
Дэлхийн хүн амын тархан суурьшсан нягтшил харилцан адилгүй. Үүний шалтгааныг хүн суурьшин амьдрах боломжгүй газар нутагтай холбон тайлбарлаж байна.
Дэлхий дээр хэдэн арван тэрбум хүн амьдарч болно гэдэг нь тийм хэмжээний нөөц байгаа гэсэн үг биш юм. Эдгээр газрын зургийн зорилго бол – дэлхийн тухай бидний төсөөлөл тэс өөр байгааг гэрчлэхэд оршино.
Та бүхнийг гайхшралыг төрүүлэх дараах газрын зургуудаас танилцуулж байна.
Газрын зургийг харна уу: шар өнгөөр тэмдэглэсэн нутаг дэвсгэрт үлдсэн газар нутагт тархан амьдарч байгаа хүн амын тоотой адил тооны хүн амьдардаг.
Энэхүү газрын зураг нь хүн амын нягтшилыг харуулж байгаа юм. Сонирхолтой нь цэнхэр өнгөөр тэмдэглэсэн газар нутаг дээр дэлхийн хүн амын 5 хувь нь, бүр хачирхалтай нь улаан өнгөөр тэмдэглэсэн газар нутаг дээр дэлхийн хүн амын бас нэгэн 5% нь амьдарч байна.
Италийн хүн ам газар нутгийнхаа 8 хувьд нь л тархан суурьшсан болохыг та газрын зургаас харж болно. Үүний учир шалтгаан нь газар нутгийн төв хэсэгт өндөр уулс үргэлжилдэгтэй холбоотой.
Австралийн нөхцөл байдал бүр ч сонирхолтой: 11 сая хүн ам (хүн амын тал хувь нь) газар нутгийнхаа өчүүхэн хэсэгт “бүгэх” ажээ.
АНУ-ын хүн ам томоохон хотуудад төвлөрөн суурьшсан байна. Том улаан өнгө нь Калифорни муж буюу хүн амын хамгийн их нягтшил ихтэй газар нутаг юм.
Газар нутгийн 90 хувийг өндөр уулс эзэлдэг учраас хүн ам нь үлдсэн газар нутагт буюу 10 %-д нь тархан суурьшсан байдаг.
АНУ болон Канадын хил 49-р параллелийн дагуу байрладаг. Харин Канадын хүн амын тал хувь нь тус өргөргийн өмнөд хэсэгт буюу Орегон мужийн байрлах өргөрөгтэй зэрэгцэн амьдардаг ажээ.
Туркийн газар нутаг өндөр уулс ихтэй, барилга байгууламж барихад таагүй орчинд тооцогддог. Тийм учраас хүн ам нь нийт газар нутагтаа цэг мэт тархжээ.
Сахарын цөл бол энэ Дэлхийн хүн ам хамгийн цөөн амьдардаг газар нутаг бөгөөд африкийн хойд хэсгийг бараг тэр чигээр нь эзэлдэг. Газрын зураг дээр харж байгаа хоёр улаан цэг бол Мароккогийн томоохон хот болох Рабат болон Касабланка юм. Мөн, Египетийн Нил мөрний дагуух газар нутгийг харж байна.
Энэхүү хөдөлгөөнт газрын зураг нь хэд хэдэн газрын зургаас бүрдсэн юм. Францын хүн амын хэдэн хувь нь чухам аль газар нутагт тархан суурьшсаныг харж болно. Газар нутгийнхаа ихэнх хэсэгт хүн ам амьдардаг цөөн улсын нэг ажээ.








Mandakhnar Tsegmed
2016/09/21 at 12:53
Bolo Boldoo ene ungiig xardaa kkk
Chrinstine
2016/09/26 at 19:54
Ahaa, its good conversation concerning this article at this place at this blog, I have read all that, so at
this time me also commenting at this place. http://yahoo.co.uk
Marcia
2017/01/20 at 17:19
AS
бм
2018/05/01 at 09:43
Монгол ч ялгаагүйдээ хаха