Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ?

1

Хэрвээ та 400 сая доллараас их мөнгөтэй бол юунд үрэх вэ? Их мөнгө их асуудал дагуулдаг гэж ярьдаг. Их мөнгөн дээр суух энэ бол миний л асуудал хэмээсэн Флойд Мейвезер дэлхийн хамгийн өндөр орлоготой боксчин – иймэрхүү асуудлыг шийдвэрлэж чадна гэж үзэж байгаа бололтой. Өөрийн хөдөлмөрийн үр шимийг хэрхэн амсах нь тэр хүний л асуудал. Түүний хамгийн өндөр өртөг бүхий 12 худалдан авалтыг танд танилцуулж байна.

12. Mercedes Party Bus-д 300 мянган доллар

Энэ автобусанд массажны буйдан, хөргөгч дүүрэн оргилуун дарс, хиймэл дагуулын телевиз, surround sound системийн стерео хөгжим бүгд бий. Энэ автобус худалдаанд байхгүй, зөвхөн захиалгаар хийгдэнэ.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 1

11. 400 мянган долларын Hermes цүнх

Мейвезерийн гоёл чимэглэл, хувцас хэрэглэл тоо томшгүй, эд хөрөнгийнх нь үнийг бодитоор гаргахад бэрх. Парис дахь Hermes дэлгүүрээс 400 мянган долларын цүнх худалдан авсан. Нэг дор матрын арьсан 5 цүнх авчээ (4 нь аялалых), бас Birkin-ий ягаавтар цүнх авсан гэж байгаа.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 2

10. Өөрийн гэрээгээ худалдан авах эрхийг 750 мянган доллараар авчээ

Мейвезерийн бас нэгэн худалдан авалт бол 2006 онд болсон бөгөөд эрх чөлөөтэй агент байх эрхийг гэрээндээ тусгасан байна. Гэрээний энэ заалтыг оруулахад тэрээр 750 мянган доллар төлсөн бөгөөд эрхээ эдлэхээр өөрийн компанийг үүсгэн байгуулжээ. Энэ алхам түүнд хамгийн үнэтэй тамирчин болоход нь тусалсан гэдэг юм. Нэг ёсондоо шуналт промоутруудыг өөрийн эгнээнээс зайлуулж орлогоо хэн нэгэнтэй хуваахаа больжээ.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 3

9. 16 настай охиныхоо баярын арга хэмжээнд 7 оронтой тоотой мөнгө зарцуулсан

Вегаст охиндоо зориулж гайхамшигтай үдэшлэг зохион байгуулжээ. Drake болон Future зэрэг репперүүд үдэшлэгт ирж дуулжээ.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 4

8. 1,1 сая долларын үнэтэй цаг

Сүүлийн хэдэн арван жилийн турш түүний цуглуулсан үнэт эдлэлийн цуглуулга маш их болжээ. Очир эрдэнийн чулуутай цаг, бугуйвч, гинж, бөгж гээд нийт үнийн дүн нь 10 сая гаруй доллар болно. Эдгээр цуглуулгын хамгийн үнэтэй нь 1,1 сая долларын Hublot бугуйн цаг.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 5

7. 1,1 сая долларын бооцоо

Спортын тэмцээнд өндөр дүнтэй бооцоо тавьдгаараа алдартай хүн. Жишээ нь 2013 онд Oregon Ducks-ыг хожно гэж 1,1 сая доллар тавьсан бөгөөд бооцоогоо авч байсан удаатай.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 7

6. 1,5 сая долларын үнэтэй Майами дахь пэнтхаус

Тансаг зэрэглэлийн энэхүү пэнтхаус нь 280 м.кв талбайтай, 4 унтлагын өрөө, 4 угаалгын өрөөтэй. Худалдаж аваад 5 жил болж байгаа ч гурван удаа засал чимэглэл шинээр хийж тавилга, эд хогшлоо сольсон. Одоо дөрөв дэх удаагаа засвар хийхээр бэлдэж байгаа бололтой.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 6

5. Bugatti Veyron-ыг 3,5 сая доллараар авчээ

Энэ загварын машин дэлхий дээр 400-хан ширхэг байдаг. Мейвезерт Bugatti-гийн хэд хэдэн машин бий, үнэ нь 2-3 сая доллар. Түүний машины цуглуулгын сор нь Bugatti Veyron Grand Sport Vitesse бөгөөд 2015 онд 3,5 сая доллараар худалдан авчээ. Энэ машины ээлжит техник үйлчилгээ, тос масло зэргийг солиход л наанадаж 20,000 доллар болно.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 8

4. 4,8 сая долларын үнэтэй суперкар Koenigsegg CCXR Trevita

Тэр тансаг машинд дуртай. Түүний гаражд орсон хүн болгоны эрүү мултарна биз: Бугатти, Феррари, Ламборгини, Бентли, Роллс-Ройсууд … Эдгээр цуглуулгын дунд 4,8 сая долларын үнэтэй суперкар Koenigsegg CCXR Trevita бий. Дэлхийн хамгийн үнэтэй суперкар юм.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 12

3. Лас-Вегас дахь 9 сая долларын үнэтэй байшин

Захиалгаар бариулсан байшин – 5 унтлагын өрөө, 7 угаалгын өрөө гээд нийт талбай нь 2000 м.кв. Байшингийн эргэн тойрон цэцэрлэгт хүрээлэнтэй, талбайг сарын 3000 долларын цалинтай цэцэрлэгчин арчилна.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 9

2. Сүй тавих бөгжинд 10 сая доллар төлсөн

Алмаз эрдэнэ чулуутай. Мейвезер, Шантель Жексоны харьцааны тухай яриад ч хэрэггүй болов уу. Хэдэн жилийн өмнө хайртай бүсгүйгээ бэлэг, машин, гоёл чимэглэлээр булах шиг болсон. 2013 онд 10 сая долларын бөгж зүүлгэн эхнэр болох санал тавьсан. Харамсалтай нь өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр үр хөндүүлснийг нь мэдээд хуримаа хойшлуулсан юм.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 10

1. 35 саяар G5 нисэх онгоц худалдан авсан

Мэдээж өөрийн хувийн онгоцтой байлгүй яах вэ. Мейвезер аялах маш дуртай нэгэн. Өнөөдөр Парист, маргааш Каирт … Өөрийн Gulfstream хувийн онгоцоор тэр газардахгүй ээ.

Дэлхийн хамгийн баян тамирчин мөнгөө юунд үрдэг вэ? 11

88
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/31 at 14:21

    kuee neeree mungutei laagaa idne uu luuvangaa idne uu maid yamar hamaa bhav shn yumaa

  2. Зочин

    2016/06/04 at 15:53

    munguu avaad uheh yumuu ntr geed bdag nuhduudiig gaihaad bdag yum terend chin ur huuhed ach zee gj bn biz dee?tedendee uldeene sh dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *