Жижигхэн талбайтай ч гэсэн өөрийн байрандаа хатан хаан шиг амьдрахад тань туслах мэргэжлийн хүний 10+ зөвлөгөө

1

Жижигхэн байранд зааныг яаж багтаах вэ гэдэг асуултыг дизайнерууд өөртөө тавьдаг. “Яаж ч чадахгүй” гэдэг хариулт хэний ч сэтгэлд нийцэхгүй. Энэ тохиолдолд шуудхан шударга хэлэх хэрэгтэй: ид шид гэж байдаггүй юм шүү. Ямар нэгэн зүйлийг зoлионд гаргахаас өөр аргагүй: нэг бол чөлөөтэй орон зай, нэг бол тав тух. Долоо хоног болгон дээшээ мацаж шкаф ухахад та бэлэн үү? Хувцас, сав суулганыхаа талыг гаргаж хаях уу? Энэ мэт асуудлуудыг шийдэх зарим нэг нууцуудаас танилцуулъя.

Дизайнер Маргарита Исанова-гийн тусламжтайгаар жижигхэн талбайтай байранд тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлцгээе.

  • Нэгдүгээрт, дээр хэлсэн зүйлтэй эвлэрэхээс өөр аргагүй: жижигхэн байртай хүмүүс нэг бол тав тух, нэг бол эд хогшлын тоо ширхэг эсвэл чөлөөтэй орон зайг зoлиослоход хүрнэ. Интернетэд байх гоё сайхан гэрэл зураг нь инстаграм дахь өөгүй загвар өмсөгч шиг л зүйл гэдгийг ойлгоорой.
  • Хэрвээ та жижигхэн талбайтай байр тохижуулах гэж байгаа бол европ хэв маягийг, тэр дундаа францынхыг сонирхоорой.
© Rachid Jalayanadeja / Shutterstock, © wjarek / Shutterstock
  • Таны байнгын анд нөхөр – ахуйн цахилгаан хэрэгслийн жижигрүүлсэн хувилбар. Хоёр ширэмтэй зуух, жижигхэн хөргөгч, жижигхэн аяга таваг угаагч машин. Жижигхэн хөргөгч тавихад та маш их орон зай хэмнэнэ, бас зөвхөн ухамсартай хэрэглээний хүнс худалдаж авах болно. Хоёр ширэмтэй зуухан дээр ихэнх төрлийн хоолоо хийгээд идчихнэ. Энэ бол чөлөөтэй орон зай үүсгэхийн тулд тав тухаа багахан зoлиослож байгаагийн жишээ юм.
© Baloncici / Shutterstock, © Galina Sharapova / Shutterstock
  • Ямар нэгэн тавиур, орны доогуур хоосон орон зай байж л байгаа. Тавилга, шалны хоорондын хоосон орон зайг ашиглаж сур. Жишээ нь, орны доогуур хайрцаг шургуул, шкафан дээр тааз хүртэл хайрцаг тавь –  энэ бүгдэд их зүйл багтана. Үнэнийг хэлэхэд, тэр болгон ашиглахад жоохон төвөгтэй л юм даа.
© YIO Tool Store / AliExpress
  • Тавиур – таны дaйсан, харин хөдөлгөөнтэй бүхий л хайрцаг, сагс зэрэг нь таны найз. Эдгээрийг зөвхөн гал тогоонд ашиглаад зогсохгүй мөн угаалгын, унтлагын өрөөнд ч ашиглах боломжтой.
© AE2 Store / AliExpress
  • Хананд наадаг, хаддаг тусгай хэрэгсэл орон зай хэмнэхэд тус болно. Өлгөж болох бүх эд хогшлыг тэнд өлгөөрэй.
© Pexels, © Shop5365014 Store / AliExpress
  • Жижигхэн талбайтай байрыг тусгаарлагчаар тусгаарлах хэрэгтэй гэж та бодож байна уу? Яавч зөв санаа биш шүү. Тусгаарлагч гэрэл зураг дээр л гоё харагддаг юм, харин бодит амьдрал дээр тасалгааг улам давчуу, жижигхэн болгоно. Бас цэвэрлэх гэж бөөн төвөг.
© Depositphotos.com, © Photographee.eu / Shutterstock
  • Хэрвээ боломж нь байгаа бол хоёр хүний хураагддаг буйдан сонгоорой. Хэрвээ буйдан дээр унтаж чаддаггүй, бас ортой бол буйдангийн оронд кресло сонго. Бага зай эзэлнэ бас буйдангийн бүхий л үүргийг гүйцэтгэнэ.
© Depositphotos.com
  • Жирийн хэмжээтэйгээр авч болох цорын ганц эд хогшил – ширээ. Хамгийн олон үйлдэлтэй эд. Найз нөхдөөрөө бөөндөө сууцгаана, ажлын ширээ болно, хооллоно, мөн хоол бэлдэх тавцан болгон ашиглаж ч болно.
© Depositphotos.com
  • Хэрвээ байр нь тусдаа ханаар тусгаарлагдсан жижигхэн гал тогоотой, тэгээд ханыг буулгах боломжгүй, мөн та бүхэн гэр бүлээрээ бөөндөө сууж хооллодог бол том өрөөг хооллох хэсэг болгоорой. Бөгc эргэх зайгүй жижигхэн гал тогоонд мөргөлдөж байхаар тавгаа зөөгөөд хооллосон нь хамаагүй тухтай байх биз ээ.
© Depositphotos.com
  • Жижигхэн угаалгын өрөөний хамгийн том асуудал (бүх утгаараа) – ванн. Ваннгүйгээр амьдарч чадахаар бол шүршүүрийн бүхээг биш харин шалан дээр шууд урсах шүршүүртэй болоорой. Шүршүүрийн бүхээг – овор ихтэй зүйл: суурилуулах шаардлагатай, угааж цэвэрлэх хэрэгтэй бас илүү үнэтэй тусна. Энгийн шүршүүр – ус зaйлуулах хоолой, жижиг хаалт эсвэл хөшиг байхад л хангалттай.
© HUIDA Store / AliExpress
  • Буланд байрлуулдаг шүршүүр бүхээг мөн байдаг. Суурилуулахад амар, үнийн хувьд ч хэмнэлттэй.
© LazyChild Store / AliExpress
  • Ваннгүй үед хүүхэд усанд оруулах – шийдэж болох асуудал. Бага насны хүүхдүүдэд зориулсан эвхэгддэг ванн. Мөн томчуудад зориулсан нь ч бий, гэхдээ хадгалахад жоохон төвөгтэй л дөө.
  • Хэрвээ та ваннтай л байхыг хүсээд байвал нугастай хаалгатай ванн (ванны доогуур хаалгатай байх) суурилуулаарай. Үнийн хувьд өндөр тусахыг анхаар.

  • Угаалгын өрөөнд угаалгын машин эсвэл суултуур цуг байдаг бол хананд эд зүйл хадгалах тавиурууд хийж болно. Үнэтэй биш, гэхдээ орон зай хэмнэхэд туслах хувилбар – угаалгын машины дээр байрлуулсан угаалтуур. Зарим нэг нь угаалгын өрөөний ханандаа жижигхэн угаалгын машин суурилуулсан байдаг.
© My House of life Store / AliExpress
  • Сам, будаг шунх зэрэг жижигхэн эд зүйлийг хананд тогтоосон тавиур дээр хадгална. Булангийн тавиурт бага зүйл багтдаг. Тиймээс зэвэрдэггүй төмрөөр хийсэн, доороо дэгээтэй жирийн тавиур сонгоорой.
© FamilyPlaying Store / AliExpress
  • Мөн нүхтэй хавтан ханандаа суурилуулахад их зүйл хадгалж болно. Шүршүүрийн усаар угааж цэвэрлэхэд ч амар байдаг.
© FamilyPlaying Store / AliExpress
  • Мөн гал тогоо, үүдний өрөөнд ч тохиромжтой. Ариун цэврийн цаас эсвэл угаалгын бодис зэргийг хаалганы дээр суурилуулсан жижиг шкафанд хадгалж болно. Ванн, угаалтуур болон суултуурын хооронд үлдсэн нарийн зайнд дугуйтай өндөр тавиур тавиарай. Энэ тавиурыг мөн гал тогоонд ч ашиглах боломжтой.
© Untior Official Store / AliExpress
  • Үсний сэнс зэргийг хадгалах ийм тавиур ч бас орон зай их хэмнэнэ.
© Musamban CN Store / AliExpress
  • Жижигхэн байрыг элдэв эд хогшлоор дүүргэхээс өмнө юугүйгээр амьдарч болох вэ гэж сайн бодоорой. Энэ нь хамгийн чухал алхам хэдий ч хамгийн хэцүү ажил. Ямар нэгэн эд зүйлээ хаях хайран санагдаад байвал хайрцагт хийгээд хэн нэгэнд хадгалуулахаар өг. Эсвэл бага түрээстэй гараж зэрэгт хадгалж болох юм. Хэсэг хугацааны дараа хоосон түрээс төлөөд байх нь танд төвөгтэй санагдана, энэ үед л өөрт хэрэггүй эд зүйлээсээ салах хэрэгтэй.

Орон зай хэмнэх ямар лайфхак та мэдэх вэ? Өөрийн мэдэх аргаас хуваалцвал танд талархах байна.

4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *