Ах нь дүүгээ солонгос хөгжимд дуртай гэдгийг нь сайн мэддэг тул солонгосын сэдэвтэй төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулжээ. Даанч тэрээр солонгос улсын талаар дэндүү бага мэдлэгтэй

0

Төрсөн өдрөөр нь хайртай дотнын хүнээ баярлуулах нь хайраа илэрхийлэх сайхан боломж. Гэхдээ энэ удаад бид ах, дүү хоёрын хайрыг ярьж байна.

Бразил залуу Витор дүү охин Эмануэллагаа солонгос хөгжимд дуртай гэдгийг нь сайн мэднэ, тиймээс төрсөн өдрийнх нь үдэшлэгийг ямар сэдвээр зохион байгуулж болох талаар нэг их толгой өвтгөөгүй юм. Гэхдээ үйл явдал санамсаргүй байдлаар өөр тийшээ эргэжээ.

Витор өөрөө солонгос хөгжмийн талаар ямар ч мэдэгдэхүүн байхгүй, гэхдээ их зүйл бодож зоволгүйгээр үдэшлэгийг зохион байгуулахаар сэтгэл шулуудаж гэнэ. Тэр өөрт танил ганц солонгос хүний зургийг ашиглахаар шийджээ, чухам Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын байлаа.

Витор өөрийн зохион байгуулсан үдэшлэгтээ сэтгэл хангалуун байгаа нь илт

Vitor de Souza

Өнөөдөр дүү охины маань төрсөн өдөр, тэр К-Поп-ын үнэнч шүтэн бишрэгч. Би түүний төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулах даалгавар авсан, солонгос хамтлагийн талаар мэдэхгүй учраас солонгостой холбоотой хамгийн алдартай хүнийг ашигласан юм. Түүнд таалагдсан шүү – гэж Витор өөрийн фейсбүүк хуудсандаа бичжээ.

 

Гэрэл зургийг харахад Эмануэлльд таалагдсан нь юу л бол гэж бодож байна

Vitor de Souza

Тасалгаа дүүрэн Ким Чен Ын-ийн гэрэл зураг: баярын зурагт хуудас, улсын удирдагчид баярын малгай ч өмсгөж амжжээ, бас бялуу. Ер нь бол түүний гэрэл зураг хаа сайгүй.

Витор дүүгийнхээ сэтгэл хөдлөлийг бичлэг болгон авчээ. Төрсөн өдрийн эзэн инээдээ барьж чадахгүй байсан бөгөөд ахынх нь зохион байгуулсан баярын үдэшлэг үнэхээр таалагдаж байгаагаа хэлжээ. Виторын чармайлт талаар өнгөрөлгүй дүүгээ баярлуулж чадсанд тэр сэтгэл хангалуун үлдсэн нь мэдээж.

 

Эмануаллийн баярын бичлэг

Энэ түүх интернетээр тарж олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Та гэнэтийн бэлэг барьдаг ийм үдэшлэгт дуртай юу?

30
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Madeleine Bisou

    Madeleine Bisou

    2020/10/04 at 02:05

    dra ni btsiin zurgta tort avchirj ugdg shu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *