Алдартай цуврал киноны жүжигчид нэг ангид тоглоод хэдий хэмжээний цалин авдгийг мэдэх үү?

1

Өнгөрсөн жилийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр Дуйэн Жонсон шалгарсан. Тэрээр 89,4 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Уг алдартны гол орлогыг “Ballers” цуврал киноны дүр нь түүнд авчиржээ, цувралын нэг ангид тоглоод л 700 мянган ам.доллараар орлогоо нэмэгдүүлэх ажээ. Цуврал кинонд алдартнууд дүр бүтээж байгаад одоо гайхаад байх зүйлгүй болжээ, тэдний орлого ч анги тутамд нэмэгдсээр л…

Алдартай цуврал киноны жүжигчид хэдийг олж байгааг бид сонирхож үзсэн юм. Бонусын хувьд бид домогт “Friends” цувралын шинэ бүлгийн тухай мэдээллийг хүргэнэ.

1. Милли Бобби Браун, “Stranger Things”

© Stranger Things / Netflix

“Stranger Things” кинонд дүр бүтээсэн Милли Бобби Браун нэг ангид тоглоод 350 мянган доллар авдаг  Түүний орлого энэ жагсаалтад орсон жүжигчдээс хамгийн бага нь ч гэлээ, түүний насыг бодолцох хэрэгтэй, тэр 15 настай жаахан охин шүү дээ. Түүнтэй цуг ажиллаж байгаа Вайнона Райдер адил хэмжээний цалин авч байгааг ч бас бодоорой.

 

2. Генри Кавилл, “The Witcher”

© The Witcher / Netflix

Генри Кавилл “The Witcher” киноны гол дүрийг бүтээдэг бөгөөд тоглосон анги бүрээсээ 400 мянган ам.долларын цалин авдаг. Кавилл кино зураг авалтад удаан бөгөөд нухацтай бэлдсэн гэдэг. Киноныхоо дүрийг илүү бодит болгохын тулд тэрээр маш их бэлтгэл сургуулилт хийдгээс гадна зураг авалт эхлэхээс 2 хоногийн өмнө ус уухаа ч больж байсан удаатай. Жүжигчний нэг өдрийн ажил 12 цаг үргэлжилдэг, дээрээс нь 2 цагийг нүүр хувиргалтад зарцуулна. Хоёр дахь бүлгийг 2021 онд гарахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд 60 минут үргэлжлэх нийт 8 ангитай байхаар хийгдэнэ.

 

3. Элизабет Мосс, “The Handmaid’s Tale”

© The Handmaid’s Tale / MGM Television

“The Handmaid’s Tale” романыг дэлгэцнээ амилуулсан уг цуврал кино нь гарсан даруйдаа л алдаршсан. Гол дүрийг бүтээсэн Элизабет Мосс “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болж чаджээ. Цуврал киноны жүжигчдээс тэрээр өөрийнхөө өндөр орлогоор гайхагдах бүрэн эрхтэй хүн. Нэг ангид тоглоод л 1 сая доллараар орлогоо нэмэгдүүлнэ. “The Handmaid’s Tale” үзэгч олон болон шүүмжлэгчдийн дунд үнэлгээ сайтай байгаа тул тун удахгүй 4 дүгээр бүлгийг хийж дэлгэцнээ гаргах ажээ.

 

4. Николь Кидман, “Big Little Lies”

© Big Little Lies / HBO

2017 онд мини цуврал болох “Big Little Lies” дэлгэцнээ гарч байсан түүхтэй, харин 2 дугаар бүлэг нь 2 жилийн дараа гарчээ. Николь Кидман нэг ангид дүр бүтээснийхээ шагналд 350 мянган ам.доллар авч байхаар анхнаасаа тохирсон гэдэг. Цуврал кино үзэгчдийн сонирхлыг татахын зэрэгцээ жүжигчний орлого ч нэмэгдсээр байв. Кидман зураг авалтын нэг өдөрт одоо 1 сая долларыг олж байна.

 

5. Жулия Робертс, “Homecoming”

© Homecoming / Amazon Video

“Homecoming” цуврал кино бүтээгчид Жулия Робертст нэг ангид тоглосны хөлс хэмээн 650 мянган ам.доллар төлдөг. Жүжигчин армийн албан хаагчдад туслах төвийн сэтгэл зүйчийн дүрийг бүтээдэг юм. Цуврал киног үзэгчид таашаан хүлээн авсан тул дахин нэг бүлэг хийхээр шийджээ.

 

6. Норман Ридус, “The Walking Dead”

© The Walking Dead / AMC

Норман Ридус “The Walking Dead” киноны хамгийн өндөр хөлс, шан харамжтай жүжигчнээр нэрлэгддэг. Анги болгонд түүнд 1 сая доллар төлнө. Ридусын цалин нэг бүлгээс нөгөө бүлэгт улам өсөж байгаа юм. Кино эхлэхэд тэрээр 90 мянган доллар авдаг байжээ. Цуврал кино алдаршиж, түүний хэрээр кинонд дүр бүтээж байгаа жүжигчдийн цалин, хөлс ч нэмэгдсэн нь мэдээж.

 

7. Женнифер Энистон, “The Morning Show”

© The Morning Show / Apple TV+

2019 оны 10 дугаар сарын 1-нд “The Morning Show” цуврал киноны анхны бүлэг гарч эхэлсэн. Мэдээний хөтлөгч болох гол дүрийг Женнифер Энистон бүтээсэн юм. Тэрээр анги бүрээс 1,25 сая доллар авдаг. Мөн түүнтэй адилхан дүр бүтээж байгаа Риз Уизерспун мөн хэмжээний цалинтай. Энистон цуврал кинонд тоглоод өндөр цалин авч байгаа тохиолдол ганц энэ ч биш гэнэ. Жишээ нь “Friends” цуврал киноны сүүлийн бүлгийн ангиудаасаа өдий хэмжээний цалин авч байсан түүхтэй.

 

8. Кей Жей Апа, “Riverdale”

© Riverdale / The CW

Жүжигчинй гараагаа эхлээд удаагүй Кей Жей Апа “Riverdale” цуврал кинонд тоглоод л алдаршсан гэж хэлж болно. Дунд сургуульд сурдаг гол дүрийн хүү найз нартайгаа цуг нэгэн нууцлагдмал үйл явдалтай орооцолдоно. Цуврал киноны жүжигчдийн цалин хөлс, тэр дундаа Апа-гийнх 40 мянган доллар юм.

 

9. Юэль Киннаман, “Altered Carbon”

© Altered Carbon / Netflix

Шведийн жүжигчин Юэль Киннаман “Altered Carbon” цуврал киноны нэг ангид тоглоод 350 мянган доллар авдаг. Шинжлэх ухаан, уран зөгнөлт сэдэвтэй цуврал кино нь XXVII зууны үеийн дэлхийн амьдралыг өгүүлнэ – хүний оюун ухаан нэгээс нөгөөд ямар ч төвөггүй шилжих ажээ. Цуврал киноны 2 дугаар бүлэг 2020 оны 2 дугаар сарын 27-ноос эхэлж гарч байна.

 

10. Дэвид Теннат, “Good Omens”

© Good Omens / BBC

“Good Omens” цуврал кино Терри Партчет болон Нил Гейман нарын бичсэн адил нэртэй романаар хийгдсэн. Гол дүрүүдийн нэг болох чөтгөр Кроулийг шотландын жүжигчин Дэвид Теннат бүтээжээ. “Good Omens” киноны нэг ангид дүр бүтээснийхээ шан хөлсөнд Теннат 250 мянган доллар авч байгааг албан ёсны эх сурвалж мэдээлсэн юм.

 

Бонус: “Friends”-ийн шинэ анги

© Friends / NBC

HBO Max компани домогт “Friends” киноны шинэ ангийг 25 жилийн дараа (анх дэлгэцнээ гарсан хугацаанаас эхэлж тооцов) гаргахаар шийдсэнээ мэдэгдсэн. Удаан үргэлжилсэн, хүнд хэцүү гэрээ хэлцлийн дараа жүжигчид нь дахин нэгдэхээр болсон гэдэг. Цуврал киноны зураг авалтад оролцох жүжигчин болгонд 3-5 сая доллар төлөхөөр тохиролцжээ.

Та өөрийнхөө үзэх дуртай цуврал киногоо бидэнтэй хуваалцаарай. Алийг нь үзэхийг хүмүүст санал болгох вэ? Мөн яагаад үзэхийг зөвлөснөө заавал хэлээрэй.

12
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *