
Летс Кафе /Let’s Cafe/ бол ‘хурдан бөгөөд сайн кофе’-г үйлчлүүлэгчиддээ санал болгодог жижиг сүлжээ бөгөөд том сүлжээнд даруулахгүйн тулд үйлчлүүлэгчдээ татах зорилгоор нэгэн санааг хэрэгжүүлж эхэлсэн нь үйлчлүүлэгчийн захиалсан амтат латтен дээр өөрийнх нь хөрөг дурайж байдаг үйлчилгээ аж. Үйлчлүүлэгчид гар утсан дээрээсээ өөрийнхөө зургийг кофе түгээгч машин руу илгээснээр өөрийнхөө хөрөгтэй амтлаг латтег хүлээн авдаг байна. Өөрийнхөө зурагтай латтег амтлах гэсэн хүсэлтэй маш олон хүн уг кафегаар үйлчлүүлдэг болжээ.










