Богино хугацаанд гүн нойрсоход тань туслах 11 арга

0

Статистик судалгаагаар 3 хүний тутмын нэг нь нойрны эмгэгтэй байдаг нь ажиглагдсан ба нийт хүн амын 10 орчим хувь нь аль хэдийн нойргүйдэх өвчтэй хэмээн оношлогдсон гэх тооцоо бий. Тэгвэл манай сайт уншигч танд богино хугацаанд гүн нойрсоход тань туслах энгийн бөгөөд үр дүнтэй аргуудаас танилцуулж байна.

1. Хөл доороо дэр тавьж хэвтэх

© BruceBlaus / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Дэрийг унтах үедээ зөвхөн хүзүү, толгойн доороо тавьж унтдаггүй ажээ. Хэрэв та дээш харж унтдаг бол хөл доороо, хажуулдаж унтдаг бол хөл завсартаа дэр хийж унтвал сээр нуруунд ирэх ачаалал эрс буурч, бие тайвширснаар богино хугацаанд нойрсох боломж бүрддэг.

 

2. Булчиндаа ачаалал өгөх

Шөнө дунд сэрчихээд унтаж чадахгүй орондоо хөрвөөсөөр байна уу? Энэ тохиолдолд та хөлөө зурагт харагдаж байгаачлан толгой руугаа татаж, хөлийн булчингаа чангалж 5 хором бариад эргүүлж суллах үйлдлийг хийж биеэ суллаж амраахыг зөвлөж байна.

 

3. Хүнд хөнжилд унтах

Хүнд хөнжил унтах нь нойрны даавар мелатонины ялгаралыг нэмэгдүүлж гүн нойрсоход туслахаас гадна стрессийг бууруулж, сэтгэл санааг өргөх олон талын ач холбогдолтой.

 

4. Сэрүүн орчинд амрах

Судалгаагаар хүн сэрүүн орчинд хамгийн сайн унтаж амардаг нь ажиглагдсан бөгөөд өрөөний хэмийг шөнийн цагт дундажаар 15.5°C-19.4°C хооронд барихыг зөвлөдөг ажээ.

 

5. Эрчимтэй тайвшрах арга хэрэглэх

Нүүрний булчингаас эхлэн хөлний булчинг чангалах замаар эрчимтэй тайвшрах арга хэрэглэн богино хугацаанд нойрсох шалгарсан арга бий. Ийнхүү бүх биеийн булчинд ачаалал өгч, суллах нь биеийг хурдан хугацаанд тайвшрах үндэс болдог аж.

 

6. Нойрмоглож, толгой эргэдэг бол нэг хөлөө орноос буулгаарай

Зарим тохиолдолд унтахын өмнө зүйрмэглэж, толгой эргэх явдал ажиглагдах нь бий. Тэгвэл энэ үед толгойгоо сэгсрэх бус нэг хөлөө орноос буулгаж шал дээр гишгэснээр орон зайн мэдрэмж богино хугацаанд сэргэдэг аж.

 

7. Гэдсээ цүдийлгэж амьсгалах нь хурдан унтахад тустай

Унтах гэж хичнээн оролдсон нь нойр хүрэхгүй үед хүний сэтгэл санаа тавгүйтэй, стресстэх шинж тэмдэг түгээмэл илэрдэг. Энэ тохиолдолд 4-7-8 хэмээх амьсгалын техник богино хугацаанд хүний сэтгэлийг тайвшруулж, нойрсоход тусалдаг ажээ. Эл дасгалыг хийхийн тулд та:

  • Амьсгалаа бүрэн гаргана
  • Хамраараа 4 хормын турш амьсгал удаанаар авч, гэдсээ цүдийлгэнэ
  • Амьгалаа 7 секунд барина
  • Амаараа амьсгалаа 8 хормын хугацаанд аажмаар гаргах замаар 4 удаа давтан гүйцэтгээрэй.

8. Оймс өмсөх

Орондоо оймстой орно гэдэг хачирхалтай санагдаж болох хэдий ч нойрны асуудалд орсон хүмүүст туслах бас нэгэн шийдэл болдог ажээ. Судлаачид хөл даарах үед хялгасан судас нарийсч, цусны эргэлт удааширснаар тархи идэвхтэй ажиллаж, нойр хулжих магадлал нэмэгддэг гэдгийг баталсан байдаг.

 

9. Дэр ашиглан мөрөө амраах

Хэрэв унтахаар хэвтэх үед мөр, хэвлий орчмоор өвддөг бол та дэрийг дээрх зурагт харагдаж байгаачлан тавьж унтахыг зөвлөж байна. Ийнхүү дэр тавьж хэвтэх нь мөрөнд ирэх ачааллыг бууруулж, нурууны ясыг цэх байрлалд оруулдаг аж.

 

10. Одоо цагт төвлөрөх

Орой эрт унтаж амарч чаддаггүй хүмүүсийн дунд хэтэрхий их өнгөрсөн болон ирээдүйн талаар бодож, сэтгэлээ зовоодог нийтлэг шинж ажиглагддаг. Иймээс хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрдэг бол зөвхөн одоо цагт төвлөрч, тархиа амраахыг зөвлөж байна.

 

11. Цэгэн бариа хийх

Биеийн хэд хэдэн хэсэгт цэгэн бариа хийж богино хугацаанд гүн нойрсох боломж байдаг ажээ. Тухайлбал, гарын алганы доод талд хонхойж орсон мэт хэсэг бий. Түүнчлэн эл цэгээс доош гурван хурууны зайд бугуйны шөрмөсний завсар хоёр дахь нойрны цэг байрласан байдаг. Эдгээр хоёр цэгт дээрээс доош чиглэлтэйгээр даралт үүсгэн 2-3 минут барьж, иллэг хийх замаар булчингаа амраах нойрсох боломжтой.

19
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baasankhuu Norovsambuu

    Baasankhuu Norovsambuu

    2023/03/20 at 02:32

    У. Анхаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *