Хүүхдийн унших сонирхолыг бууруулахгүй байх 10 дүрэм

1

Францын зохиолч Даниэль Пеннак – уншигч олны сонирхлыг татсан ном зохиол бичдэгээрээ алдаршсан. Түүний зохиолыг уншаад эхэлбэл салж чадахгүй. Тэрээр зохиол бичихээсээ гадна хүүхдийг номонд оруулах 10 дүрмийг боловсруулжээ. Түүний дүрмээр маш олон эцэг эхчүүд хүүхдээ номонд дуртай болгож хүмүүжүүлж чадсан байна.

Та бүхэнд дүрмийг танилцуулж байна.

1. Уншихгүй байх эрх. Хүүхдийг хүчээр уншуулах гэж оролдсоны хэрэггүй. Хүүхдийн унших сонирхлыг эхлээд төрүүл, номын төгсөл хэрхэн дуусах бол гэсэн сонирхлыг нь юуны түрүүнд төрүүлэх нь зүйтэй. Сонирхоод ирэхээрээ хүүхэд өөрөө унших болно.

2. Алгасч унших эрх. Уйтгартай, нуршсан хэсгийг алгасч унших эрхийг хүүхдэд өгөөрэй. Тэр өөрт сонирхолтой хэсгийг уншиж болно. Хэрвээ өөрт сонирхолгүй хэсгийг хүчээр уншуулаад байвал ном уншина гэдэг чинь уйтгартай ажил гэж ойлгох болно.

3. Дуусгахгүй байх эрх. Өөрт нь сонирхолгүй байгаа номыг дуустал нь унш гэж бүү хүүхдээс шаард. Энэ дэлхий дээр таны хүүхдийн сонирхлыг татах маш олон зүйл бий: тэр дундаас таны хүүхэд нэгийг сонгох л болно.

4. Дахин дахин унших эрх. Хүүхэд тань  дуртай номоо хэд л бол хэдэн удаа дахин дахин уншиг. Уншихаар 100 дахь удаагаа номоо 0нээж байсан ч хамаагүй уншуулаарай.

5. Хүссэнээ унших эрх. Сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхэд ном уншдаг. Гэхдээ тэр гэртээ ирж өөрийн хүссэн зүйлээ унших эрхтэй байх ёстой. Гэхдээ, хүүхдийн насанд тохирсон эсэхэд та хяналт тавихаа мартаж болохгүй.

Хүүхдийн унших сонирхлыг бууруулахгүй байх 10 дүрэм 2

6. Зөгнөж, мөрөөдөх эрх. Хүүхдүүдэд өөрсдийн шүтээн гэж байдаг, үүнийг нь танд шоолох эрх байхгүй. Та тэвчээртэй л хандахад болно. Яадаг юм, таны хүүхэд цус сорогч, эльфүүдийг шүтэг л дээ – тийм сэдэвтэй номоо ч уншиг.

7. Дуртай газраа унших эрх. Хаана ч ном уншиж болно: орондоо, хоолоо идэж байхдаа, ширээн доор, хамгийн гол нь таны хүүхдэд тухтай байхад л боллоо. Хэрвээ таны хүүхэд байнга номтой явдаг бол номонд дурласан гэж ойлгоорой.

8. Чанга унших эрх. Хүүхэд өөрийнхөө таалагдаж байгаа хэсгийг чангаар унших дуртай байдаг. Уншиж байгааг нь сонсоорой. Хэрвээ танд чангаар уншиж өгөхийг хүссэн бол тэр хэсгийг тантай л цуг мэдрэхийг хүссэн хэрэг юм шүү.

9. Хүнд уран зохиол унших эрх. Хэрвээ таны хүүхэд цөмийн энергийн талаар ном унших гэж байвал бүү хоригло. Эхний хоёр хуудсыг дуусгаагүй байсан ч гэсэн ямар нэгэн зүйл толгойд нь үлдэнэ. Ирээдүйд эргэж харах болно.

10. Уншсан зүйлийн тухай чимээгүй байх эрх. Хүүхэд тань уншсан номынхоо тухай сэтгэгдлээ ярихгүй бол тэр л биз. Магадгүй тэр бэлэн биш байж болно, үүнийг жирийн зүйл мэт хүлээж аваарай. Түүнээс мэдээлэл авах гэж бүү шах, цаг нь болохоороо өөрөө ярихыг хүлээ.

5
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Х. Заяа

    Х. Заяа

    2016/09/22 at 19:58

    Minju Jo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *