Орцонд хогоо замбараагүй хаядаг хөрштэйгөө хэрхэн тэмцэх вэ?

4

Хэлж ойлгуулах, зарлал хадах зэрэг нь тус болохгүй бол дараах зааврын дагуу арга хэмжээ авна уу.

Алхам 1. Сүүлчийн анхааруулга өгөх

Хог хаях пункер байхад ч гэсэн орцондоо нийтийн эзэмшлийн газар ууттай хогоо гаргаж тавих тохиолдол байнга гардаг. Муудаж үнэртсэн хогоо хэсэгхэн хугацааны дараа гаргаж хаяхаар хаалганыхаа цаана гаргаж тавьсан бол өөр хэрэг. Харин байнга хог харагдаад “хэсэг хугацаа” нь хэзээ ч болохгүй байвал өөр хэрэг болно. Өөрсдийгөө авхаалж самбаатай гэж бодож байгаа хөршүүд лифтний хажууд, шатан дээр орхичихно.

Ахуйн соёлыг сахих тухай шаардлага тавихад өөдөөс доромжлолын үг сонсох нь энүүхэнд. Хэрвээ хөршүүд ил задгай ичих зүйлгүй хогоо хаяад байвал хий хоосон шаардлага тавиад ч хэрэггүй. Соёлгүй хөршүүдийн өөрсдийгөө зөвтгөх нийтлэг “няцаалт” байдаг.

“Бид нар цэвэрлэгчид мөнгөө төлсөн, тэр л цэвэрлэнэ биз”

Зөв тайлбар: ахуйн хог хураах, хаях ажил нь СӨХ-ийн үйлчилгээ үзүүлсний төлбөрт багтдаггүй. Цэвэрлэгч оршин суугчдын хогийг хаяж гаргах үүрэггүй.

“Би өөрийнхөө хаалганы хажууд л тавьж байна, хэнд ч саад болоогүй”

Зөв тайлбар: ахуйн эрүүл мэндийн стандартын дагуу хогийг өдөр болгон гаргаж хаях шаардлагатай. Хогтой уут, ялангуяа хоол хүнсний хаягдалтай – жоом, хортон шавьж үржих таатай орчин болно.

“Гэрт зай алга”

Зөв тайлбар: засвараас гарсан хог хаягдлыг нийтийн эзэмшлийн талбайд хураахгүй, хориотой. Энэ төрлийн хог хаягдлыг хаях стандарт ч байдаг.

Энэ мэт зөв дүрэм журмын дагуу тайлбараа бэлдээд эцсийн анхааруулгыг хөршдөө өгнө. Хэрвээ үр дүнгээ өгөхгүй бол арга хэмжээ авч эхэлнэ.

 

Алхам 2. Зураг авч, бичлэг хийх

Орцондоо видео камер байрлуул, чухам аль хаалганаас хог хаяад байгааг илрүүл. Хэрвээ “баатар” тодорвол ил гаргаж хаясан хогных нь зургийг хэд хэдэн удаа дараарай. Зураг дээр огноо гарвал маш сайн. Видео болон видео материал нь хөршүүдтэй дараагийн арга хэмжээ авахад хэрэг болно.

 

Алхам 3. Өмчлөгчийг тодорхойл

Орц, шат нь олон давхар байрны нийтийн эзэмшлийн газарт тооцогддог. Нийтийн эзэмшлийн газрыг хэрхэн ашиглах тухай дүрэм журам ч бий, жишээ нь ахуйн хог хаягдлын тухай хуулийг дагаж мөрдөх ёстой.

Орон сууцны нийтийн эзэмшлийн газар нутагт хогоо ил задгай хаяхыг хориглосон байдаг байна.

Хууль дүрэм зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох ёстой. Хэрвээ байр түрээсийнх бол байрны өмчлөгч, түрээслэгчид ч хариуцлага тооцно.

Тиймээс, хог хаяад байгаа хөрш хэн болохыг тодорхойлохыг хичээгээрэй: байрны эзэн өөрөө эсвэл түрээслэгч үү. Энэ тухай мэдээлэл орцны жижүүрт байгаа.

21
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

35 Сэтгэгдэл

  1. Jak Sambuu

    Jak Sambuu

    2018/07/25 at 19:54

    КАМЕР ТАВЬ ГӨЛИЙГӨӨЛ ХОГОО ТЭВРЭЭД ГАРААД ИРНЭ ӨӨР АРГА БАЙХГҮЙ БАРИМТТАЙНЬ ДЭЭР

  2. Tulip Zulaa

    Tulip Zulaa

    2018/07/25 at 20:35

    Бүүр хажуу айлуудынхаа хаалганд авчираад тавьчихдаг орк гэхэд гоёдох айл бна шүү???

  3. Unuhai Unuhai

    Unuhai Unuhai

    2018/07/25 at 20:37

    Uxhdjxixksjdudjxuejdjdjdjfuejdjdkdjdjdjejxjjdjdjsjdhxjdjdjdjdjxjdjd

  4. Khasaa Lu

    Khasaa Lu

    2018/07/25 at 22:33

    Geriinh ni vvdend shataadag l bhdaa

  5. Uran Uran

    Uran Uran

    2018/07/25 at 22:52

    Nom unshina ged ailgachih

  6. Otgon Nordog

    Otgon Nordog

    2018/07/26 at 13:47

    Iim bj bysdiig schuumjileed syyj bgaa bhdaa.

  7. Oygoo Oyunaa

    Oygoo Oyunaa

    2018/07/26 at 15:16

    Ингэж хогоо гэрээсээ л гаргаад хаяж бвал болоо гэсэн мунхаг хүмүүсийг яах вэ зөндөө бн

  8. Харин тиймээ. Камер тавиад сануулга өг! Дахин хаявал торгууль ноогдуул өөр арга байхгүй. Толгойндоо ойлгохгүй бол түрийвчтэй нь ярь

  9. Bolortoli Jvgdernamjil

    Bolortoli Jvgdernamjil

    2023/07/26 at 20:19

    хаалганы бариулд нь өлгө

  10. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2023/07/26 at 20:22

    Цагдаад хэлэхээр 50000 аар торгоно тэгээд камертай бхаар л болно

  11. Oyuntsetseg Baast

    Oyuntsetseg Baast

    2023/07/26 at 20:22

    Harin tiimee yag ali ailiin medehgvi umdaa arai dendvv hvnii hodolmor vnelehgvi hvmvvs ih bnadaa

  12. Enkhee Enkhee

    Enkhee Enkhee

    2023/07/26 at 20:26

    Камер

  13. Н. Алтантөгс

    Н. Алтантөгс

    2023/07/26 at 21:04

    Лагерьт гудамжны үзүүр, замын хажууд хаядаг хүмүүс ч олон байна.Хэниыг аваачиж хаяна байх гэж боддог юм болоо.Нөгаөхийг нь амьтан тараагаад буцаад л хашаанд нь хийсээд очно гэдгийг ойлгодоггүй ээ.

  14. Б. Оюунпүрэв

    Б. Оюунпүрэв

    2023/07/26 at 21:06

    Гэрийнх нь үүдэнд асгаа

  15. Goirov Tsetsgee

    Goirov Tsetsgee

    2023/07/26 at 21:22

    Камер тавь тэгээд сайхан гараад ирнэ шүү дээ ха

  16. Gunchin-ish Nergui

    Gunchin-ish Nergui

    2023/07/26 at 21:22

    Орцон дотор нь хогийн сав байхад тагийг нь онгойлгоод хогоо хийчих ухаан дутуу хүмүүс их байх юмаа нөгөө үлдээсэн хогнийх нь үнэр орцоор нэг үнэртээд бодвол орж гарах тоолонд нь тэр өмхий үнэр нь гэрт нь ордог л байхдаа

  17. Batbadrakh Jambal

    Batbadrakh Jambal

    2023/07/26 at 21:27

    Үүдэнд нь буцаагаад тавьчих …!!!

  18. Tserenhuu Namjilsuren

    Tserenhuu Namjilsuren

    2023/07/26 at 21:31

    Kamerjuulaad hogoo il hayaj bga ailiin SUH-n mungun deer torguuliin mungu nemj bh n zuw.

  19. Sukhbat Purev

    Sukhbat Purev

    2023/07/26 at 21:35

    Хөдөөнөөс эсвэл гэр хороололоос байранд орсон айлууд тэгдэг юм оо илт. Үүдээрээ дүүрэн новш хураан хэдэн жил байж л байна. Дундын жаахан талбайгаа цэвэрлэнэ гэж огт мэдэхгүй.

  20. Аня

    Аня 'С

    2023/07/26 at 22:14

    Sukhbat Purev xvnii uxamsar l umdaa xodoo bolon ger xoroololdoo bisn bx

  21. Erdenetsetseg Zamindii

    Erdenetsetseg Zamindii

    2023/07/26 at 22:36

    Ёстой хэцүү ш дээ анхааруулж сануулах хуудас томоос том бичээд наагаад бхад л хогоо бөөн бөөнөөр нь хаяна. Согтуу хөлчүү шээнэ шүлс нусаа, бохио,тамхины ишээ хаяна. Манайхан хэддүгэар зуунд “ХҮН” болноо тэ

  22. Tumen Minsel

    Tumen Minsel

    2023/07/26 at 22:57

    Ийм новшийн байж эх орон, хулгайч 76, сайхан Хулан энэ тэр гэж орилолдох хэрэггүй юм байгаам ш дээ! Зүгээр л хогоо хогын саванд хийж сурцгаа!

  23. Мөнхбат Чинзориг

    Мөнхбат Чинзориг

    2023/07/26 at 23:01

    Үүдэнд нь задлаад хая

  24. Tungalagtuul Jamsran

    Tungalagtuul Jamsran

    2023/07/26 at 23:20

    Камертай бол хаяхаа болих баихаа ичих булчирхай нь ажилаад хөөрхии

  25. Dolgor Dolgor

    Dolgor Dolgor

    2023/07/26 at 23:32

    Өө ёстой алалцдаг бгаа шүү одоо бүүр намайг хараад зугтнаа

  26. Avral Avaa

    Avral Avaa

    2023/07/26 at 23:43

    Kamer tavi

  27. Ruth Kh

    Ruth Kh

    2023/07/27 at 00:04

    Камер тавихаас өөр аргагүй байхаа .

  28. Nergui Tseye

    Nergui Tseye

    2023/07/27 at 00:36

    Ger luu ni oruulaad chuluudchihmaar bna minii huvid

  29. Өргөө Тав

    Өргөө Тав

    2023/07/27 at 01:27

    21 р зуунд ийм юм яриад сууж байгаа маань дүр эсгэсэн хуурамч ардчиллын балгаар хүний зэргээс амьтны зэрэгт хүрсэн нийгмийн эмгэнэл юм. Дүр эсгэсэн хуурамч ардчиллыг оргүй болгон устгаснаар бид үүнийг засч чадна.

  30. Altannar Gombosuren

    Altannar Gombosuren

    2023/07/27 at 01:34

    Shyyd byyd hhh

  31. Altannar Gombosuren

    Altannar Gombosuren

    2023/07/27 at 01:35

    Ingejl yridag bizdee

  32. Nara Tserendagva

    Nara Tserendagva

    2023/07/27 at 04:40

    Камер тавь, торгуулийн бичиг өг, СӨХ дүрэмд чинь байхгүй юу?

  33. Enhee Dalhaa

    Enhee Dalhaa

    2023/07/27 at 06:07

    Наадах чинь хөөрхий хүүхдүүд л байгаа хүнд тагийг нь онгойлгож чадахгүй эсвэл хүрэхгүй байгаа. Цаад эцэг эхтэй нь л хатуу ярих хэрэгтэй. Сөх дөө хэлээд зөрчлийн тухай хуулиар торгуулах хэрэгтэй дээ

  34. Мягмарсүрэн Толя

    Мягмарсүрэн Толя

    2023/07/27 at 07:20

    Хэнийхийг нь мэдэж байвал буцаагаад хаалганд нь скочддог дахиж хаяхгүй л болвуу

  35. Энхээ Тагаржав

    Энхээ Тагаржав

    2023/07/27 at 07:25

    Тийм шүү хогоо заавал орцонд хаядаг хүмүүсийг огт ойлгохгүй юм уутанд хийгээд боогоод гэрээс нь гарвал орц бохир бх хамаагүй гэх сэтгэлтэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *