Нуруундаа массаж хийлгэсэн мэт таатай мэдрэмж төрүүлэх нурууны 5 дасгал

10

Судлаачдын хийсэн дүгнэлтээр суугаа ажил эрхэлдэг хүмүүс бусдаас 5-10 жилээр эрт хөгширдөг байна. Хөдөлгөөн багатай ажил эрхлэх нь биеийн хэлбэр алдагдах, жин нэмэгдэх, хараа муудах, болон бусад өвчин тусах нөхцөл бий болгодог.

Хамгийн түрүүнд нуруу нугас өвчилдөг байна. Оффист ажилладаг хүмүүсийн 80% нь нуруу нугасанд зовиур байдаг тухай ярьдаг. Эмч нар энэхүү хөдөлгөөн багатай байдал болон суугаа ажил нь нурууны элдэв өвчин үүсэх эрсдэл бий болгодог хэмээн тайлбарладаг байна.

Нурууны булчинд зориулсан цогц дасгал

Хүчирхэг хурдан морийг удаан хугацаагаар хориход сулхан амьтан болдогтой адил хөдөлгөөн багатай нуруу, нугас суларч “модон” болж эхэлдэг.

Нуруугаа эрүүл хүчирхэг байлгах цорын ганц арга нь тогтмол нуруугаа суллаж, биеийн ачаалал авч байх явдал юм. Удаан хугацааны тайвшрал, иллэг хийлгэх цаг багатай хүмүүст энэхүү нурууны дасгал тус болох бөгөөд оффисын сандлаасаа босохгүйгээр хийж болдгоороо онцлогтой.

1. Муурын нуруу

Үр дүн: нурууны өвчин арилж, нугасны үеийн байрлалыг сэргээнэ.

Хэрхэн хийх: тэгшхэн сууж, гараа хөл дээрээ тавина. Амьсгаа авахдаа цээжээ урагш болгоно. Нуруугаа тэгшилж, далаа нийлүүлэх гэж оролд. Амьсгалаа гаргахдаа нуруугаа хотойлгож, толгойгоо өвдөгт хүргэх гэж зүтгэж мөрөө урагш чиглүүлнэ.

Тоо хэмжээ: 8 удаа

 

2. Эрвээхэйн далавч

Үр дүн: нурууны үеийн зөв байрлалыг сэргээнэ.

Хэрхэн хийх: Сандлын ирмэг дээр сууна. Нуруугаа цэх байлгаж, хөлөөрөө шаланд бүтэн гишгэнэ. Гараа толгойн ард зөрүүлж тохойгоо аль болох гадагш болгох хэрэгтэй.

Амьсгаа авах үедээ гараа тэнийлгэн цээжээрээ урагш болно. Амьсгаа гаргахдаа анхны байрлалд орж нуруугаа хотойлгоно. Та булчингаа мэдрэх ёстой боловч өвтгөж болохгүй.

Тоо хэмжээ: 5 удаа

 

3. Олс

Үр дүн: Бүсэлхий хавийн өвчинг дарж ходоодны үйл ажиллагааг сайжруулна.

Хэрхэн хийх: Хөлөө шалан дээр бүтэн гишгэж сандал дээр сууна. Нуруу тэгш, мөрөө нэг тийш эргүүлэх ба энэ үед бүсэлхий урагш харсан хэвээр, хөдөлгөөнгүй байх ёстой. Энэ байрлалыг 30 секунд буюу 5 удаа амьсгалах хэртэй барина.

Тоо хэмжээ: тал бүрээр 3 удаа

 

4. Балетчин бүсгүй

Үр дүн: Хөдөлгөөнгүй удаан суусан хүний цусны эргэлтийг түргэсгэж, хажуугийн булчин, цээжний хөндийн булчинг сунгана.

Хэрхэн хийх: Сандал дээр сууж нуруугаа тэгш, биеэ хөдөлгөөнгүй болгоно. Нэг гараараа сандлын ирмэгээс барьж нөгөө гараа өргөн сандал барьсан тал руугаа хазайх ба булчин хэрхэн сунаж байгааг мэдрэх хэрэгтэй.

Тоо хэмжээ: тал бүрээр 10 удаа

 

5. Шувуу

Үр дүн: хөлийн ядаргааг арилгаж, нуруу болон гуяны булчинг чангална.

Хэрхэн хийх: Нуруутай сандал дээр тэгш сууна. Баруун хөлийн тавхайг зүүн хөлийн өвдөг дээр тавина. Урагш бүх биеэрээ тонгойж гэдсээрээ гуяндаа хүрэх гэж зүтгэнэ. Таны цээжний хөндий хэрхэн “дэлгэгдэж” байгааг мэдрэх хэрэгтэй. Энэ байдлаар 30 секунд барина.

Тоо хэмжээ: 8 удаа

Нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг сайн арга нь явган явах гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Хүний физиологийн шаардлага нь өдөрт 10,000 алхах хэмжээтэй байдаг. Алхаагаа тусгай ухаалаг бугуйн цаг зэргээр тооцоолж болно.

Нуруу нугасны бас нэг сайн урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь усанд сэлэх явдал юм. Хамгийн сайн үр дүнтэй сэлэлт нь нуруугаараа дээш харан сэлэх билээ.

21
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ariunzaya Ayurzana

    Ariunzaya Ayurzana

    2023/07/28 at 09:14

    Saraa Sarantsetseg Ээжээ энэ дасгалыг хийгээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *