Салют буудах, малын эмчид үзүүлэх зэрэг янз бүрийн тохиолдлуудад айж түгшсэн гэрийн тэжээвэр амьтдыг тайвшруулах 8 арга зам

0

Бид гэрийн тэжээвэр амьтандаа анхаарал хандуулж байхгүй бол тэдний эрүүл мэндэд стресс сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байдгийг судлаачид хэлж байна. Ялангуяа нохой тэжээдэг бол та илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймээс гэрийн тэжээвэр амьтнаа шаардлагатай үед нь анхаарал халамжаа харамгүй өгч байх шаардлагатай ажээ.

Манай сайт гэрийн тэжээвэр амьтнаа шаардлагатай үед нь хэрхэн тайвшруулах талаар шалгарсан аргуудыг түүвэрлэн хүргэхээр бэлдлээ.

1. Салют буудуулах үеэр гэрийн тэжээвэр амьтнаа аргадаарай

Хэрэв таны гэрийн тэжээвэр амьтан салютнаас болж айж түгшиж буй нь мэдрэгдвэл түүнд анхаарлаа хандуулж, аюулгүй мэдрэмж өгөхийг хичээгээрэй. Салют буудахыг үзэхийн оронд хайртай амьтнаа тайтгаруулах нь танд ч таатай мэдрэмж төрүүлэх нь лавтай.

 

2. Аюулгүй мэдрэмж төрүүлэх ороолт ашиглаарай

Гэрийн тэжээвэр амьтандаа зориулж та өөрийн ороолт эсвэл зөөлөн даавуун материалтай зүйлээр аюулгүй мэдрэмж төрүүлэх ороолт хийж өгөөрэй. Хэрэв таны амьтан чанга дуу чимээнээс айж түгшсэн бол энэхүү ороолтоо хэрэглэн түүнийг тайвшруулах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ ороолт таны амьтанд яг л халуун дулаан тэврэлт мэт үйлчилж тайвшруулдаг байна.

Хэрэв чанга дуу чимээтэй газраар явах бол ороолтоо урьдчилан зүүж өгөх нь тэднийг илүү тухтай бөгөөд тайван байхад нь туслах болно.

 

3. Шаардлагатай үед нь түүнийг аюулгүй гэж мэдрүүлэх дохиог нохойндоо зааж өгөөрэй

Таны хайртай нохойны хувьд малын эмчид үзүүлэхээр очих нь маш хүндрэлтэй байдаг гэдгийг та мэдэх байх. Тиймээс та өөрийн хайртай нохойдоо тааламжгүй үед нь тэвэртээ авахад үргэлж бэлэн гэдгээ ойлгуулж, сургах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Та зүгээр л тавгүйтсэн үедээ над дээр гэсэн утгатай ямар нэгэн дохиог нохойдоо зааж сургахад л хангалттай.  Эмчийн өрөөнд энэ арга танд нохойгоо тайван байлгахад маш сайн туслах болно.

 

4. Тэжээвэр амьтандаа хөгжим сонсгоорой

Судлаачдын хэлж буйгаар муурандаа хөгжим сонсгох нь тэднийг маш сайн тайвшруулдаг гэнэ. Ялангуяа энэ арга нь малын эмчийн өрөөнд хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой. Энэхүү арга ноход дээр ч гэсэн үр дүнгээ өгдөг ажээ. Тэр ч бүү хэл салют буудуулах үе гэх мэт амьтдыг түгшээсэн үйл явдал дунд сонсгох боломжтой нохойн реггатон хөгжим ч гэж бий.

 

 

5. Нохойгоо чанга дуу чимээнд дасахад нь туслаарай

Долоо хоногтоо хэд хэдэн удаа тоос сорогч эсвэл аянга цахилгаан гэх мэт зүйлсийн дуу чимээг нохойдоо сулхан сонсгож байх нь тэднийг чанга дуу чимээнээс айх айдсаа даван гарахад нь тусалдаг. Харин тэдгээр дуу чимээг сонсгохоосоо өмнө та хайртай нохой тань өөрт дасал болсон аюулгүй гэж мэдэрдэг орчиндоо байгаа эсэхийг нь нягтлаарай.

 

6. Малын эмчид үзүүлэх үед нь тэдэнд анхаарал халамж тавиарай

Малын эмчид үзүүлэх үед нь тэр бүр өгөөд байдаггүй хайр халамжаа өгч, хайртай амьтнаа урамшуулж байгаарай. Энэ нь эмчид үзүүлэх үеийн хямралыг үгүй хийх давуу талтай байдаг.

 

7. Малын эмч рүү явж буйгаар амьтнаа бэлдээрэй

Малын эмчид үзүүлэхээр явна гэдэг амьтдын хувьд дааж давшгүй хүнд зүйл гэдэг нь лавтай. Тиймээс ч та тэрхүү хүнд давааг давахад нь тусалж гэртээ хайртай амьтнаа сургаж дасгах хэрэгтэй. Хумсыг нь авах, шүдийг нь угаах зэрэг зан үйлд ч сургах нь зүйтэй. Ингэснээр таны хайртай амьтан үзлэгийн явцад хийгддэг зүйлстэй илүү танил болж тайван байх боломж бүрддэг.

 

8. Эмчийн үзлэгт орохын өмнөх өдөр энгийн өдрийнхөөс бага хооллоорой

Үзлэгийн өмнөх өдөр бага хооллох нь үзлэгийн үеэр таны гаргаж буй үйлдэл болон дээр дурдагдсан дохиог тань сайн ойлгож хүлээн авахад чухал нөлөөтэй. Гэхдээ мэдээж тэжээвэр амьтныхаа эрүүл мэндийг бодолцон хоолыг нь хэт их хасах хэрэггүй л болов уу.

Танд бидэнтэй хуваалцах өөр зөвлөгөө бий бол сэтгэгдэл хэсэгт бичиж хуваалцаарай.

25
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *