Бидний дунд орших эгэл баатрууд: Ядарч туйлдсан шинжтэй нэгэн хөгшин нохой хэний ч зүрх сэтгэлийг уяраах зурвасыг хүзүүвчиндээ зүүн гэртээ иржээ

0

Манай дэлхийд хүнд туслахад хэзээд бэлэн баатрууд маш олон бий. Зөвхөн хүн бусдын төлөө сайн сайхан зүйл хийдэггүй, мөн бидний дөрвөн хөлт андууд ч бусдад туслахад хэзээд бэлэн байдаг юм.

GIPHY

Луи хочтой 12 настай нохойны эзэд нохойгоо “сайн жаал” гэж нүүр бардам дуудах эрхтэй улс. Маролин Дайвер эцэг, эхийнх нь гэрт амьдардаг нохойны тухай гайхалтай түүхийг хуваалцжээ.

Луи гөлөг байхаасаа л зугаалах дуртай нэгэн байв, тэр гадаа гарсан л бол адал явдал эрэлхийлэн ойр орчмоор сэлгүүцнэ. Он жил өнгөрөх тусам гарах нь багасаж гэрээсээ төдийлөн холдохоо байжээ.

Marolyn Diver-Dudfield / Facebook

Нэг удаа гэрийн эздийн хайртай нохой гадагшаа гараад бүтэн өдөржингөө эргэж ирсэнгүй. Маролин болон түүний эцэг эх Луитай ямар нэгэн золгүй зүйл боллоо гэж санаа нь зовж эхлэв, эсвэл гэртээ ирэх замаа мартсан байх вий гэж айжээ.

Азаар нохой нь орой болсон хойно их л ядарсан шинжтэй, бараг л газар унадгийн даваан дээр гэртээ нэг юм ирсэн байна. Луигийн эзэд нохойны хүзүүвчинд бяцхан зурвас байгааг анзаарчээ.

Marolyn Diver-Dudfield / Facebook

Луи – тэр бол өнөөдрийн баатар. Тэр өнөөдөр намайг миний нохой Мэдди дээр хүргэж өглөө. Мэдди овоолсон мөчир доороос гарч чадахааргүй гацсан байжээ. Робоос та бүхэнд мэнд хүргэж байна! – гэж зурваст бичсэн байв.

GIPHY

Тэр өдрийн өрнөсөн үйл явдлаас дурдвал: Луигийн гэрээс холгүй амьдардаг фермерийн эзэн нохойгоо олохгүй байжээ. Гэтэл Луи ирээд өөрийгөө дага гэдгийг түүнд ойлгуулсан байна. Ухаантай нохой Робийг Мэдди дээр авчирч, нохойны эзэн бусад эрчүүдтэй нийлж байгаад овоолсон мөчрүүдийг хөдөлгөж нохойгоо аварч чаджээ.

“Дараа өдөр нь Роб унадаг дугуйныхаа арын жижиг сагсанд Мэддигээ хийгээд Луи дээр ирсэн. Луи тэднийг харангуутаа л сэргэж жирийн амьдралдаа эргэн орсон” хэмээн Маролин хуваалцжээ.

GIPHY

Луигийн эзэд нохойгоороо ихэд бахархаж байгаа ажээ.

Уншигч та бүхнийг ч мөн гэрийн тэжээвэр амьтдаа хайр халамжаар дутаалгүй хайрлаж яваарай гэж бидний зүгээс хүсэж байна.

32
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *