Хаг юунаас болж бий болдог вэ? Хагнаас хэрхэн ангижрах талаарх үр дүнтэй аргууд

1

Насанд хүрсэн хүмүүсийн 50 гаруй хувь нь хагны асуудалтай өдөр бүр тулгарч байдаг гэсэн судалгаа бий. Хэдийгээр хаг нь эрүүл мэндэд сөрөг нөлөө төдийлөн байхгүй боловч хүний гадаад төрхөнд маш ихээр нөлөөлдөг билээ.

Хаг гэж юу вэ?

Хуйхны арьс гуужих үед үүсэх үхэжсэн цагаан арьсыг бид хаг хэмээн нэрлэдэг бөгөөд бараан өнгийн үсний завсраас тодорч харагддаг гэдгээрээ биеийн бусад хэсгийн гуужсан арьснаас ялгардаг. Хүний арьс тодорхой хугацаанд төлжих, гуужиж унах мөнхийн үйлдлийг гүйцэтгэдэг нь нийтлэг шинж боловч үс нь тогтмол хагтдаг хүмүүсийн хувьд хуйхны арьсны гуужилт богино хугацааны мөчлөгтэй явагддагтай нь холбоотой аж. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй боловч үс нь тогтмол хагтах нь гоо зүйн хувьд тохиромжгүй тул хагны эсрэг эмчилгээ хийлгэх явдал түгээмэл болжээ. Гэвч үсний гуужилт, эсийн нөхөн төлжилтийг удаашруулах нь тийм ч хялбар зүйл биш гэдэг нь лавтай.

 

Үс хагтах шалтгаан

  • Үс олон хүчин зүйлээс шалтгаалан хагтах боломжтой. Үүнд:
  • Себорейн дерматит бичил организм гуужсан арьсаар хооллон хурдацтайгаар үржиж эхлэх үед хагтах магадлал үлэмж хэмжээгээр нэмэгддэг
  • Үс арчилгааг буруу хийх үед хагтах явдал түгээмэл болно
  • Хуйх хуурайших үед хагтах магадлал нэмэгдэнэ
  • Үсээ тогтмол угаагаагүйн улмаас хуйхны арьс тослогтож, арьсны халим хуримтлагдах үед хагтана
  • Дааврын тэнцвэргүй байдал, дархлааны тогтолцоо унах, арьсны өвчлөлийн үед хагтах явдал мөн нэмэгддэг ажээ.

 

Хагнаас хэрхэн ангижрах вэ?

Хагнаас ангижрахын тулд хуйхаа гүн цэвэрлэж, үсээ тогтмол угааж, үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүдээс татгалзах нь хамгийн аргад тооцогддог. Ингэхдээ өөрийн арьс, үсэнд тохирсон найрлагатай шампунь сонгон хэрэглэх шаардлагатай. Шампунь сонгохдоо хуйх, үхэжсэн арьсыг сайтар цэвэрлэх цайр, барагшин, салицилийн хүчил, селениум сульфид зэрэг найрлагатай бүтээгдэхүүн сонгохыг эрхэмлээрэй.

Түүнчлэн байгалийн гаралтай цайны модны тосыг хуйхандаа түрхэж хуйхаа хамгаалж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг ажээ. Хүчтэй орц найрлага бүхий бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийн өмнө мэргэжилтнээс зөвлөгөө авч, хаг тань чухам ямар шалтгаанаар буй болж байгааг тогтоолгох нь зүйтэй гэдгийг танд сануулах байна.

6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *