Хэмжээлшгүй хайрын илэрхийлэл болсон 55,000 даашинз

0

Хэмжээлшгүй хайрын илэрхийлэл болсон 55,000 даашинзХэрвээ хайрыг даашинзаар хэмжиж болдог бол Паул Брокманн /Paul Brockmann/-ыг энэ хорвоогийн хамгийн ихээр эхнэрээ хайрладаг нөхөр гэж хэлж болох бизээ. Германд төрсөн ч Калифорний Ломита хотод гэрээ байгуулагчаар ажилладаг энэ эрхэм өнгөрсөн 56 жилийн хугацаанд эхнэр Маргот /Margot/-доо 55,000 ширхэг даашинзыг бүгдийг нь өөрөө сонгон худалдан авч өгсөн юм. Паул Брокмены энэ гайхалтай цуглуулгын эхний 10 даашинз нь үнэгүй байсан ба тухайн үед Германы Бремен хотын далайн эргийн боомтонд ажилладаг байсан Паул тэнд ажиллагсдын адилаар бөөний худалдааны боодол задрах үед дуртай зүйлээ сонгон авдаг учир эхний даашинзнуудаа үнэгүй авч байсан байна. Паул авсан бүх даашинзаа найз бүсгүй Марготдоо бэлэглэснийхээ дараа Марготын эцэг эхээс охинтой нь гэрлэх зөвшөөрөл хүсэхэд тэд нэг болзол тавьсан нь Германыг орхиж, Америк руу нүүх байжээ. 50-аад оны үед Паул өөрийнх нь гэр бүлийнхэн үүнийг нь зөвшөөрөхгүй байсан ч Марготынхоо хамт Америкыг зорьж, эхлээд Охайод, дараа нь Аризонад хамгийн сүүлд Калифорнид суурьшсан байна. Хүнд хэцүү ажил хийж сурсан Паулд барилгын компаниа байгуулах боломж гарснаар мөнгө түүн рүү урсах болжээ. Паул Маргот нар бүжиглэх маш дуртай байсан учир долоо хоног бүр бүжгийн танхим руу явдаг байсан бөгөөд тухай бүрдээ Паул эхнэртээ өөр өөр даашинз өмсгөхийг хүсдэг байсан учир шинэ даашинзнуудыг дараалан авч өгөх болсноор тэдний баялаг цуглуулгын эхлэл тавигдсан байна. 1988 онд Паулын гэр бүл Лос Анжелест нүүж ирэх үед тэдний даашинзны тоо хэдийнээ 25,000-26,000-д хүрсэн байв. Марготын хувьд дэлгүүр хэсэхээс илүү гэртээ их цэвэрлэгээ хийх дуртай байсан нь Паулд бүх даашинзыг өөрөө сонгох үүргийг оноосон төдийгүй тэрээр өөрөө ч үүндээ маш дуртай байв. Ажлынхаа өмнө, эсвэл дараа тэр ч бүү хэл ажлынхаа дундуур хүртэл даашинз сонгохоор явдаг тэрээр заримдаа 30 хүртэл тооны даашинз авчрах нь ч байдаг байжээ. Зарим үед халаасан дахь мөнгөө бүгдийг нь даашинзанд өгчихөөд ирдэг байсан Паулын хамгийн өндөр үнээр авч байсан даашинз нь 300 долларын үнэтэй ч үүнийг нь эхнэр нь нэг ч удаа өмсөж үзээгүй аж. Учир нь эхнэр нь энэ олон даашинз өөрт нь хэрэггүй, үүнийгээ болих хэрэгтэй гэдэг байсан ч Паул үүнийг сонсохыг хүсдэггүй байсан байна. Сүүлдээ тэр шинэ даашинзнуудаа эхнэрээсээ нуух болсноор барахгүй гараж нь улам бүр зай багатай болсоор байгааг сануулах эхнэрээсээ нууцаар 6 ширхэг худалдааны контейнер түрээслэн даашинзнуудаа хадгалах болжээ. Хэдийгээр хүмүүс Марготыг үргэлж өөр өөр даашинз өмсдөгийг анзаарч байсан ч Паул эдгээр даашинзнуудыг худалдаж авч, цуглуулдаг гэдгээ бусдаас нуудаг байсны зэрэгцээ хүмүүст Маргот даашинзнуудаа өөрөө оёдог хэмээн худал хэлдэг байв. “Олонх эрчүүд эхнэрээ юу өмсөж байгааг анхаардаггүй. Харин би тийм биш. Би эхнэрээ үргэлж гоё харагдаасай гэж боддог.” хэмээн өгүүлэх Паулын баялаг цуглуулгыг өнгөрсөн жил охин Луис /Louise/ нь санамсаргүй олсноор энэ бүхэн хүмүүст ил болжээ. Паул Маргот нар Паулын хачирхалтай сонирхлын талаар хэнд ч тэр ч бүү хэл хүүхдүүддээ ч хэлж байгаагүй учир Луисыг ямар учиртайг асуухад нь Паул “Чамд өгөх гэж байгаа юм.” гэж хэлсэн байна. Гэвч ээжийнхээ зан араншинг хуулбарласан Луис энэ олон даашинзыг авахгүй гэдгээ хэлжээ. Харин ч бүр даашинзнуудаа зарахыг санал болгосон тул Паул охиноо энэ ажилд томилж, Луис загварын мэргэжилтнүүд болон загвар зохион бүтээгчидтэй уулзсаныхаа дараа бүтэн нэг сарыг даашинзнуудыг өнгө загвараар нь ялгах ажил хийснээр одоо даашинзнуудаа худалдаалах ажлыг эхлүүлээд байгаа ба нийтдээ 1,5 сая доллараар худалдан авсан даашинзнуудаасаа зарж, агуулахын түрээсийн үнэ болох 2200 долларыг гаргаж авахаар чармайн ажиллаж байгаа аж. Урьд нь амжилттай гэрээлэгч байсан Паул одоо 78 насыг насалж, тэтгэвэрт гарснаар даашинз худалдаж авах нь санхүүгийн асуудлыг үүсгэж болзошгүй учир тэд ийм шийдвэр гаргасан ба хагас зууны хугацаанд тэрээр 55,000 даашинзыг 1,5 сая доллараар худалдан авсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *