Ямар ч сахаргүй, гэхдээ маш амттай жимсний чанамал хэрхэн чанах вэ?

5

Олон эзэгтэй нар өвлийн бэлтгэлээ сайн базаадаг: даршилна, давсална, мэдээж жимсний чанамал хийнэ. Гэхдээ жимсний чанамлын сонгодог хувилбар эрүүл мэндэд бас тийм ч сайн биш, бас калори ихтэй гэж байгаа. Чихрийн шижинтэй хүмүүст бол тас хориотой. Учир нь их хэмжээний сахарын агууламжид оршино…

Энэхүү асуудлаас гарах арга замыг бид танд өнөөдөр танилцуулна, та бүхэндээ сахаргүй жимсний чанамал хийх жорыг бэлдлээ.

Сахаргүй жимсний чанамал

Ийм төрлийн жимсний чанамал хийхэд амархан бөгөөд их цаг ч шаардахгүй, хамгийн гол нь хэдхэн дүрэм л баримтлах ёстой юм. Сахаргүй жимсний чанамал хийхэд хэд хэдэн аргууд байдаг, гэхдээ бэлэн чанамлаа хадгалах горим адилхан буюу дээд зэргээр ариутгасан шилэн саванд хийнэ. Сахаргүйгээр ямар жимсний чанамал хийж болох вэ? Үнэн хэрэгтээ, ямар ч жимсээр хийж болно. Танд хэд хэдэн аргуудыг танилцуулья.

1. Гүзээлзгэнийн чанамал

Жимсгэний улиралд маш их хэмжээний бөөрөлзгөнө түүж бэлдээд бүтэн өвөлжингөө өөрийгөө эрхлүүлж болох юм. Бэлдэх амархан. Жимсгэнийг сайтар угаана, навчийг нь авч цэвэрлээд цаасан алчууранд арчиж хатаана. Жимсгэнээ саванд хийгээд хэсэг байлгахад шүүс нь ялгарч эхэлдэг, тэр үед нь гал дээр тавиарай. Буцалгаад галаа унтраана. Чанамлаа 20 минутын турш ариутгасан шилэн саванд хийгээд сайтар таглана.

Тагтай шилэн саваа доош уруу нь харуулж тавиад чанамлыг хөргөнө. Дараа нь харанхуй, сэрүүн газар тавьж хадгалаарай. Ийм чанамал шарвин, нарийн боовны шанз зэрэгт гайхалтай тохирно.

 

2. Хар чавганы чанамал

Энэ чанамлыг бага байхаасаа л сайн мэдэх юм. Эмээ минь ажилдаа явахдаа эгч бид хоёрт сүү, шинэхэн талх, хар чавганы чанамал ил гаргаж тавиад явдаг байсныг санаж байна. Хар чавганы чанамалтай шинэ талхны араас сүү уух ч ёстой л… Үнэхээр сайхан дурсамж, гэхдээ жор руугаа эргэж орьё.

Чанамал хийхэд танд шүүс нь гоожсон бүрэн болсон хар чавга хэрэгтэй, бага зэрэг хэт болсон бол бүр ч догь хэрэг. Хар чавгаа сайтар угаагаад ясыг нь салгаж авч том саванд хийнэ. Жимс шүүсээ өгтөл зөөлөн галаар чанахдаа үе үе хутгаж байх  хэрэгтэй. Энэ хугацаанд өтгөн повидло болох – халбага зоогдож байвал болсон гэж үзээрэй.

Зүгээр ч нэг өтгөрөхгүй ээ, хэд хэдэн арга барилаар чанана. Эхлээд чанамлыг 1 цаг орчим буцалгаад дараа нь 8-9 цаг хөргөнө. Дараа нь дахиад нэг цаг буцалгаад 8-9 цаг завсарлана. Энэ мэт байдлаар 5 удаа буцалгана. Өтгөн чанамал савны хананаас амархан салж байвал повидло бэлэн боллоо гэж үзнэ.

Чанамал халуун байхад нь шилэн савандаа хийгээд хөргөнө. Тэр дор нь таглах шаардлагагүй. Хөрсөн чанамал дээд хэсгээрээ бага зэрэг хатаж хамгаалалт болдог юм. Одоо шилэн сав дээрээ пергамент цаас тавьж таглаад хөргөгчинд хадгална. Ямар ч сахаргүй.

 

3. Интоорын чанамал

Интоорын чанамал хийхэд танд хоёр ч сав хэрэгтэй болно, хамгийн гол нь бүрэн болсон жимс сонгоорой. Уг чанамалыг бид ууран дээр болгоно. Нэг савандаа дунд хэмжээнд хүртэл ус хийнэ. Хоёр дахь саванд ясыг нь авсан интоороо хийгээд устай савандаа тавиарай. Хагас цаг орчим хүчтэй буцалгаад дараа нь галаа багасгана.

Зөөлөн гал дээр гурван цаг орчим буцалгана. Дараа нь чанамлаа хөргөөд шилэн савнуудад тасалж хийнэ. Таглаж эсвэл пергамент цаас ч тавьж болно. Хөргөгчинд хадгалаарай.

 

4. Бөөрөлзгөнийн чанамал

Уг чанамлыг бэлдэхэд танд эмальдсан сав (бидний хэлж сурснаар паалантай сав) хэрэгтэй. Савны ёроолд хэдэн давхар марль дэлгэж тавина. Ариутгасан хуурай шилэн саванд жимсгэнээ хийгээд сайтар таглаарай. Бөөрөлзгөнөд өөрийн гэсэн онцгой шинж байдаг: чанамал хийхээс өмнө жимсгэнийг угаах шаардлагагүй. Ингээд бөөрөлзгөнөтэй шилэн саваа хувиндаа хийгээд бага зэргийн ус хийж зөөлөн гал дээр чанана.

Ус буцалж байх үед жимсгэнэ шүүсээ ялгаруулдаг. Шүүсний хэмжээ аажим багасдаг тул дээрээс нь жимсгэнэ нэмж хийгээд л байна. Жимсгэнийн шүүс шилэн савыг дүүртэл нэмнэ. Ойролцоогоор 1 цаг буцалгах байх. Дараа нь шилэн саваа таглаад доош нь харуулж тавиарай. Хөргөгчинд хадгална.

 

5. Алимыг үхрийн нүдний шүүсэнд

Магадгүй, миний хамгийн дуртай жор болов уу. Яагаад гэвэл жирийн нэг чанамал болохгүй, хамгийн амттай бас шим тэжээл ихтэй. Чанамлыг бэлдэхэд танд нэг килограмм алим бас үхрийн нүд хэрэгтэй.

Эхлээд жимсгэнээ бэлдэнэ. Элдэв хогийг нь сайтар цэвэрлээд угааж саванд хийнэ, багахан ус нэмээрэй. Гал дээр тавьж жимсгэнэ нялцгай болтол нь буцалгана. Жимсгэнийн шүүсийг шүүрээр шүүж шилэн савнуудыг дунд хүртэл хийж тавина. Одоо алимаа гол, ясыг нь цэвэрлээд нимгэн хэрчинэ. Үхрийн нүдний шүүстэй шилэн савандаа алимаа хийгээд 30 минут орчим ариутгаад тагийг нь таглана. Ингээд л амттан бэлэн.

Та одоо сахаргүй чанамал бэлдэх жорыг мэдэж авлаа. Эдгээр энгийн жоруудын тусламжтайгаар өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг баярлуулаарай. Жимсгэнэд амин дэм, эрдэс бодис ихтэй тул эрүүл мэндэд тустай, бас калори багатай.

19
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *