPhone 11-ийн тухай бүх л нарийн зүйлийг одоогоор мэдэж амжаагүй байна. Гэхдээ Android-ын топ утаснуудын шуурхай санах ой нь илүү, батарей нь удаан барьдаг нь нууц зүйл биш. Apple-ийн шинэ чип болох A13 Bionic нь өрсөлдөгчөөсөө илүү хурдтай байж болох юм. Гэхдээ тийм эсэхийг нь шалгаж үзэж байж л яг таг мэдэх билээ.

Шинэ iPhone худалдаж авах хэрэг байгаа юу?

Дээр дурдсан зүйлүүд нь шинэ iPhone утас сайн зүйл биш гэсэн үг биш бөгөөд энэ утас магадгүй сайн ч утас байж бас болох юм. Гэхдээ Apple ирэх жил илүү сонирхолтой шинэ зүйлс бүхий сайн утас танилцуулах тухай цуу явж байгаа гэдэг. Шинэ утсыг худалдаанд гарсны дараа энэ тухай илүү сайн мэдэх билээ. (9-р сарын 20-ноос худалдаанд гарна)

Харин та iPhone-ыг Android-оос хоцорч байгаа гэдэг талаар юу боддог вэ?

20
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Eba Tso

    Eba Tso

    2019/09/21 at 08:06

    төлбөртэй постоор ийм юм хийж л байдаг хэхэ

  2. Х. Хүслэн

    Х. Хүслэн

    2019/09/21 at 08:53

    yepp

  3. Batbold Batchuluun

    Batbold Batchuluun

    2019/09/21 at 10:05

    Tegsen ch avah bhoo kkk

  4. Xbo Immortal

    Xbo Immortal

    2019/09/21 at 12:44

    hogshd ugaasa iphone

  5. Б. Батбилэг

    Б. Батбилэг

    2019/09/21 at 13:00

    tgjil taarna pizda

  6. Ax ManDala

    Ax ManDala

    2019/09/21 at 13:18

    Хар цагаанаас нь 2 ыг авы

  7. А.Б. Хулан

    А.Б. Хулан

    2019/09/21 at 13:21

    samsung gehdee hogshdee iphone ymarch garj irj bsan iphone l awna

  8. Д. Билгүүн

    Д. Билгүүн

    2019/09/21 at 14:10

    iphone baridaglda ghde samsung s3 der law face lock bdag bsan xxa

  9. Kadra Enkhee

    Kadra Enkhee

    2019/09/21 at 16:00

    Гэхдээ л iphone kkkk

  10. Aibanu Sh

    Aibanu Sh

    2019/09/21 at 16:30

    Samal Shampan

  11. Х. Лхагвабаяр

    Х. Лхагвабаяр

    2019/09/21 at 17:10

    iphone iin urdaa baridag zuil ni nuutslal l ymdaa

  12. Bataa Bataa

    Bataa Bataa

    2019/09/21 at 17:10

    tgd ip ee odoo yaah uu

  13. Batjargal Batbayar

    Batjargal Batbayar

    2019/09/21 at 17:15

    helbertuul iphone heregluul android shdee ugaasaa

  14. Todod Tsogtbadrah

    Todod Tsogtbadrah

    2019/09/21 at 18:05

    Ер анройд хэрэглээд сурчихсан болоаоор андхойдоо авна

  15. Хөгжилтэй бичлэг

    Хөгжилтэй бичлэг

    2019/09/21 at 19:07

    nuur tanih system android bhgui bizde ip chanartai n ilt medegddeg shuu camera bol bodit baidliig iluu durseldeg etsest n iphone iig l iluu songoj bn shdee theme bol ip iluu

  16. Хөгжилтэй бичлэг

    Хөгжилтэй бичлэг

    2019/09/21 at 21:04

    Ene medeelel garsan ch meddeg humuus n iphone oo l avna

  17. Цацрал Цацаа

    Цацрал Цацаа

    2019/09/21 at 22:34

    iphone baridag n iphone oo bariad samsung baridg n samsunga l bariach yun olon ym yritsgaadag hvmvvs we enend chni taltsaad margah ym erdoo alga

  18. Си Си

    Си Си

    2019/09/22 at 01:11

    iPhone ❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *