Интернет хэрэглэгчид таны амьдралыг хөнгөвчлөх, хамгийн хэрэгтэй 16 зөвлөгөөг хуваалцаж байна

2

Мерфигийн хуулиар бол “бүтэлгүйтэж болох аливаа зүйл бүхэн заавал бүтэлгүйтнэ” гэж сургадаг. Бидний өдөр тутмын амьдрал энэ хуулийг баталдаг бөгөөд дарс онгойлгох үед онгойлгогч нь олдохгүй болох, мөхөөлдөс идэх гэхээр түрийвчээ гэртээ мартсан байх гэх мэт. Гэхдээ аз болж иймэрхүү нөхцөлд тус болох энгийн боловч маш сайн аргууд бий.

Ингээд интернетийн ертөнцийг ухаж байж цуглуулсан танд хэрэг болох зөвлөгөөнүүдийг танилцуулъя.

1. Юмны арга эвийг олж чаддаг, сэтгэлгээ сайтай бол ээмгээр AirPods тогтоогч хийж болно

© sdfgmax / Reddit

 

2. Оройн хоол хийхэд хэрэглэх хүнс, амтлагчаа нэг саванд хийх байдлаар орой болгоны хоол хийх зүйлүүдээ тус тусад нь саванд хий. Ингэснээр та орой болгон ямар хоол хийх вэ гэж гайхаж, цаг алдахаа болино

© sariejanemitt / Reddit

 

3. Жижиг уутанд савласан будааг хоол хутгах модны тусламжтайгаар чанаж агшааж болно. Одоо та будаагаа уутнаас гаргах гэж зовохгүй боллоо

© shelteri / Reddit

 

4. Суултуур цэвэрлэх нэгэн онцгой арга

© CarolinaCapsFan / Reddit

Хуванцар савны хоолой хэсгээр огтолж таслаад ус хийнэ. Энэ усаа суултуур луу хүчтэй асгах хэрэгтэй: даралтын тусламжтайгаар жорлонд тогтсон ус цааш урсаж, та одоо цэвэрлэхэд хамгийн хэцүү хэсэгт чөлөөтэй хүрэх боломжтой болно. Гэхдээ энэ арга нь зөвхөн сифон төрлийн суултуурт л тохирох юм. Усны урсгал нь торнадо маягийн нөлөө үзүүлдэг байна.

 

5. Эд хогшлоо ийш тийш зөөх дуртай хүмүүст маш тохирох нэг арга: шинэ байрлалаа Excel-ийн тусламжтайгаар төлөвлөж болох нь

© pohtahtohs / Reddit

 

6. Хэрвээ тог тасарсан бол гар чийдэн, лонхтой усны тусламжтайгаар өрөөг бүхлээр нь гэрэлтүүлж болох нь

© egh_unicorn / Reddit

 

7. Жолооч талын хаалган дахь нүх нь аливаа сүмс хийхэд яг тохирно. Гэхдээ жолоо барьж байх үедээ юм идэж болохгүй, аюултай шүү!

© GreyXor / Reddit

 

8. Нохой сургахад хэрэглэх хоолыг tic tac-ийн хайрцагт хийвэл гар бохирдохгүй сайн талтай

© stevenm1993 / Reddit

 

9. Хүүхдээ олон нийтийн газар төөрөх вий гэж айж байгаа бол түр зуурын шивээс хийж болно

© weightdownweightloss

Хүүхдийн гар дээр эцэг эхийн утасны дугаар зэргийг бичээд шархан дээр түрхдэг цавуугаар арилахгүй болгож өгч болно. Хэрвээ ийм цавуу байхгүй бол үсний лак ч ашиглаж бас болох юм. Дэлгэрэнгүйг эндээс хараарай.

 

10.  Баруун зүүн чихэвчээ хольж сольж будлихгүйн тулд үйлдвэрийн зөөлөвч резинийг нь өөр өнгөтэй резинээр соль

© mankaden / Reddit

 

11. Утасны гэрийг жижиг түрийвч болгон ашиглаж болох ба та түрийвчээ гэртээ мартсан тохиолдолд энэ арга танд их тус болно

© ExperimentalFun7 / Reddit

 

12. Янз бүрийн жигнэмэг хийхэд хэлбэр оруулдаг энгийн цаасан хэв нь уух ундааг тань ялаа шумуулнаас хамгаална

© dmerk121 / Reddit

 

13. Хэрвээ таны муур компьютерын товчлуур дээр чинь сууж саад болоод байдаг бол ширээний шургуулгаа нээхэд муур чинь тэнд дуртай хэвтэх болно

© Jachru / Reddit

 

14. Юм мартаад байдаг эцэг эхэд зориулсан лайфхак: хүүхдийн хөлийг аавын зузаан цамцны халаасаар дулаахан байлгах нь

© Jorogasm / Reddit

 

15. Хатуу тагийг энгийн резинээр амархан онгойлгож болно

© fabhow

 

16. Дарсыг онгойлгогчгүйгээр задлах бас нэг арга

© Mirabeau en Provence / Youtube

Үүний тулд танд нэг гутал бас жаахан тэвчээр л хэрэгтэй. Дарсаа гутландаа хийгээд улаар нь хана цохих ба бөглөө нь амархан гардаг байна. Эндээс та видео зааврыг олж харж болно. Гэхдээ болгоомж илүүдэхгүй шүү. Видео дээрх хүн нь дарс исгэгч бөгөөд тэрээр хэдэн мянган лонх онгойлгосон туршлагатай хүн. Хүчээ тааруулж ямар нэг гэмтлээс зайлсхий.

Дээрх олон хэрэгтэй зөвлөмжөөс та алийг нь яг одоо “хувийн зэвсэглэлдээ” авах гэж байна вэ?

7
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *