Мах, загас болон салатыг бүрэн орлож чадах гайхалтай жимс. Уг жимсийг хэрхэн зөв идэж, хадгалах ёстой вэ?

3

Жимсний шим тэжээлийг аль болох бүрэн авахын тулд зөв жимсээ сонгож, зөв хадгалах хэрэгтэй.

Авокадогийн ашиг тус

Авокадо одоо үед тийм ч их ховор хүнсэнд орохоо байж дээ. Жимс гэхэд хэцүү, ногоо гэхэд ч хэцүү, гаднах байдлаас нь харвал самартай төстэй (угтаа жимсний төрөлд багтдаг) – дэлгүүрийн лангуун дээр төмс зэрэг ногоотой зэрэгцээд зарагдана, үнийн хувьд ч боломжийн.

Авокадо модон дээр ургадаг, мексикээс гаралтай гэж үздэг. Уг жимс нь калори ихтэй: 100 граммд 208 калори агуулагдана! Агуулагдах тослогоосоо болоод амтын хувьд ч тэр, баригдах мэдрэмжээсээ ч тэр тослог ихээр мэдрэгдэнэ.

Гэсэн хэдий ч авокадо зөв хооллолтын жагсаалтад номер нэгт бичигддэг. Түүнд агуулагдах тос нь шим тэжээл ихтэй. Товчхондоо уг жимсийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж занших нь зүйтэй.

 

Авокадогийн ашиг тус

Уг жимсэнд агуулагдах олеины хүчил, ширхэглэг мөн төрөл бүрийн амин дэмүүд, эрдэс бодисууд нь авокадог супер хүнс болгожээ. Авокадог хүнсэндээ байнга хэрэглэснээр арьсны залуу төрхийг хадгалж чадна, үсний эрүүл байдлыг хангана, зүрх, судасны үйл ажиллагааг бэхжүүлнэ, ой тогтоолт сайжирч дархлааны систем бүхэлдээ идэвхиждэг байна.

Авокадод агуулагдах кали нь гадилд агуулагддагаас их, харин Е амин дэм нь бүх рекордыг эвдэж байна. Жимсний зөөлөн эд – байгалийн гаралтай антиоксидант бөгөөд эсийн өөрчлөлтийг хамгаалах ажээ. Үүгээр ч зогсохгүй авокадо нь байгалийн гаралтай сэргээх үйлчилгээтэй – эрчүүд, эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг байна.

Жимсний шим тэжээлийг бүрэн авахын тулд зөвийг нь сонгож зохих горимын дагуу хадгалж сурах хэрэгтэй.

 

Авокадог хэрхэн сонгож, хадгалах вэ?

Бусад жимс, ногооны л адил бүрэн болоогүй байхад нь худалдаанд гардаг. Дэлгүүрийн лангуун дээр бидний харж заншсанаар бол цайвар-ногоон өнгөтэй байдаг. Хардуу өнгөтэй авокадо авахыг эрмэлз, гэхдээ энд тэндээ цохигдоогүй байх ёстой. Сонголтыг хөнгөвчлөхийн тулд жимсний доод хэсгийг нь ажиглаарай. Доод хэсэгт байрлах навчийг аваад ажигла: ногоовтор эсвэл шаргал туяатай байвал – авокадо боломжийн боловсорчээ гэж үзнэ, хэрвээ бор өнгөтэй байвал – барааг байсан байранд нь буцаагаад тавиарай.

Бүрэн болоогүй жимс авлаа гэж санаагаар унах хэрэггүй, тасалгааны хэмд хэд хоногтоо бүрэн боловсорно (алимны хажууд тавьбал бүр л хурдан болдог).

Туршлагуудаас харахад, зүссэн авокадог зүссэн сонгинотой зэрэгцүүлээд тавихад удаан хадгалагдана. Жимсний зөөлөн эд дээр нимбэг эсвэл лаймын шүүс цацвал өнгө болон амтаа сайн хадгалж үлддэг. Бас нэг лайфхак: авокадогийн талыг дараа хэрэглэхээр үлдээж байгаа бол ястай нь хадгалаарай.

 

Авокадог хэрхэн хэрэглэх вэ?

Тослог байдал болон шим тэжээл – авокадогийн онгцой шинж. Тийм ч учраас эрүүл хүнсэнд тооцогдоно, төрөл бүрийн хачирхтай талх амтална, мөн салат амтлах майонезийг бүрэн орлоно, далайн гаралтай хоол хүнс эсвэл өндгийг ч оролдог. Авокадо – эрүүл смузи хийхэд маш тохиромжтой.

Авокадогийн пастатай бүхэл үрийн гурил үнэхээр амттай. Дээрээс нь чанасан өндөг, ногоо, лаазалсан туна, самар, нут гээд өөрийн идэх дуртай бусад хүнстэйгээ хольж болно. Авокадотой талхыг өөрийн хүслээр хийж идээрэй.

Хамгийн энгийн арга – жимсийг зүсээд нимбэгийн шүүс цацаж шарсан талхан дээрээ тавьж идэх. Шим тэжээлтэй энэ зууш өег тул та мөд өлсөхгүй. Авокадо нь – махыг бүрэн орлох ургамал юм, уургийн агууламж ихтэй тул тамирчин эсвэл булчингийн масс нэмэхийг хүсэж байгаа хэнбугайд ч тохирно. Булчин нь нэмэгдээд, өөх тос нь багасаад гэдгээрээ алдартай жимс дээ.

Авокадогийн ясыг ч гэсэн анхаарвал зохино. Ясыг хөрсөнд суулгаарай – тун удахгүй тасалгааны модтой болно доо.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *