Нохой тэжээдэг хүмүүс бусдаас илүү аз жаргалтай байдгийг судалгаагаар баталжээ!

2

Нохойг “хүний хамгийн сайн найз” гэж хэлэхэд хүргэдэг учир шалтгаан бий. Судалгаанаас харахад, нохойтой хүмүүс муур тэжээдэг хүмүүсээс илүү аз жаргалтай болох нь батлагджээ. Оюун санааны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна нохой хүний амьдралд олон эерэг байдлаар нөлөө үзүүлдэг байна!

Бид та бүхэнд нохой хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай сүүлийн үеийн судалгааны талаар хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ.

Нохой тэжээх нь аз жаргалын түвшинд нөлөөлнө

Судалгаанаас харахад, нохойтой хүмүүсийн 36% нь “маш их аз жаргалтай” байдаг гэсэн бол, муур тэжээдэг хүмүүсийн 18% нь ижилхэн хариулт өгчээ. Сонирхолтой нь, муур болон нохой аль алиныг нь тэжээдэг хүмүүс дан нохой тэжээдэг хүмүүстэй харьцуулахад арай бага аз жаргалтай байдаг гэж хариулсан байна. Нохойтой хүмүүс ихэнх цагийг нохойтойгоо хамт өнгөрөөж, хүнд хэцүү цаг үед хүртэл нохойныхоо тусламжтайгаар асуудлыг даван туулдаг гэнэ. Нэг ёсондоо нохой бол гэр бүлийн нэг гишүүнээс өөрцгүй юм!

© 0000001/Reporter

 

Гэхдээ өөр бусад хүчин зүйлс ч бий

Дээрх судалгааны үр дүнгээс гадна аз жаргалын түвшинд дан ганц нохой тэжээдэг эсэх шууд нөлөөлөхгүй. Судалгаагаар, нохойг сонгосон хүмүүс бусадтай харьцуулахад илүү нийцтэй болон гадагшаа хандлагатай болохыг харуулжээ. Тэгэхээр амьдралаас мэдрэх аз жаргалын түвшинд тухайн хүний хувийн зан чанар давхар нөлөөлдөг байх нь.

katdenningsss / Instagram

 

Нохой тэжээдэг хүмүүс илүү идэвхтэй бас нийтэч байдаг

Бие физиологийн идэвхтэй байдал хэт өндөр байх нь аз жаргалын түвшинтэй хамааралтай. Судалгаагаар нохой тэжээгчид 7 хоногт дунджаар 33.7 км замыг явган алхаж туулдаг болох нь тогтоогдсон ба энэ нь нохой тэжээдэггүй хүмүүстэй харьцуулахад 11.2 км-ээр их үзүүлэлт юм. Нохойтой хүмүүс гаднах орчинд бие физиологийн идэвхтэй байдалд ихэнх цагийг өнгөрөөх хандлагатай байдаг ба алхах зуураа эргэн тойрон дахь хүмүүстэйгээ танилцаж, нийгмийн хүрээллээс ангид байхаас сэргийлж чаддаг байна. Давгүй бонус шиг сонсогдож байгаа биз?

© prideofgypsies/ Instagram © 0000003/Reporter

 

Тэд гэр бүлтэй болохдоо илүү таатай байдаг

Нохой тэжээдэг хүмүүсийг харахад ихэнх нь гэр бүл зохиосон бас өөрийн гэсэн орон байртай байдаг байна. Судалгаагаар мөн хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд, хүүхдүүд нь гол төлөв нохой тэжээхийг хүсдэг гэнэ. Ноцтой харилцаа, ойр дотны хүмүүстэй холбоотой таагүй мэдрэмж зэрэг нь хүний сайн сайхан байдал болон сэтгэл санаанд шууд нөлөөлдөг. Харин нохой тэжээх нь өдөр тутмын амьдрал дахь эерэг сэтгэл хөдлөлийн хэмжээг улам нэмэгдүүлдэг байна.

bravoandy / Instagram

 

Нохой тэжээх нь стрессийн түвшинг бууруулж, урт наслахад тусална

Олон нийтийн дэмжлэг болон бие физиологийн идэвхтэй байдал нэмэгдэж байгаад талархах хэрэгтэй байх, нохой тэжээдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл багасч байна. Нохойтой хүмүүс тэжээвэр амьтантайгаа гүн холбоо үүсгэдэг учир сэтгэл санааны дэмжлэгээр дутагдалгүй, стрессээс ангид байж чаддаг. Үүний зэрэгцээ, нохой тэжээх нь илүү их цагийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөх, шинэ найз нөхөдтэй болох, оюуны болон сэтгэл санааны эрүүл мэндээ доголдуулахгүй байхад сайнаар нөлөөлдөг байна.

© DIGITAL/EROTEME.CO.UK/East News © 0000003/Reporter

Та нохой тэжээдэг үү эсвэл муур тэжээдэг үү? Дээрх судалгааны үр дүнтэй санал нийлэх үү? Бидэнтэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаарай!

25
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ever Lasting

    Ever Lasting

    2019/08/04 at 18:21

    хүн тэжээдэгээс л дээр дээ

  2. Namjil Guai

    Namjil Guai

    2019/08/04 at 19:04

    Хүн тэжээснээс л дээрдээ гэж бна шүү!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *