Дахин шинийг худалдаж авахгүйгээр индүүг хэрхэн цоо шинэ мэт болтол нь цэвэрлэх вэ? Эдгээр 100% үр дүнтэй аргыг мэдэж байхад хангалттай!

0

Индүүг цэвэрлэж сурах нь тийм ч хүнд хэцүү даалгавар биш. Гэртээ туршиж үзэх боломжтой бүх лайфхакууд дотроос индүү цэвэрлэх нь хамгийн амархан нь гэж хэлж болно. Дээрээс нь айл өрхүүдэд бүгдэд нь шахуу байдаг орцуудын тусламжтай индүүг шинэ мэт болтол нь цэвэрлэх боломжтой.

Индүүг цэвэрлэхийн өмнө та эхлээд индүүн дээрх түлэгдсэн хэсгийг хэрхэн хурдан арилгахыг мэдэж авах хэрэгтэй болов уу. Хэрэв та хувцсаа түлсэн бол индүүнд наалдсан хэсгийг авах хэрэгтэй болно, энэ арга харин танд туслах юм.

Үүний тулд та индүүг тогонд залгаж, хамгийн бага хэм дээр халахаар тохируулна. Халмагц нь түлэгдэж наалдсан материал зөөлөрч эхэлнэ. Энэ үед та модон хусуур эсвэл адилхан эд зүйлээр наалдсан материалыг хусаж авна.

Andrey_Popov / Shutterstock.com

Хэрхэн индүүг цоо шинэ мэт болтол нь цэвэрлэх вэ – 6 энгийн арга

Эдгээр гэрийн нөхцөлд туршиж үзэх боломжтой аргуудыг та гар доорх материалуудын тусламжтай ашиглаж болно. Таны индүүн дээрх бүх төрлийн толбыг арилгаад зогсохгүй, гялалзсан шинэ болгоно.

1. Хүнсний сод болон ус

Бага зэрэг хүнсний содыг усанд хийж, зуурмаг болтол нь холино. Зуурмагийг индүүний уланд түрхэж, зөөлөн шүдтэй сойз, шоткоор үрнэ. Сүүлд нь цэвэрхэн усанд арчина. Хэрэглэхийн өмнө хатаахаа бүү мартаарай.

Lev_Studio / Shutterstock.com

 

2. Цагаан цуу болон хүнсний сод

Хэсэг цагаан цуу болон хүнсний содыг хольж, алчууранд шингээнэ. Үүнийхээ дараа алчуураар индүүний тэгшхэн гадаргууг арчина. Эсвэл алчуурыг дэлгэж тавиад, бага хэмээр индүүдэж болно.

focal point / Shutterstock.com

 

3. Шүдний оо

Мөн та индүүний улыг цагаан шүдний оогоор цэвэрлэх боломжтой. Индүүний уланд шүдний оо түрхэж, сайтар үрсний дараагаар, чийгтэй алчуураар арчина.

Seksun Guntanid / Shutterstock.com

 

4. Гал тогооны порлон

Үүнийг мөн ашиглаж болно. Тэр тусмаа хэрэв танайд зураас үүсгэдэггүй порлон байгаа бол бүр ч сайн нөлөөтэй. Индүүний улыг саван болон усанд хөөсрүүлсэн порлоноор арчина. Дараа нь хуурай алчуураар арчаарай.

Maxal Tamor / Shutterstock.com

 

5. Аяга тавга угаагч шингэн

Аяга таваг угаагч шингэнээс бага зэргийг усанд дусаана. Дараа нь жижигхэн зөөлөн даавууны өөдсийг дэвтээж, индүүний уланд үүссэн толбонуудыг арчина.

BonNontawat / Shutterstock.com

 

6. Давс

Энэ аргын хувьд, та индүүгээ ажиллуулах хэрэгтэй. Хангалттай хэмжээний давсыг цаасан дээр асгаж, халаасан индүүгээрээ индүүднэ. Индүүг тогноос салгатлаа хэд хэдэн удаа цаасыг индүүдэж, дараа нь хөртөл нь орхиорой. Хөрөх үед индүүний улан дээрх давсыг зөөлөн алчуураар арчиж авна.

Miro Novak / Shutterstock.com

 

Индүүг зөв хэрэглэх зарим зөвлөмж

Хувцсыг түлэлгүй, индүүг тогтмол цэвэрхэн байлгахын тулд та хувцсан дээрх хэрхэн цэвэрлэх зааврыг нь дагаарай.

Индүүг бага хэм дээр халахаар тохируулах үед, индикаторын гэрэл асаж унтрах бөгөөд энэ хүртэл түр хүлээгээд, дараа нь индүүг хэрэглээрэй. Мөн та товч эсвэл цахилгаан зэргийг индүүдэж болохгүйг анхаарна уу.

Olena Yakobchu / Shutterstock.com

Олон хүний хувьд хувцас индүүдэх нь амархан ажил байдаг. Гэхдээ та хувцсаа түлэх эсвэл бохир индүү хэрэглэснээс болж бухимдал төрүүлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй юм. Иймээс таныг дээрх аргуудын тусламжтай индүүгээ цоо шинэ мэт болтол нь цэвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн энэхүү хэрэгтэй зөвлөмжийг SHARE хийж, бусад хүмүүст дуулгаарай.

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *