Япон ард түмний 50 мэргэн үгс

2

Япончууд дэлхий дахинаа нуугдмал ёс заншил, онцгой амт чанараараа танигдсан. Ард түмний мэргэн ухаан нь зуун зууны турш үнэлэгдэн ирсэн билээ. Та бүхэнд нэгийг бодогдуулах япон түмний мэргэн үгсээс толилуулж байна.

1. Хийж чадах болгоноо хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.

2. Шалтгаан болон шархны наалтыг хаа хүссэн газраа нааж болно.

3. Хөндлөнгийн хүмүүс найрлана, харин өөрсдийн хүмүүс гунина.

4. Илүү зүйлтэй байна гэдэг санаа зовох илүү юмтай байна л гэсэн үг.

5. Зүрх сэтгэл тогтвортой бол явдал хүртэл зөөлөн, намдуу байна.

6. Жирийн хүнгүйгээр агуу хүн төрөхгүй.

7. Хүнд гомдсон гомдлоо мартаж чадахгүй байгаа шигээ талархалыг ч мөн бүү март.

8. Нүцгэн хүн юмаа алдаж байсан тохиолдол байхгүй.

9. Хаана үнэн шударга байна тэнд эрх мэдэл хүчгүй.

10. Шударга бусаар олж авсан зүйлд ирээдүй гэж байхгүй.

11. Нөхөр, эхнэр хоёр гар, нүд мэт байх ёстой: гар өвдөж байвал – нүд уйлна, нүд уйлж байхад – гар нулимс арчина.

12. Асууна гэдэг хоромхон хугацаанд ичгэвтэр байдалд орно, огт мэдэхгүй байна гэдэг насан туршдаа ичгэвтэр байдалд явна гэсэн үг.

13. Шулуун шударга хүн шулуун хулс шиг ховор үзэгдэл.

14. Зөвхөн нөхөр, эхнэр байгаад зогсохгүй найз нөхөд, нууц амраг байх ёстой. Тэгж байж гэмээн өрөөлийг хайхгүй болно.

15. Зовлон ирвэл зөвхөн өөртөө л найд.

16. Навч живч, чулуу хөвөх цаг байдаг л юм.

17. 1 жанжин хайснаас 10 мянган цэрэг босгох нь амар.

18. Харанхуйд холоос ирж яваа эсвэл цаасан шүхэр дор нуугдсан ямар ч эмэгтэй үзэсгэлэнтэй харагдана.

19. Хэдэн мянган км зам ч гэлээ ердөө алхамаас л эхэлдэг.

20. Бодоод шийд, шийдэнгүүтээ бүү бод.

21. Өрсөлдөгчөөсөө хэсэг хугацаа илүү тэвчсэн нь ялагч болно.

22. Замд аян замын анд, харин амьдралд – тулах түших дотны анд хэрэгтэй.

23. Тэнэгээс аймшигтай дайсан гэж үгүй.

24. Явж байгаа хүнийг бүү хоргоо, зориод ирснийг бүү хөө.

25. Далай гэдэг агуу том, жижиг горхиудаар бохирдуулъя гээд ч чадахгүй.

26. Сүмийн утга учрыг үүднээс нь мэдэр.

27. Уй гашуун гэдэг урагдсан даашинз л гэсэн үг, гэртээ үлдээгээд гар.

28. Багахан бөгтийхөөс бүү эмээ – илүү тэгш болдог юм.

29. Долоон удаа унаж, найман удаа бос.

30. Нар баруун, зүүн гэж ялгахгүй. Нар хэн нэгнийг ээх гэж мандаагүй. Өөрөө өөрийгөө нээсэн хүн нар шиг л байдаг юм.

31. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрч унахгүй.

32. Хүнийг буруутгахаасаа өмнө долоон удаа шалгаж нягтал.

33. Инээж байгаа гэрт аз жаргал ирнэ.

34. Инээмсэглэж байгаа хүнийг сум онохгүй.

35. Сэтгэл өөдрөг хүн ган төмрийг ч нэвтлэн гарна.

36. Сум тавих гэж буй нум сайн уу, муу юу гэдэг нь сунгаж буй гараас л шалтгаална.

37. Хайр байхад нүүрэн дээрх салхин цэцэг ч хацрын хонхорхой мэт харагдана.

38. Төгс ваар хэзээ ч муу мастерийн гараар бүтэхгүй.

39. Хүйтэн цай, хөрсөн будааг тэвчиж болно, харин хүйтэн харц, хүйтэн үгс – хэзээ ч тэвчишгүй.

40. Асуудлыг шийдэж болох бол санаа зовох хэрэггүй, хэрвээ асуудлыг шийдэж болохгүй бол санаа зовох ямар ч хэрэггүй.

41. Хурдан гэдэг бол зогсолтгүй удаан байхыг хэлнэ.

42. Тэнэг хүн хийсэн алдаагаа зөвтгөх гэж оролддог бол ухаантай нь хийсэн алдаагаа засах гэж оролддог.

43. Өөрөө өөрийнхөө зүрх сэтгэлийн багш нь бай – зүрх сэтгэлээ өөрийнхөө багш бүү болго.

44. Буудай боловсрохоороо – толгойгоо унжуулдаг, хүн баяжихаараа – толгойгоо гэдийлгэдэг.

45. Заримдаа хэсэгхэн хором ч гэсэн алт эрдэнэсээс үнэтэй болох үе байдаг.

46. Маргаашийн 100-гаас өнөөдрийн 50 нь дээр.

47. Эмэгтэй хүн хүсвэл хадан хясааг ч нэвтлээд гарна.

48. Сайн худалдаачин бүх бараагаа нэг дор дэлгэж тавьдаггүй.

49. Ам нээхгүй байгаа хүний хажууд чихээ бэлэн байлга.

50. Нэг нохой хоосонд хуцахад, бусад нь дагалдан баясдаг.

 

51
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Choyunaa Chultem

    Choyunaa Chultem

    2016/02/08 at 14:00

    Ene bugdiig unshielded setgelgee aryusgan ug bolooroi tsenej yabuushtai

  2. Зочин

    2016/09/26 at 20:57

    Ene ch yahav. Mongoliin mergen ugs best ni yuma, gargalgaa aguulgiin huwid

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *