Бид яагаад гар утсаа сэрүүлэгтэй цаг болгон ашиглаж болохгүй вэ? Учир нь дараах сөрөг талуудтай…

0

Өдөр ирэх бүр гар утас бидний амьдралын салшгүй нэг хэсэг мэт болсоор л байна. Ажилд орох, мэдээлэл хайх, амьдрах шинэ газар судлах зэрэг бүхий л зүйлд бид гар утсыг ашигладаг. Тэр ч бүү хэл гар утас байхгүй бол амьдрал зогсчих мэт санагддаг нь хөдлөшгүй үнэн билээ. Тиймээс бараг хүн бүр л өөрийн гар утасны сэрүүлгийг ашигладаг. Гэвч гар утасны сэрүүлэг ашигласнаар танд дараах сөрөг зүйлс тохиолддог ажээ. Манай сайт уншигч танд гар утсаа сэрүүлэгтэй цагаар солих дараах шалтгаануудыг хуваалцаж байна.

1. Таны нойронд сөргөөр нөлөөлнө

© shutterstock.com, © depositphotos.com

Бид унтахын өмнө цахим хаягаа шалгаж, утсан дээрх бүх ажлаа дуусгаад унтдаг шүү дээ. Энэ нь бидний унтах цагийг богиносгоод зогсохгүй, дэлгэцний цэнхэр туяа нь бидний нойрны хэвийн байдлыг алдагдуулж байдаг.

 

2. Өглөөний тогтсон хэмнэл тань алдагдана

© depositphotos.com, © depositphotos.com

Өглөө сэрээд л бид цахим шуудан, захидлууд гээд л утсанд ирсэн мэдэгдлээ шалгах нь автомат мэт үйлдэл болчихсон байдаг. Энэ зуршил нь бидний төлөвлөсөн зүйлсийг хойш нь татаж эхэлдэг тул та гар утаснаасаа холдож, өөрийн урьдчилан төлөвлөсөн цагийн дагуу өглөөг эхлүүлэх нь зүйтэй.

 

3. Сонсохгүй өнгөрүүлэх магадлалтай

© shutterstock.com, © shutterstock.com

Хэдий утасны тань дуу чанга байсан хэдий ч бид сонсолгүй унтчихсан байдаг. Энэ нь бид өдөр тутамдаа тэрхүү дуу чимээг олонтаа сонсож, дасал болсон байдагтай холбоотой бөгөөд гүн нойрноос сэрэхэд бидэнд сэрүүлэгтэй цаг илүү найдвартай байх болно.

 

4. Утасны тань зай дуусахад сэрүүлэг ажиллахгүй

© depositphotos.com

Хэрэв таны гар утасны зай дууссан тохиолдолд сэрүүлэг дуугарахгүй өнгөрч, чухал ажлаасаа хоцорч болзошгүй тул сэрүүлэгтэй цагийг хэрэглэх нь зүйтэй. Хэдийгээр таны утас цэнэгтэй байсан ч унтахын өмнө утсаа оролдож байхдаа цэнэг ямар буйг бид төдийлөн анзаарахгүй өнгөрөөх нь бий.

Та гар утасны сэрүүлэг хэрэглэдэг үү эсвэл сэрүүлэгтэй цаг хэрэглэдэг үү?

13
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *