Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга

0

Эдгээр арга ямар ч хуучин толбыг арилгаж чадах тул та хуучин эд зүйлсдээ  хоёр дахь амьдрал бэлэглэж байна гэсэн үг.

Мах хэрчих хавтан

Маш амархан: Нимбэгийн шүүс болон давсны уусмалаар сайн үрж арчаад зайлаарай.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 2

Зэс хэрэглэл

Зэс хоолны саванд хоол хийхэд эрүүл мэндэд маш тустай гэдэг. Шинэ мэт болгохын тулд танд уксус, давс байхад л хангалттай. Савны гадаргуу дээр давс, дараа нь уксус цацаарай. Аяга угаагч резинийн хатуу талаар сайн үрж арилгана.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 3

Таваг

Таваг дээр тогтсон зураасыг арилгахад шаазан цэвэрлэгч тусгай бодис байхад л хангалттай.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 4

Шарах шүүгээний хавтан

Шарах шүүгээний хавтангийн түлэгдсэн хэсгийг арилгахад устөрөгчийн хэт ислийг  жирийн содтой хольсон уусмалаар арчаад 30 минут байлгана. Дараа нь сайтар угаагаарай.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 5

Хивс

Ус, уксусын харьцаа 2:1 байхаар хийнэ. Уусмалыг шүршдэг саванд хийж хивсний толботой хэсэг рүү шүршиж чийгтэй алчуур дээр нь тавина. Индүүгээ бага хэм дээр тохируулж 30 секунд орчим индүүднэ.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 6

Ширмэн хайруулын таваг

Танд плита цэвэрлэх бодис, бээлий, хогны уут болон цагаан уксус шаардлагатай.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 7

Хуучин ширмэн хайруулын тавагны гадаргуу дээр маш зузаанаар плита цэвэрлэх бодис цацна. Цацсан бодисыг амархан хатаахгүйн тулд хайруулын тавгаа хогны уутанд хийж амыг нь боогоорой. Савыг уутанд 1-2 хоног байлгасны дараа бодисыг сайтар угааж цэвэрлэнэ. Дараагийн давхаргыг цацаад уутандаа хийж битүүлээд дахин нэг хонуулна.

Плита цэвэрлэх бодис идэвхтэй үйлчилж хайруулын тавганд наалдсан бохирыг  арилгана. Хайруулын тавгаа бүлээн усаар сайтар зайлж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь бүлээн ус, уксусын уусмалыг (1:1) хайруулын тавгандаа 1 цаг орчим байлгаад ширүүн төмөр үрүүлээр үрж цэвэрлээрэй. Хайруулын тавгыг хатсаны дараа өнгийг сэргээх ажилдаа орно.

Шарах шүүгээг 250 хэм хүртэл халааж хайруулын тавгаа 1 цаг байлгаарай. Халсан хайруулын тавгийг болгоомжтой гаргаж оливийн тосоор сайтар тосолно. Халуун хайруулын таваг оливийн тосыг өөртөө шингээх бөгөөд үлдэгдэл тосыг алчуураар арчиж цэвэрлэнэ. Буцаагаад шарах шүүгээнд хийнэ, гэхдээ энэ удаад хөмөрч тавина. 15 минутын дараа гаргаад алчуураар сайтар цэвэрлэсний дараа буцаагаад 15 минут хийнэ. Эхний давхаргыг амжилттай түрхлээ.

Ширмэн хайруулын тавганд хоёр дахь давхарга болох тосыг түрхээд шарах шүүгээнд 1 цаг халаана. Цаг дууссаны дараа шарах шүүгээний хаалгыг онгорхой орхиж өөрөөр нь хөргөнө.

Плита

Плитаны завсрыг цагаан болтол нь цэвэрлэхийн тулд танд хлор хэрэг болно. Хлорыг устай (1:1) холиод зүлгэн арчина. Цэвэрлэгээний үед тасалгааг сайтар агааржуулна.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 8

Даавуун кэт

Өнгөө алдсан цагаан кэтийн өнгийг сэргээхэд танд: 1 цайны халбага аяга таваг угаагч бодис, 1 хоолны халбага устөрөгчийн хэт исэл, 2 хоолны халбага хүнсний содын уусмал хэрэг болно.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 9

Арьсан буйдан

Арьсан буйдангийн халцархайг хүүхдийн эсвэл оливийн тосоор зүлгэн арчаарай. Тосыг бүрэн шингэтэл 1 цаг орчим байлгана. Хэрвээ, халцархай мэдэгдсэн хэвээр байвал давтан түрхэж болно.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 10

Даавуун буйдан

Даавуун буйдан дээр толбо амархан тогтдог. Спирт шингээсэн даавуугаар толбыг зөөлөн арчаад хаттал нь  хүлээгээрэй. Дараа нь сойзоор сайтар угааж цэвэрлэнэ.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 11

Арьсан цүнх

Нойтон салфеткаар арьсан цүнхний толбыг амархан арилгана.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 12

Алчуур

Алчуураа хөвсгөр зөөлөн байлгахын хүсвэл угаасны дараа давстай усанд зайлаарай. Мөн, агааржуулалт сайтай газар, эсвэл гадаа хатаавал илүү хөвсгөр болдог байна.

Хуучин эд зүйлсийг шинэ мэт болгох 12 арга 13

12
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б. Буянаа

    Б. Буянаа

    2016/09/21 at 19:38

    YooJung Bap Dk

  2. Saruul Saki

    Saruul Saki

    2016/09/22 at 11:26

    Javkhlan Gochoo ene deer bgaa xaraarai

  3. tsolmon

    2016/10/03 at 21:57

    goe arag baina heregtei yum aa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *