Дэлхийн Хамгийн хол зайн гүйлт хэмээгддэг Шри Чинмойн 3100 бээрийн 28 дахь удаагийн гүйлтийн тэмцээн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эхлээд одоогоор 47 дахь хоногтоо явагдаж байна. Тус тэмцээнийг нэрт тамирчин Шри Чинмой санаачилсан бөгөөд дэлхийн хамгийн хол гүйлтийн зайг тамирчид 52 өдрийн дотор туулах ёстой аж.
Энэ удаагийн тэмцээнд Австрали, Финланд, Итали, Молдав, Монгол, Орос, Словаки, Швейцар, Тайван, Украйн зэрэг 10 орны 12 гүйгч гүйж байна. Манай улсаас гүйлтийн шилдэг тамирчин Б.Буджаргал оролцож байна.
3100 (4989 км) бээрийн гүйлтийг хэт холын зайн “Эверэст Оргил” хэмээн нэрийддэг. Энэхүү холын зайг 1997 оноос хойш ердөө 57 гүйгч л амжилттай туулж чадсан байдаг бол Эвэрестийн Оргилд 1953 оноос хойш нийтдээ 6664 авирагч (2023 оны 12-р сарын байдлаар) гарчээ.
Анх 3100 бээрийн гүйлт нь 1997 онд эхэлсэн бол 1985-1995 онд 1000 бээрийн гүйлт, 1996 онд 2700 бээрийн зайгаар зохиогдсон түүхтэй юм байна. Зохион байгуулагчид нь жил бүр олон орны хэт холын зайн тамирчдаас тэмцээнд оролцох хүсэлтийг хүлээн авч, тэднээс туршлага, гүйлтийн түүх зэргээр шигшин цөөхөн нь сонгон шалгаруулдаг.
https://3100.srichinmoyraces.org/history-3100-mile-race
Гүйлтийн хугацаанд тамирчид 52 өдрийн дотор, хоногт дунджаар 60 бээр буюу доод тал нь өдөрт 2 бүтэн марафон гүйх ёстой. Өдөр бүр өглөө 06.00 цагт эхэлж, шөнө 12.00 цаг хүртэл 878 м урттай тойргоор гүйнэ.
Энэ удаагийн тэмцээний эхний барианд Италийн тамирчин Андрей Маркато 44 хоногт зайгаа дуусгасан бол, хоёрдугаарт Финландын Ашприханал 45 хоногт, гуравт Тайваны Вей Мэнг 46 хоногт, дөрөвт Швейцарийн Пушкар 47 хоногтоо энэхүү холын зайг гүйж дуусгаад байна. Манай тамирчин Б.Буджаргал одоогоор 3044 бээр буюу нийтдээ 4870 км гүйж 7-р байрт явж байна. Бариандаа ороход түүнд ердөө 119 км зай үлдээд байна.
https://3100.srichinmoyraces.org/runners-2024
Бахархмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу





