“Бөгжний эзэн” гурамсан цувралын анхны анги гарснаас хойш тус кинонд тоглосон жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

Өдөр болгон л шинэ кино бүтээл төрж байна. Гэхдээ бидний сэтгэлд он удаан жил хоногшин үлдсэн кино бүтээл олноороо бий гэдэгтэй хэн ч маргахгүй. Жишээ нь, саяхнаас дэлгэцнээ гарч эхэлсэн “The Lord of the Rings: The Rings of Power” кино Ж.Р.Р.Толкины зохиолоор сэдэвлэн хийсэн гурван ангит кинотой өрсөлдөхөд амаргүй л байх болов уу даа. Шүүмжлэгчдийн зүгээс муугүй үнэлгээ авсан ч анхны ангийг үзсэн үзэгчид сэтгэл дундуур үлдэж, муухан үнэлгээ тавьж эхлээд байна. Сэтгэл дундуур байгаагийн шалтгаан янз бүр: эх зохиолтойгоо нийцээгүй гэх, сэтгэл хөдөлгөх ямар нэгэн зүйл алга гэх, үйл явдлын сонирхолтой өрнөлгүй гэх.

Найруулагч Питер Жексоны “The Lord of the Rings” гурамсан цувралын хувьд тэс өөр түүхтэй. 2001 онд дэлгэцээр гарч эхлээд л үзэгчдийн дунд бүхэл бүтэн шүтэн бишрэгчдийн aрмитай болж байсан юм. Дараагийн ангиуд буюу 2002, 2003 онуудад хоёр эсвэл гуравдугаар ангиуд гарсны дараа ч мөн адил эхний ангиасаа дутахгүй алдаршиж байв.

Анхны анги гарснаас хойш өдгөө 21 жил өнгөрчээ. Энэ их хугацаанд маш олон зүйл өөрчлөгдсөн байх нь маргаангүй. Тийм учраас бид алдартай кинонд дүр бүтээсэн жүжигчид хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхохоор шийдсэн юм.

Элайжа Вуд (Фродо Бэггинс)

Warner Bros. Pictures / RLJE Films

Энэ жүжигчний алдар хүнд одоо ч гэсэн унтраагүй байна. Элайжа Вуд төрөл бүрийн кинонд дүр бүтээсээр байгааг дуулгахад таатай: инээдмийн киноноос эхлээд детектив цуврал кино гээд цааш үргэлжилнэ. Жишээ нь, “No Man of God” цуврал кинонд детективийн дүрийг бүтээж байгаа. Тэрээр энэ удаад зальтай цуврал aлуурчинтай сэтгэл зүйн тэмцэл хийж байгаа ажээ.

 

Доминик Монаган (Мериадок Брендибак)

Warner Bros. Pictures / dom_monaghan_

 

Билли Бойд (Перегрин Тук)

Warner Bros. Pictures / boydbilly

 

Орландо Блум (Леголас)

Warner Bros. Pictures / orlandobloom

Цагаан үст эльф Леголас тэр үед нэг биш бүсгүйн зүрх сэтгэлийг булааж байлаа. Орландо Блум өөрийн жүжигчний ур чадвараа зөвхөн “The Lord of the Rings”–ийн гурван ангит кино, “The Hobbit”-оор гайхуулаад зогсохгүй мөн “Pirates of the Caribbean” киногоор ч гайхуулсныг бид сайн мэднэ.

 

Шон Эстин (Сэмуайз Гэмжи)

Warner Bros. Pictures / seanastin

 

Вигго Мортенсен (Арагорн)

Warner Bros. Pictures / Sphere Films

 

Кейт Бланшетт (Галадриэль)

Warner Bros. Pictures / cate_blanchettofficial

Олон дүрд гайхалтай хувирч чаддаг Кейт Бланшет жил болгон дэлгэцээр бидэнтэй шинэ уран бүтээлээр мэндчилж байна. Түүний бүтээлийн сан хөмрөг 40 гаруй киногоор тоологдоно: “I’m Not There”, “Elizabeth”, “Cinderella”, “Nightmare Alley” зэрэг кинонууд болно. Харин 2008 онд жүжигчин бүсгүй Холливудын “Алдрын гудамж”-нд өөрийн одтой болж нэрээ мөнхөлжээ.

 

Лив Тайлер (Арвен)

Warner Bros. Pictures / misslivalittle

Эльфийн тухай “The Lord of the Rings” кинонд 24 настай байхдаа дүр бүтээж байжээ, тэр цагаас хойш томоохон төслүүдэд оролцоогүй байна.

 

Хьюго Уивинг (Элронд)

Warner Bros. Pictures / Bunya Productions

 

Карл Урбан (Эомер)

Warner Bros. Pictures / karlurban

 

Шон Бин (Боромир)

Warner Bros. Pictures / Netflix

 

Иэн Маккеллен (Гэндальф)

Warner Bros. Pictures / ianmckellen

 

Жон Рис-Дэвис (Гимли)

Warner Bros. Pictures / Netflix

 

Энди Серкис (Голлум)

Warner Bros. Pictures / andyserkis

Нүд халтирмаар эвгүй дүр төрхтэй хүний цаана үнэндээ зөөлөн, төлөв даруу хүн нуугдаж байгаа юм. Жүжигчин Энди Серкис гурван ангийн туршид дүрээ бүтээж өөрөө мөн дуу оруулсан ажээ.

Харин эндээс та бүхэн “The Hunger Games” киноны жүжигчид анхны ангиас хойш 10 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг харж болно.

4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *