
Энэ сарын эхний өдөр буюу 2013 оны 9-р сарын 1-ний өдрийн Ням гаригт Hybrid Mongolia Club-ын анхны уулзалт амжилттай болж өнгөрчээ. Энэхүү уулзалтыг зохион байгуулсан Hybrid Mongolia Club нь XXI зуунд дэлхий даяараа байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй hybrid машин сонгохыг илүүд үзэх болсон энэ цаг үед хүсэл сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, хамтарсан үйл ажиллагаа явуулах зорилготойгоор байгуулагдсан ба маш олон залуус энэ клубт нэгдэж байна.


























