Гэрийнхээ ойролцоо ямар мод суулгаж болох вэ? Энэ нийтлэлийг уншаад өөрийн тарих модоо сонгоорой

5

Хотын зах хэсэгт гэртэй болон лагертай хүмүүс гэрийнхээ хажууд маш сайхан цэцэрлэгтэй болох сайхан боломжтой байдаг бөгөөд ийм цэцэрлэгт зуны дулаахан орой тухлан суух нь нэгэн төрлийн жаргал билээ. Гэхдээ чухам ямар “ногоон найз”-тай болох тухай асуултууд их гардаг. Учир нь ургамал болгон л өөрийн гэсэн арчилгаа нөхцөл шаарддаг бөгөөд мөн цэцэрлэг маань гаднах төрхөөрөө сайхан харагдах хэрэгтэй.

Гэрийн ойролцоо мод болгоныг суулгаж болохгүй, зарим тохиолдолд модноос болж харшилтай болох бүр гэр орны бөх бат болон бусад нөхцөлд ч муугаар нөлөөлж болдог байна. Гэхдээ энэ нь ихэнхдээ сүжиг бишрэлтэй холбоотой байна.

 

Гэрийн өмнөх мод

Эцэг өвгөдийн ойлголтоор бол мод нь баян чинээлэг, эрүүл энх, өнөр өтгөн байхын бэлгэдэл гэдэг. Аливаа ургамал болгон өөрийн гэсэн нөлөөтэй байдаг учир гэрийн өмнө ямар мод суулгаснаас тухайн хүний хувь заяа шийдэгддэг гэж ярьдаг байна. Янз бүрийн мод янз бүрийн сайн сайхныг авчрах тухай энэ нийтлэлд бичсэн бөгөөд өөрт таарах модоо сонгоорой.

1. Интоор

Хүнд их хэрэгтэй, үр жимс сайтай мод юм. Хавар нь цагаан зөөлөн цэцгээр цэцэглэж зуны төгсгөлд сайхан амттай үрээ өгнө. Энэ мод нь арчилгаа бага шаарддаг билээ.

Олон улсад интоорын модыг аз хийморийн мод гэж үздэг. Сүжгээр бол энэ мод нь гэрт эд баялаг авчирдаг, энэ модны дор гал түлэх нь бүр ч их баялаг олохын бэлгэдэл гэдэг учир гэрийнхээ гадаа гал түлэх газрын ойролцоо суулгасан нь зөв юм. Энэ мод нь чийгтэй, бордсон хөрсөнд сайн ургадаг гэдгийг суулгахын өмнө бодох хэрэгтэй.

 

2. Хус

Энэ бол маш сайхан, хүн болгоны сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон мод билээ. Мөн хусыг өнөр өтгөн байхын бэлгэдэл гэж ярьдаг.

Энэ мод нь зөвхөн таалагдсан хүндээ таарч сайхан ургадаг адармаатай ааштай мод гэж үздэг байсан үе бий. Муу муухайгаас хамгаалж, өвчтэй хүнд эрч хүч бэлэглэдэг энэ модыг гэрийн их ойрхон суулгах нь бас буруу юм.

Хусыг хашааны ойролцоо (өвөг дээдэс маань ингэвэл цагаан хэл ам холуур өнгөрнө гэж боддог байж) чийгтэй газар суулгана. Ийм нөхцөлд хус нь гэр орныг хамгаалж хар дарах, депресс зэргээс хамгаалах билээ.

Энэ мод нарны гэрэлд дуртай, маш хурдан өсдөг бөгөөд хүйтэнд тэсвэртэй боловч шилжүүлэн суулгахад тун дургүй юм. Шинэ газар суулгахын тулд 5-7 наснаас илүүгүй хусыг сайн сонгож байж суулгаарай.

Хусны бүх л зүйлийг ардын эмчилгээнд ашигладаг байна. (үндэс, шүүс, залуу навч г.м) Хусны тоосонцор нь харшил үүсгэх нь их байдаг бөгөөд амархан харшилдаг хүмүүст ихээхэн төвөгтэй мод юм шүү.

 

3. Алимны мод

Эрт дээр үеэс залуухан эмэгтэйчүүдийн унтлагын өрөөний цонхны ойролцоо алимны мод суулгадаг байжээ. Учир нь энэ мод гоо сайхан, аз жаргал, гэр бүл бэлэглэдэг гэж үздэг байснаас тэр гэнэ. Олон сүжиг бишрэл нь алимны модыг мөнхийн залуу нас, урт наслахтай холбон үздэг.

Алимны мод нь сайхан үр жимс өгөхөөс гадна хүнд сайн энерги өгдөг байна. Энэ мод хэдий чинээ хөгшин тусмаа төдий чинээ энергиэ хуваалцдаг гэж ярьдаг.

 

4. Алтан мод

Сүүдэрт тэсвэртэй модны нэг бөгөөд усан хангамж сайтай хөрсөнд сайн ургадаг мод юм. Энэ модны нэг гайхамшигт чанар бол түүнийг ямар ч настайд нь тайрч тасдаж, нугалж мушгиж янз бүрийн хэлбэр болох арк, пирамид, бүр суух сандал байдалд ч оруулж болдог явдал.

Алтан мод нь дунджаар 300-400 насалдаг урт настай мод билээ. Өөрийн амьдралын явцад хүний нүд баясгахаас гадна эрүүл мэндэд хэрэгтэй эм тарианы түүхий эд болсоор ирсэн ба түүнийг эрт дээр үеэс ардын эмнэлэгт ашиглаж иржээ.

Алтан модны навчаар хийсэн эм, бэлдмэл нь шээс ялгарах, хөлс ялгарах, ходоодны шүүсний ялгаралд сайнаар нөлөөлж, хоол боловсоруулах булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэн, үрэвслийн эсрэг болон тайвшруулах нөлөөтэй билээ.

 

5. Агч мод

Славянчуудын хувьд агч мод нь үргэлж хэцүүхэн мод хэмээн үзэгдсээр ирсэн байна. Тэд энэ модыг үнэндээ муу ид шидийн хүчээр мод хэлбэрт орсон хүн гэж үздэг байж. Тиймээс энэ модыг түлээ түлш, авс сав хийх зэрэгт ашигладаггүй байсан ба навчийг нь хүний дэлгэсэн алга гэж боддог байсан гэдэг.

Энэ мод нь хүний муу энергийг авдаг учир гэр доторх хэрүүл уруул үгүй болдог гэж үздэг байна. Гэрт урт удаан нас, хайр элбэрэл бий болгоно. Гэрийнх нь хажууд агч мод ургасан айлынхан үргэлж тайван, өөртөө итгэлтэй байдаг гэдэг.

 

6. Туулайн бөөр

Энэ мод нь өвөрмөц цэцэг, навчаараа хүний сонирхол татах ба түүний холтсыг эмнэлгийн чиглэлээр хэрэглэдэг байна.

Энэ мод хүний энергийг авах бөгөөд нөгөө талаар туулайн бөөр модтой харьцаж бүх л зовлон гунигаа мартаж, сэтгэл санаагаа сайжруулж болдог билээ.

Мөн туулайн бөөр модыг үрээр тарьж хэрэггүй гэнэ шүү.

 

7. Сэндэн мод

Маш сайхан хурц өнгөтэй жимс, навчаараа өвлийн цагт ч гайхуулж байдаг байна.

Тарьж арчлахад ямар нэг онцгой анхаарал, халамж шаардахгүй боловч хөрс нь хэт их чийгтэй байж болохгүй юм. Ер нь энэ модыг их нарлаг газрын багахан сүүдэртэй газар тарих нь хамгийн зөв байдаг.

Энэ мод нь гацуур, нарс болон бусад шилмүүст болон навчит модтой сайхан зохицдог бөгөөд ялангуяа алтан мод, улиангар, яшил, цагаан уд модтой их сайхан харагддаг. Энэ модыг 9-10-р сарын үеэр болон хаврын эхэн саруудад тарьдаг байна.

 

8. Унжгар уд

Энэ модыг хүмүүс тэр болгон тарьдаггүй бөгөөд учир нь сүүдэр нь хамаг зүйлийг хааж болох билээ. Тиймээс мэргэжилтнүүд зусландаа гоёлын зориулалттай унжгар удыг тарихыг зөвлөдөг.

Тэрхүү гоёлын уд дотор хэмжээгээр хамгийн жижиг цэцэрлэгт тохирох мод их байдаг байна.

Унжгар удын мөчрөөр олон хэрэгтэй зүйл хийж болдог ба жишээ нь тавилга, янз бүрийн сүлжмэл сав, гоёл чимэглэлийн зүйл гэх мэт. Мөн ийм мод тарьсан газар туулай, ямаа очих их дуртай бөгөөд унжгар удын навч нь тэдний хувьд өвөл цагийн хоолны нэмэлт болдог гэнэ.

Гэхдээ энэ модонд бас муу тал гэж их бий: элдэв хорхой шавьж энэ модонд их дуртай учир түүнтэй ойрхон ургаж байгаа бусад жимст мод гэмтэх аюултай байдаг байна. Мөн их хурдан ургадаг учир нэвтэрч болохгүй шигүү ургах нь бас бий.

 

9. Шинэс

Энэ мод намар хамаг шилмүүсээ гээж хавартаа шинэ залуу шилмүүсээр гоёдог.  Чухам ийм учраас шинэс хэмээн нэрлэсэн байдаг байна.

Гинессийн номонд хүйтэнд хамгийн тэсвэртэй мод гэж бичигдсэн байдаг ба -65 хэм хүртэлх хүйтнийг тэсвэрлэдэг гэж үздэг. Гэсэн хэдий ч энэ мод нь халуун дулаан, гэрэл сайтай, баялаг хөрсөнд дуртай. Гэрэлд дуртайгаараа мөн л хамгийн эхэнд бичигдэх ба хамгийн жижиг сүүдэрт ч дургүй ургадаг байна.

Байгальд шинэс мод 50 метр хүртэл өндөр ургаж, диаметр нь 1 метр хүрэх нь бий. Гэсэн хэдий ч олон янзын төрөл бий болгосон ба бичил жижиг төрөл зүйлийг ч гаргаж авсан байдаг нь цэцэрлэгийг чимж, их зай эзлэхгүй сайхан харагддаг билээ.

Энэ мод нь маш хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй юм. Айдас, эргэлзээ, түгшүүр бүхий гэрийн ойролцоо тарихыг зөвлөдөг. Сэтгэл мэдрэлийн хамгийн хүнд эргэлзээ түгшүүрийг, депресс зэргийг давахад тусалж гэр бүлийнхнийг өөдрөг сэтгэлгээтэй болгож амьдралын гэрэлтэй талыг хардаг болгодог гэж ярих нь бий.

Мод тарих нь хүний амьдралын нэг зорилго нь гэж эрт дээр үеэс үзэж ирсэн байдаг. Тийм учраас та одоо гэрийнхээ ойролцоо ямар мод тарих хэрэгтэйг мэддэг болсон бөгөөд энэ ажилдаа гарах цаг болжээ. Амжилт хүсье.

142
БахархмаарБахархмаар
53
ГоёГоё
28
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
14
ХөөрхөнХөөрхөн
12
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Munkhtsetseg Tsagaankhuu

    Munkhtsetseg Tsagaankhuu

    2018/07/24 at 12:20

    Munkh Naran

  2. Baigalmaa Sodov

    Baigalmaa Sodov

    2018/07/24 at 12:34

    Erdene Erdene, Содов Нямхүү

  3. Eny Ganbat

    Eny Ganbat

    2018/07/24 at 14:27

    Г. Чука, Eku Ganbat

  4. Б. Буянаа

    Б. Буянаа

    2018/07/24 at 15:22

    Elit Ganto

  5. Г.Долгорсүрэн

    2018/12/13 at 16:32

    Мод тарих, тэдгээрийн ач тусын талаар мэдлэг өгсөнд гялайлаа. Сэндэн модны тухай мэдээлэл авмаар байна.

  6. Buya Buya

    Buya Buya

    2023/07/29 at 00:24

    Хүч гэдэг биенд бус Сэтгэлд байдаг ухаан гэж Насанд бус Оюунд байдаг

  7. Dorj Khainzan

    Dorj Khainzan

    2023/07/29 at 11:51

    Мод бүхэн өөрийн оронг үүсгэдэг тул сөрөг ион ялгаруулдаг модыг тарих нь зөв.Жишээ нь хар мод, нарс,хус гэх мэт .Харин улиас,улиангар,монос зэрэг нь эсрэг үйлчлэлтэйг анхаарах нь зөв.

  8. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2023/07/29 at 13:38

    Dulguun Dashdorj

  9. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2023/07/29 at 13:38

    Anaanadmid Daavuuniidelguur

  10. Enkhchimeg Dorjnamjil

    Enkhchimeg Dorjnamjil

    2023/07/29 at 14:00

    Монголоороо сэтгэнэ хө

  11. Tsolmon Sanaj-av

    Tsolmon Sanaj-av

    2023/07/29 at 18:17

    Навчит мод хог тарина өвөл хувхайрч шалдрана заавал өвөлдөө зундаа ч ногоон бдг шилмүүст мод тарь хө

  12. Dondogdulam Dorjgotov

    Dondogdulam Dorjgotov

    2023/07/30 at 07:51

    Сайхан зөвлөмж бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *