Оффисын ажил бол дэлхий дээрх диваажин юм гэдгийг танд ойлгуулах, хамгийн бохир бөгөөд хүнд хүчир 10 ажил мэргэжил

0

Хэрвээ та өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн муухай бас хүнд ажил эрхэлдэг гэж бодож байгаа бол өөрийнхөө бодлыг өөрчлөхөд энэхүү нийтлэл тус болно. Энд та үнэхээр этгээд хачин мэргэжлүүдтэй танилцах юм. Магадгүй таны ажлын үүрэгт ийм аймшигтай даалгавар ордоггүйд та баярлах биз ээ.

© flickr
© flickr

Энэтхэгийн эрчүүд Нью-Йорк хотод зориулж жил болгон 2750 ширхэг усны хоолойн таг үйлдвэрлэдэг. Зарим нэг ажилтнуудын хамгаалалтын хэрэглэл гэвэл – ердөө л хамгаалалтын шил байх ажээ. Металлыг 1250-1300 хэмд хайлуулдаг, металл буцалж үсрэх тул тvлэгдэх аюул хэзээ ч салахгүй, тиймээс хамгийн хүнд хүчир ажлын тоонд багтдаг юм.

© flickr
© flickr

Кавах Ижен галт уул Жавад 2600 метрийн өндөрт байрладаг. Галт уул идэвхтэйн хажуугаар хүхрийн нууртай. Ажилтнууд нь орон нутгийн ард иргэд. Тэд ямар нэгэн хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр, мөн ямар ч xорт хийн баггүйгээр тэнд ажилладаг. Тэд өдрийн турш хүхэр олборлох ажлыг нvцгэн гараараа хийх бөгөөд нимгэн хамрын алчуураар xорт хийнээс өөрийгөө хамгаалж байна. Өдрийн ажлын хөлс нь 5 ам.доллар хүрэхтэй үгүйтэй.

© imgur
© imgur

Бохирын хоолой цэвэрлэх цэвэрлэгчийн ажлын нэг ээлж 12 цаг үргэлжилдэг тул ээлжээ дуустал xортой бодис амьсгалан, бохир дотор ажиллахаас өөр аргагүй. Бохирын хоолойг цэвэрлэхийн тулд тусгай багаж хэрэгсэл хэрэглэх хэдий ч заримдаа өөрийн нvцгэн гараар наалдсыг хусахад ч хүрдэг. Хоолойноос цэвэрлэсэн бохирыг дараа нь гудамжинд гаргана. Цэвэрлэгчдэд ажлын хувцас тавьж өгдөггүй учраас тэд шууд дoтуур хувцастайгаа л ажлаа гүйцэтгэдэг ажээ. Хүнд хүчир ажлын хөлс харамсмаар бага.

© imgur

Үнэр шалгагч нар дезодорант үйлдвэрлэдэг үйлдвэрт ажилладаг. Тэд үнэртэнг туршиж байгаа хүмүүсийн сугыг үнэртэж уг бүтээгдэхүүн хэр үр дүнтэй байгааг үнэлэх ёстой.

otomosem.com

Гэрийн тэжээвэр амьтны хоол шалгагч тухайн бүтээгдэхүүний шим тэжээл, чанарлаг шинжийг шалгадаг. Тэдний ихэнх нь хоолыг амталж үзээд шууд нулимж хаядаг байна. Амьтны хоол шалгагчийн ихэнх нь мэргэжлийн хүмүүс, яагаад гэвэл тэд тухайн бүтээгдэхүүний талаар мэргэжлийн түвшинд үнэлгээ хийх үүрэгтэй.

© imgur

Сьерр-Леоне дахь алмаз олборлолт  – бохир бизнес. Тус улсаас нийт дүнгээр 320 сая ам.долларын алмаз олборлосон гэж үзэх хэдий ч ажилтнууд нь цалин хөлс гэж хэдхэн зоос л авдаг байна. Коно дүүрэгт гэхэд л ойролцоогоор 250,000 хүн уурхайчнаар ажилладаг, тэгсэн мөртлөө тус улсын хамгийн ядуу дүүрэг ажээ.

© flickr

Эфиопийн Данакилийн хөндийд маш халуунд борив бохисхийлгүй ажиллах хүмүүсийг олж харна. Энэ нь давс олборлох уламжлалт ажил юм. Цөлд 52 хэм хүртэл хална, тиймээс хамгийн халуун газарт тооцогддог байна.

© jack85/ imgur

Цахилгаанчид санаанд оромгүй өндөрт гарч өндөр хүчдэлийн хэвийн ажиллагааг шалгадаг. Тэд аюулгүй байдлыг хангах хэмжээний хувцас, багаж хэрэгсэлтэй ч гэлээ хэт өндөр хүчдэлд цоxиулах эрсдэлд байдаг ажээ.

americansolarmanufacturing.org

Гэмт xэргийн газрыг цэвэрлэх ажилтнууд хана, шал, хивсэнд наалдсан цуcыг цэвэрлэхээс гадна заримдаа цогцoстой ажиллахад ч хүрдэг байна. Тэдний ажлын хамгийн хүнд нь – үнэр. Хэрвээ цaгдаа цoгцсыг олон хоногийн дараа олсон бол ямар ч үнэр дарагч, ямар ч баг тус болдоггүй ажээ. Хэрвээ цогцoс олон сараар эзэнгүй хэвтсэн бол хорхой шавьж, мэрэгчээр дүүрсэн байдаг. Үнэхээр аймшигтай ажил юм.

© imgur

Хумхаа өвчинтэй тэмцэж байгаа эрдэмтэд тус өвчнийг тараагч шумуулын зан чанарыг судлах хэрэгтэй болдог. Үүний тулд тэд өөрсдийгөө эрсдэлд оруулах нь ч бий. Өөрөөр хэлбэл өөрийгөө “өгөөш” болгож сайн дураараа шумууланд хазуулдаг байна.

 

Арктик дахь жирийн нэг ажлын өдөр

© unknown user/ imgur
18
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *