Коронавирусын халдвар авсан өвчтөн, эмч хоёр бүтэн нэг сарын турш огт нар үзээгүй ажээ. Тиймээс тэд хамтдаа нар жаргах агшныг харахаар гадагш гарсан байна

0

Коронавирусын тархалт зарим өвчтөнүүдийн амьдралыг яг л зомбитой кинон дээрх шиг болгож байгаа гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй байх. Учир нь зомбитой кинонд хүмүүс хоргодох байранд нуугдаж, эргэн тойронд нь үргэлж харанхуй нөмөрсөн байдаг билээ.

ChinaDaily

Хөл хорионд орсон боловч, коронавирусын халдвар авсан өвчтөн болон коронавирусыг эмчилж буй эмч хоёр хамтдаа нар жаргаж буй агшныг харахаар гадагш гарчээ. Учир нь тэд хоёулаа вирусын тархалтаас болоод бүтэн нэг сарын турш огтхон ч нар үзээгүй болохыг “China Daily” эх сурвалж мэдээлсэн байна.

87 настай өвчтөн өөрийн биеэр гадагш гарах боломжгүй байсан тул, түүнийг эмчилж байсан 27 настай эмч өвчтөнийг гадагш авч гарч, нар жаргаж буй гайхалтай агшныг харцгаажээ.

 

 

Эмч өвчтөнийг эмнэлгийн орон дээр нь хэвтүүлэн авч гарсан бөгөөд бүтэн нэг сарын турш огтхон ч нар үзээгүй тэдэнд сайхан байснаас гадна, коронавирусын өвчний эсрэг хамт тэмцэж байгаа эмч, өвчтөн хоёрыг харсан олон хүний сэтгэл догдолсон байна.

Хэдийгээр хүнд хэцүү цаг үе дэлхий нийтийг нөмрөөд байгаа боловч, аз жаргалтай, баяр хөөртэй байж, амьдралын сайхныг мэдрэхээс цааргалах хэрэггүй биз ээ. Хэтэрхий хожимдохоосоо өмнө амьдралын хором мөч бүрийг мэдрэх нь чухал юм.

6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Yanjmaa Natsagdorj

    Yanjmaa Natsagdorj

    2020/03/12 at 11:22

  2. オューンドラマ せかい

    オューンドラマ せかい

    2020/03/12 at 11:24

    Бид бүгд нэг дэлхий, нэг нартай❤️

  3. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2020/03/12 at 14:19

  4. Undraa Undraa

    Undraa Undraa

    2020/03/12 at 17:40

    ene medee shaal oor ym bn virvseer ovdson ovchton svvlchiinhee nariig harj bn geed nileen deer neg sait deer bichsen bsan

  5. Suugii Suugii

    Suugii Suugii

    2020/03/12 at 19:45

    😭

  6. Kh Selenge

    Kh Selenge

    2020/03/13 at 10:19

    Эрүүл энх байж нар мандах , жаргахыг харах юутай сайхан

  7. Dolgorsuren Gotov

    Dolgorsuren Gotov

    2020/03/13 at 11:45

  8. Б. Баярбат

    Б. Баярбат

    2020/03/13 at 13:02

    Сүүлчийн нараа харж байгаа юм байх гэж айж,ѳрѳвдѳж байсан юм. Ашгүй дээ?

  9. Janchivdagva Enhotgon

    Janchivdagva Enhotgon

    2020/03/13 at 22:25

    amiddaa bie bienee hairla engiin bvhnees sain saihniig meder materiallag amigvi zvild bvv durla bvv hoozold

  10. Д. Отгонбат

    Д. Отгонбат

    2020/03/13 at 23:32

  11. Д. Отгонбат

    Д. Отгонбат

    2020/03/13 at 23:32

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *