Хүн төрөлхтөн генийн инженерчлэлээр гарган авсан итгэхийн аргагүй 9 амьтан

0

Зарим нэг нь үнэхээр галзуурмаар харагдана.

Лемурат

google.com

Өнөөдөр Хятадад амьдралын түвшин дээгүүр болж чинээлэг хүмүүс ихтэй болжээ. Тэд бусдаас онцгой гэрийн тэжээвэр амьтантай болохыг хүсдэг. Тэдний хүслийг биелүүлэхээр анагаахын хүрээлэн, шинжлэх ухаан-судалгааны лабораториуд ханцуй шамлан орцгоож муур, лемурын дундаас Лемурат гэх амьтныг шинээр гаргаж авсан байна. Эрлийз амьтан ширүүн хөдөлгөөнтэй ч чихуахуагаас илүү гарах аюулгүй ажээ.

 

Нvцгэн тахиа

google.com

Уг үүлдрийг Израилд нvцгэн хүзүүтэй тахиа болон ердийн тахианы дундаас гаргаж авсан. Ийм “шувууд”-ыг хэт халууныг тэсвэрлэн гарах чадалтай, тэгээд ч байгаль орчинд бохирдолгүй, цэвэр гэж үзэх болжээ. Тиймээс уг үүлдрийн шувууг ихээр үржүүлж Израилыг бүхэлд нь тэжээхээр бэлдэж байна. Гадаад үзэмж нь олон асуудал дагуулж байгааг ч нуух юу – нvцгэн тахиа хурц наранд түлэгдэх тохиолдол багагүй гардаг, мөн генийн мутацид орж байгааг ч буруутгаж байна.

 

Арана Хелеко

google.com

Энэ амьтныг мөн “ойм аалз” гэж нэрлэдэг. Шинэ Зеландад гарган авсан шавьж юм. Эрдэмтэд италийн чоно-аалзыг авч Понго оймтой нийлүүлжээ. Судлаачид зориудаар суулгасан “өнгөлөн далдлалтай” хорхой шавьж цаашид хэрхэн амьдарч чадахыг судлахыг хүссэн байна. Ингээд л шинэ төрөл гаргасан хэрэг.

 

Умбуку гүрвэл

google.com

Эрдэмтэд Африкийн энэ амьтны “унтаа” генийг олж идэвхжүүлжээ. Урьд нь далавчтай байсан бөгөөд бага зайнд нисэж чаддаг байсан гэдэг, хөгжлийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж нисэж чадахаа больсон гүрвэл юм. Ямар нэгэн нарийн зорилго байхгүй – эрдэмтэд л туршилт хийхээр шийдсэн хэрэг. Туршилт ч амжилттай болж, дэлхий дээр далавчтай зургаан гүрвэл мэндэлжээ. Одоохондоо тэднийг зэрлэг байгальд тавиагүй байгаа юм. Жирийн гүрвэлтэй хавьталд орох вий гэж эрдэмтэд эмээж байгаа бололтой.

 

Нэвт харагдах мэлхий

google.com

Уг амьтны эх орон – Коста-Рика бөгөөд зэрвэс харахад ахан дүүсээсээ онцгой ялгараад байх зүйлгүй. Гэхдээ эргүүлээд харвал гэдэс ходоод, дотор эрxтэн нь бүгд нэвт харагдана.

 

Гэрэлтэх загас

google.com

АНУ-д усан сангийн бохирдлын түвшинг тодорхойлох зорилгоор гаргаж авсан загас. Эрдэмтэд судалт Данио дээр биолюминисцент далайн мөгөөрсний генийг нэмжээ. Тухайн усан сан хэдий хэр их бохирдоно төдий чинээ загас гэрэлтэнэ. Үнэхээр хурц, нүд баясгам харагдаж эхэлсэн тул амьтны дэлгүүрүүдэд зарах болжээ. Тиймээс байгаль орчинд хүчин зүтгээд зогсохгүй загас сонирхогчдыг ч баярлуулах загас болсон байна.

 

Мутант-загас

google.com

Энэ аймшигтай загасыг загасчид Кюрасао арлаас санамсаргүй барьж авсан юм. Сэрвээ нь хүний гарыг санагдуулам, тэгээд ч маш ховор төрхтэй. Тийм учраас “харь гарагийн загас” гэдэг нэртэй болсон бөгөөд радиацаас болж мутац загас гарлаа гэсэн цуу яриа ч дэгджээ. Дараа нь эрдэмтэд оролцож хүүхдийн гэмээр цуу ярианд цэг тавьсан юм – аль хэдийнээс судалж эхэлсэн ердийн л мэлхий-загас байжээ.

 

Бельгийн хөx үнээ

google.com

Булчин, шөрмөс нь овойж товойсон үхэр. Тодорхой мутацийн улмаас бие махбодод уураг дутагдаж булчингуудын масс хязгааргүй их нэмэгдэх болсонтой холбоотой. Төрөөд хэдэн жилийн дараа бяруу наснаасаа эхлэн үлэмж их булчинтай болох тул “Олимпия” гэж нэрлэх болжээ. Мал өргөн, хүнд ястай болохоор ердийн үхрийн хажууд аварга том харагдана. Үүнээс болоод өөрийн гэсэн дутагдалтай талуудтай: стандарт бус хэмжээнээсээ болоод зулбах нь их, ихэнхдээ хийсвэр хагалгааны тусламжтайгаар тугалыг эх барьж авдаг ажээ.

 

Инсулинтай сүү өгдөг үнээ

google.com

Уг үнээг Аргентинд гаргаж авсан: үр хөврөлд нь хүний инсулин ялгаруулдаг ДНХ суулгасан. Ийм төрлийн инсулин нь эмийн санд зардаг бэлдмэлээс хавьгүй хямд тусах бөгөөд илүү олон хүнд хүртээмжтэй байх болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа ажээ.

31
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/09/22 at 13:19

    генийн хувьсал, хөгжил ХҮН төрөлхтний СҮЙРЭЛ гэж хэлсэн байдаг юм билээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *